12-р сарын 10-ны өдөр Хятадын эрэгтэйн хөл бөмбөгийн улсын шигшээ баг Бээжинд цугларч Бээжингээс ойрхон байдаг Хэ Бэй мужийн хөл бөмбөгийн дасгалжуулах төвд 2009 оны 1-р сард эхлэх Азийн цомын төлөө тэмцээнд бэлтгэж эхэллээ. Энэ бол Хятадын шигшээ баг 2010 оны Өмнөд Африкийн дэлхийн цомын төлөөр хөл бөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн төлөө тэмцээнд ялагдал хүлээснээс хойш дахин бэлтгэл дасгал хийж эхэлж байгаа болно.
12-р сар бол Хятадын хөхөө өвлийн ид хүйтэн улирал юм. Хасах 5 хэмтэй хүйтэн нөхцөлд шигшээ багийнхан бэлтгэл дасгал хийсээр байна. Удалгүй өнгөрөн одох гэж байгаа 2008 он нь Хятадын хөл бөмбөгийн хорхойтнуудын хувьд их урам хугарсан жил байсан юм. Яагаад гэвэл Хятадын шигшээ баг 2010 оны Өмнөд Африкийн дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх аваасай гэж мөрөөдөж байсан боловч шигшээ баг санамсаргүй ялагдал хүлээж олон хүний сэтгэлийг гонсойлгосон бэлээ. Гонсойж явсан өдрүүд ард хоцорч шигшээ баг маань дараа ирж даагаа нэхнэ гэсэн шиг дахиад бэлтгэл дасгал хийж эхлэнгүүт Фенүүдийнх нь сэтгэл сэргэж Азын аварга шалгаруулах тэмцээнд од хийморьтой оролцоосой гэж хүсэн тэмүүлэх зүйлтэй болсон сан.
Манай сурвалжлагч сүүлийн үе Хятадын улсын шигшээ багийн дасгалжуулагч И Те Шэнтэй уулзаж, бэлтгэл дасгал байдлаас ойлголоо. "Улсын шигшээ баг гэдэг бол улс орны нэр төрийг авч явах зиндааны баг тул ийм яруу алдартай үүргийг хүлээж авсандаа их баяртай байна. Би олон жил дасгалжуулагчийн ажил хийсэн тул шигшээ багийн ирээдүйн амжилтад итгэл дүүрэн байна" гэж тэр ярьж байсан.
Сурвалжлагч улсын шигшээ баг ямар тактик хэрэглэх гэж байгаа тухай нь сонирхоход тэр: "Бид довтлох хамгаалах айзмаа түргэтгэхийг чухалчилж байна. Энэ бол ерөөсөө орчин үеийн хөл бөмбөгийн нийтлэг онцлог байгаа юм. Үүнээс гадна багийн сахилга бат, тоглолтын хэв намбыг нь анхаарах шаардлагатай байна. Яагаад гэвэл ширүүн өрсөлдөөнтэй үед энэ хоёр хүчин зүйл маш их хэрэгтэй байдаг юм гэлээ. Бидний өрсөлдөгч нар маань маш хүчирхэг байгаа ч гэсэн бид зориг мохохгүй "гэж хэллээ.
Хятадын хөл бөмбөгийн улсын шигшээ баг 2010 оны дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авч чадаагүй болохоор 2011 оны Азийн цомын төлөөр тэмцээн болон 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эртнээс эхлэн бэлтгэл хийж байгаа юм. Энэ удаагийн Хятадын хөл бөмбөгийн улсын шигшээ багт нэлээд олон залуу тамирчид элсэгдэж орсон байлаа. Өөрөөр хэлбэл ахмад тамирчид зарим нь шигшээ багт орж чадаагүй юм байна. Ялагдал хүлээсэн боловч өнгөрсөнд эх орныхоо яруу алдарын төлөө мөр зэрэгцэн тоглож явсан анд нөхдийгөө төлөөлж улсын шигшээ багт орсон ахмад тамирчин Ду Жэн Юй : "Зарим ахмад тамирчид маань шигшээ багт орж чадаагүй, ахмад тамирчин болсны хувьд би хариуцлагат сэтгэлтэй байж залуу тамирчдад үлгэр жишээ болох ёстой "гэж ярилаа.
Хятадын хөл бөмбөгийн улсын шигшээ баг ирэх жилийн 1-р сард анхныхаа өрсөлдөгч болох Сирийн баг болон Емений багтай тоглох болно. Тухай үед тамирчдынхаа ялалт байгуулахыг харна гэж хөл бөмбөгийн хорхойнууд нь хүлээж сууна.
|