• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-22 14:34:22    
Эрэгтэйчүүдийн бөөрөнцгийн Азийн рекорд амжилтыг хоёр удаа шинэтгэсэн тамирчин

CRI

      1989 оны 3-р сарын 31-ний өдөр Бээжин районы танхимын доторх хөнгөн атлетикийн урилгын тэмцээнд улсын шигшээ багийн Ма Юнфэн Азийн рекорд амжилтыг шинэтгэв. Тэрээр 19,55 метрийн амжилтаар өөрийн хадгалж байсан 19,09 метрийн эрэгтэйчүүдийн бөөрөнцгийн Азийн рекорд амжилтыг шинэтгэж, Хятадын эрэгтэйчүүдийн бөөрөнцгийн Азийн рекорд амжилтыг хоёр удаа шинэтгэсэн тамирчин болсон байна.

      Олимпын эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн медаль авсан анхны тамирчин: 1988 онд БНСУ-ын Сөүлд болсон зуны олимпын 24-р наадам дээр Хятадын бөөрөнцөг шидэлтийн нэрт тамирчин, 28 настай Ли Сүмэй 21,06 (мөнгөн медаль авсан Ардчилсан Германы тамирчнаас 0,1 мм дутав) -гийн амжилтаар эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн хүрэл медаль авсан байна. Энэ бол Хятадын тамирчид олимпын наадамд оролцсоноос хойш авсан эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн анхны медаль болно.

     Дэлхийн танхимын доторх хөнгөн атлетикийн алтан медаль авсан анхны тамирчин: 1991 оны 3-р сард Испанид болсон дэлхийн танхимын доторх хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 3-р тэмцээнд Хятадын тамирчин Сүй Шиньмэй эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн алтан медаль авав. Энэ бол Хятадын тамирчид дэлхийн танхимын доторх хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд гурав удаа оролцсоноос хойш авсан анхны алтан медаль болно.

      Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээнээс алтан медаль авсан анхны тамирчин: 1991 оны 8-р сард Японы Токиод болсон Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 3-р тэмцээнд Хятадын тамирчин Хуан Жихүн 20,83 метрийн амжилтаар эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн алтан медаль авч, Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээнээс алтан медаль авсан анхны тамирчин болсон байна. Түүний амжилт нь тухайн жилдээ дэлхийн 2-р байранд орсон байна.

      Азийн шиддэг жадны тэмцээнд 80 метрийн давааг давсан анхны тамирчин: Хятадын шиддэг жадны тамирчин Шэнь Маомао 1977 онд болсон Хятад, Японы тэмцээнд 81,86 метр хол шидэж, Азийн рекорд амжилтыг шинэтгэж, Азийн шиддэг жадны тэмцээнд 80 метрийн давааг давсан анхны тамирчин болсон байна. \М.Цэцэн бэлтгэв\