• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-19 13:22:28    
Олон улсын хөл бөмбөгийн холбооныхон Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин болон Хөл бөмбөгчин мисс шалгаруулалтад нэр нь дэвшсэн тамирчдын нэрсийг нийтэлжээ

CRI

     Олон улсын хөл бөмбөгийн холбоо FIFA тун саяхан 2008 оны Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин болон Хөл бөмбөгчин мисс шалгаруулалтад нэр нь дэвшсэн тамирчдын нэрсийг нийтэлж Кристиана Роналдог багтаасан тамирчид багтсан байна.

     Португалийн Кристиана Роналдо, Бразилын Кака, Испанийн Торес, мөн Испаний Хавиер зэрэг таван тамирчин Дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагналд нэр нь дэвшсэн байна. Хөл бөмбөгчин мисс шалгаруулалтад Германы Nadine Angerer, Бразилын Кристиана, Бразилын Мата, Германы Birgit Prinz, Их Британий Смис зэрэг таван тамирчин шалгаран үлджээ.

     10-р сарын 29-ний өдөр Олон улсын хөл бөмбөгийн холбоо энэ жилийн Дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагналд нэр нь дэвшсэн 23 тамирчин болон Хөл бөмбөгчин мисс 10 хүний нийтлээд, дараа нь дэлхийн олон орон бүс нутгийн дасгалжуулагч, багийн ахлагчын саналыг үндэслэж дээрх 10 хүнийг эцсийн шалгаруулалтад үлдээсэн байгаа. Олон улсын хөл бөмбөгийн холбооны мэдээнээс үзвэл нэр дэвшигчийн тоог 3 байсныг энэ жил анх удаа нэмэгдүүлээд 5 болгосон байна.

     Ирэх жилийн 1-р сарын 12-нд Олон улсын хөл бөмбөгийн холбоо Зурич дуу урлагийн театрт шагнал гардуулах ёслол хийж, 2008 оны Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин болон Хөл бөмбөгчин мисс-ийн алдрын эзнийг тодруулах болно.

     Бразилын Ерөнхийлөгч болон нэрт хөл бөмбөгч Pele Роналдо –д баяр хүргэжээ

     Бразилын Ерөнхийлөгч Inacio Lula тун саяхан Бразилын телевизд ярилцлага өгөхдөө Роналдо Corinthians багт нэгдэн орсонд баяр хүргэж байна гэсэн байна. Роналдо бол нэгэн сайн тамирчин, тэр Бразилын төлөө багагүй хүчин зүтгэл гаргасан гэжээ. Хөл бөмбөгийн "эзэн хаан" хэмээгдсэн Пеле ч Роналдод баяр хүргэсэн байна.

     Роналдо 12-ний өдөр Corinthians багт албан ёсоор нэгдэн орсон юм, ирэх жилийн 1-р сард тэрээр уг багаа төлөөлөн тоглож, ингээд тэр бэртлээс болж хөл бөмбөгийн тавцангаас салсны 10-аад сарын дараа анхны албан ёсны тэмцээндээ оролцох болно. Энэ оны 2-р сард Италийн АС минал багийн нэгэн удаагийн тэмцээнд өвдөг нь хүнд шархадснаас хойш дахиж тэмцээнд оролцож чадаагүй юм.

     Хятадад веб сайт ашиглагчидын дунд санал асуулга явуулж 2008 оны биеийн тамир спортын 10 том үйл явдалыг жагсааж нийтэллээ
Сайт ашиглагчидын дунд хийсэн санал асуулгын дүнд 2008 оны бие тамир спортын 10 том үйл явдал тодорчээ. Энэ 10 үйл явдал бол:

