• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-19 18:42:49    
Вэнь Жябао Шянган, Аомэний засаг даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Бээжинд хүрэлцэн ирж ажлаа тайлагнаж байгаа Шянганы засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуань, Аомэний засаг захиргааны онцгой районы засаг дарга Хэ Хөүхуатай 19-ний өдөр Бээжинд тус тус уулзаж, тэд нарын ажлын тайланг сонсов.

      Зэн Иньчуаньтай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, засаг дарга болон онцгой районы засгийн газрын ажлыг төв засгийн газар урс хэлбэрэлтгүй дэмжиж, бүх хүчин чадлаараа Шянганд туслан олон улсын банк санхүүгийн хямралын эдийн засгийн хөгжилд учруулж байгаа хүндрэл бэрхшээлийг ялан давах бөгөөд Шянганы банк санхүүгийн тогтвортой байдал болон эдийн засгийн хөгжлийг дэмжих 7 талын 14 зүйлийн арга хэмжээ авхаар шийдвэрлэв. Үүнд голдуу, дотор газар хийгээд Шянганы банк санхүүгийн хамтын ажиллагааг ахиулах, Гуандүн болон Шянганы эдийн засгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, Шянганы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хүндрэл бэрхшээлийг туслан зохицуулж, хүнсний бүтээгдэхүүн, ус, цахилгаан, байгалийн хий зэргийн аюулгүй тогтвортой хангалгыг баталах, дотор газрын оршин суугчдын Шянганд аялал жуулчлал хийх туршилтын цэгийг нэмэгдүүлэх, дотор газрын үйлчилгээний салбарыг Шянганд нээлттэй болгох зэрэг багтаж байна гэжээ.

      Хэ Хөүхуатай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын Аомэньд үзүүлсэн нөлөөнд төв засгийн газар маш их анхаарал тавьж байгаа бөгөөд мөн бүх хүчин чадлаараа Аомэньд туслан хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хэвээр хадгалах болно. Төв засгийн газрын Шянганд авсан холбогдох бодлолго арга хэмжээ нь зарчмын хувьд Аомэньд ч тохирох болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\