1978 оны 1-р сарын 18-- 22-ны өдрүүдэд ХКН-ын 11-дэх удаагаагийн төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд болсон юм. Энэ бүгд хурал бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших ХКН-ын түүхэн дэх алс гүн ач холбогдолтой чухал хурал юм. 30 жилийн турш Хятадын төрөл бүрийн ажил үйлс дэлхий дахины анхаарлыг татсан амжилтад хүрсэн байна. 18-ны өдөр болсон энэ бүгд хурлын 30 жилийн ойг тэмдэглэх их хурал дээр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 30 жилийн турш Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн болон орчин үеийн бүтээн байгуулалтдаа олсон амжилт болон туршлагыг нэгтгэн дүгнэсэн байна. Тэрээр эн тэргүүнд 30 жилийн өмнө болсон тэр бүгд хурлыг өндрөөр үнэлсэн байна.
1978 оны 12-р сарын 18-ны өдөр, тухайлбал 30 жилийн өмнөх өнөөдөр ХКН-ын 11-дэх удаагаагийн Төв хорооны 3-р бүгд хурал эхэлсэн байна. Энэ бүгд хурлаар шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших ХКН-ын түүхэн дэх алс гүн ач холбогдол бүхий чухал шилжилт хийж, Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх түүхийн шинэ цаг үеийг нээсэн юм гэжээ.
Энэ бүгд хурлаас хойш Хятад улс төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос эрч хүч нь бялхсан социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжив. Үүнээс гадна Хятад улс мөн улс төр, соёл, нийгмийн болон бусад талын тогтолцооны өөрчлөлтөө тасралтгүй гүнзгийрүүлж, эрэн үеийн Хятад улсын байдалд тохирсон, эрч хүч нь бялхсан тогтолцооны шинэ механизм тогтоон хөгжүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн эвсэг зохицонгуй байдалд тогтолцооны хүчин төгөлдөр баталгаа хангасан байна.
Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээр Хятад улс дэлхий нийтийн анхаарал татсан амжилтад хүрлээ. 30 жилийн турш Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн жил бүхэн 10 орчим хувийн хурдаар өсөн нэмэгдэж, эдийн засгийн ерөнхий хэмжээ нь дэлхийд 4-р байр эзлэв. Энэ 30 жил бол мөн Хятадын хүн ардын орлого хамгийн түргэн нэмэгдсэн, хамгийн их ач тус хүртсэн үе юм. Хот суурины оршин суугчдын хүн тутмын орлого 343 юань байснаасаа 13 мянга 786 юань болон нэмэгдэж, хөдөө тосгоны ядуу хүн амын тоо 250 сая байснаасаа 14 сая болон багасав.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын 30 жилийн өөрчлөлт хийж нээлттэй байлгасан замнал болон ололт амжилт нь Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бол Хятадын орчин үеийн хувь заяаг шийдэх гол чухал сонголт байж, Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэхэд эрхбиш туулах зам мөн гэдгийг гүнээ харуулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Өөрчлөлт хийж нээлттэй байлгах нь нам ардын сэтгэл санаанд нийцэж, цаг эриний урсгалд нийцэх юм. Энэ чиг хандлаг, зам шугам бол бүрэн зөв, үр дүн, ололт амжилтыг үгүйсгэхийн аргагүй юм. Зогсох юм уу хойш ухрах нь гарах замгүй юм" гэжээ.
Хятад улс нь өнөө мөн социализмын эхний шатандаа байгаа бөгөөд улс орны үндсэн байдал өөрчлөгдөөгүй, нэлээд урт хугацаанд энэ хэвээрээ үргэлжлэх болно. Бас их олон асуудал зохицуулагдаагүй байна. Жишээлбэл, үйлдвэрлэлийн хүчний төвшин ерөнхийдөө өндөр биш, хот хөдөөгийн ядуу хүн ам болон бага орлоготой хүн ам мөн олон байсаар. Хөдөө аж ахуйн үндэс суурь нимгэн зэрэг асуудлууд оршсоор байна. Өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямрал нь ч Хятадын эдийн засагт багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ тухай дарга Хү Жиньтао онцолж хэлэхдээ:
"Өнөөгийн олон улсын байдлын гүнзгий өөрчлөлт, ялангуяа олон улсын банк санхүүгийн хямрал газар авсаар байгаа болон даамжирч байгаа байдалд бид эдийн засгийн байгуулалтаар гол болгохоо улам санаачилгатайгаар эрс шийдвэртэй баримталж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, амьдралаа баяжуулж, сайн сайхан экологийн орчинтой соёл иргэншилт хөгжлийн замаа баримтлах болно. Бид дотоод хэрэглээгээ цаашид өргөтгөж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдээ ахиулж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг бүх хүчнээрээ хамгаална. Нээлттэй байлгах чанар чансааг дээшлүүлж, дотоод гадаадын харилцаа холбоог сайжруулж, харилцан ашигтай байж, хамтаар амжилтад хүрэх, аюулгүй, өндөр үр ашигтай, нээлттэй эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгож, энх тайван хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахаа цаашид үргэлжлүүлэх болно" гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|