1. Бээжингийн Олимпийн наадамд Хятадын тамирчид Алтан медалийн үзүүлэлтээрээ түрүүлсэн.
2. Ипаны хөл бөмбөгийн багийнхан 2008 оны Европ цом тэмцээний авра болсон.
3. 23 настай Hamilton F1-гийн тэмцээний түүхэн дэх дэлхийн аврага болсон хамгийн залуу тамирчин болсон.
4. Надал Federer-ийг даваж, газрын теннисийн дэлхийн 1 номерийн тамирчин болсон.
5. Лю шян Бээжингийн олимпийн наадмаас цухарч, олон хүн хүсч хүлээж байсан мөрөөдөл амархан биелж чадсангүй.
6. Филпес домог бүтээж нэг удаагийн Олимпийн наадмаас 8 алт авсан.
7. Боллт хүн төрөлхтний хурдыг дахин эцсийн зайд нь ойртуулсан
8. Америкийн мөрөөдлийн 8 байгийнхан 2008 оны мөрөөлдөө биелүүлж Олимпийн аврага болсон
9. Хятадын байт харвааны төрлийн тамирчин Жан Жуаньжуань түүх бүтээж энэ төрлөөр Хятадын тамирчны алт авч үзээгүй түүхийг эцэслүүлсэн
10. Хятадын Жун чао хөл бөмбөгийн тэмцээний хир түвшин явах тусмаа тоошилж, У Ханы баг тэмцээнээс цухан гарсан зэрэг Хятадын хөл бөмбөгийн спортын ирээдүй хүмүүст бодлогоширол төрүүлж байна.

     Банк санхүүгийн хямрал 2010 оны өвлийн олимпийн ивээн тэтгэх бизнест нөлөө болоогүй

     Vancouver-ын өвлийн олимпийн зохион байгуулах комисс 15-ны өдөр илэрхийлснээр, хэдийгээр банк санхүүгийн хямралын нөлөөг амсч байгаа боловч General Motors корпорацийг багтаасан өвлийн олимпийн наадмыг эвээн тэтгэх нэгжийнхэн амалсан хөрөнгө мөнгөний гэрээ амлалтаа хэрэгжүүлж байна гэсэн байна. Хэдийгээр ивээн тэтгэх олон бизнес нэгжүүд нь банк санхүүгийн хямрал үүсхээс өмнө гэрээ тохиролцож гарын үсэг зурсан боловч Vancouver-ын өвлийн олимпийн зохион байгуулах талын илэрхийлж байгаагаар 90%-ээс дээш хувын хамтран ажиллах гэрээ нэгэнт баталгаатай болсон гэсэн байна. 15-ны өдөр энэ зохион байгуулах хороо нь 10-р сарын 31 болтлох оны санхүүгийн зарлагын тайлан нийтэлсэн байна. Энэ тайланд харуулснаар Өвлийн олимпийн бэлтгэл ажилууд нь санхүүгийн урьдчилсан төсвөө хэтрээгүй бөгөөд талбай заалын барилга байгуулалт нь ч тогтсон цаг хугацааныхаа ёсоор явагдаж байгаа юм байна. 2010 оны өвлийн олимпийн наадмыг ивээн тэтгэх гол нэгжийн нэг нь болсны хувьд General Motors корпораци нь өнөө яг санхүүгийн хямралын сорилтод нүүрэлж байна, энэ корпорацийнхан өвлийн олимпийн наадамд зуу илүү машин хангахаар амалсан юм байна.

     Өмнөд Африкийн дэлхийн цом тэмцээнд "B-төлөвлөгөө" байхгүй

     2010 оны Өмнөд Афиркийн дэлхийн цом тэмцээнийг шилжүүлж бусад орон зохиож болзошгүй гэсэн хэлэлгийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо Еөрөнхийлөгч Bratt 15-ны өдөр угүйсгэж, 2010 оны дэлхийн цом тэмцээнд ямар нэгэн "B-төлөвлөгөө" байхгүй гэжээ. Bratt энэ оны 6-р сард хэрвээ Өмнөд Африкийн Дэлхийн цом тэмцээний бэлтгэл ажилд хүндрэлтэй байдалд орох юм бол Олон улсын хөл бөмбөгийн холбоо FIFA нь өөр нэг улс орон болон бүс нутгийг сонгож зохиож болзошгүй гэж илэрхийлж байсан. өнөө Өмнөд Африкд болох Дэлхийн цом хөл бөмбөгийн тэмцээн 18-хан сар л үлдэж байна. Bratt-ийн үзэж байгаагаар Өмнөд Африкийнхан бэлтгэл ажилуудаа бүрэн сайтар хийж, Дэлхийн цом наадмыг зохион байгуулсан Африк тивийн анхны орон болж чадна гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийлжээ. Өмнөд Африк Дэлхийн цом наадмыг зохион байгуулах гэж байгаад би омогшин бахархадаг юм, Өмнөд Афиркийн наадам нь яг миний гаргасан үр хүүхэд гэмээр, Дэлхийн цом хөл бөмбөгийн наадамыг Африк-т авч очих юмсан гэж би 34 жил хүсэн мөрөөдсөөр ирсэн гэж Bratt хэлсэн байна.