Нэг. Өглөө босчхоод дахиад унтахыг цээрлэх:
Зарим настан буурлууд өглөө эрт биеийн тамирын дасгал бэлтгэл хийж бараад гэртээ харьж ирснийхээ дараа дахиад л тарайгаад унтдаг. Энэ муу зуршил нь өглөө эрт биеийн тамирын дасгал бэлтгэл хийсэн үр дүнг нөлөөлдөг төдийгүй уушги зүрхний чадавхыг сайжруулахад ч ашиггүй юм. Тэрчлэн өглөө эрт биеийн тамирын дасгал бэлтгэл хийх үед булчин махнаас бий болсон бодисын солилцооны эд—сүүн хүчил нь амархан задрахгүйгээр харин хүмүүсийн оюун санааг элий балай болгож, дөрвөн мөчийг тамир тэнхээгүй болгодог байна.
Хоёр. Хэт унтахыг цээрлэх:
Зарим настан буурлуудын унтах цаг хугацаа нь 10 цагаас ч давж байдаг. Үнэндээ их унтах нь хөгшдүүдийн цусны судас хатуурч байгаатай холбоотой. Урт цагаар унтдаг өтгөсийг бага унтдаг нас чацуу хүмүүстэй зэрэгцүүлбэл, зүрхний өвчинд нэрвэгдэх хэмжээ нь хоёр дахин, тархины өвчинд нэрвэгдэх хэмжээ нь 5 дахинд хүрч байна. Үүнээс гадна, унтаж байхад зүрхний лугшилт удааширч, цусны гүйдэл ч намдаж цусны бүлэгнэл амархан үүсэх тохиолдол бий.
Гурав. Үдийн унтлага хэт удахыг цээрлэх:
Үдэд хэтэрхий их хугацаагаар унтах нь тохиромжгүй, жирийн байдалд 30 минутаас 60 минут унтах нь хамгийн тохиромжтой. Унтахдаа салхинд цохиулахаас зайлсхийхийн тулд нуруу гэдсээ хөнгөн хөнжлөөр хучиж байх хэрэгтэй. Хоолноосоо өмнө унтах нь үр ашиг ихтэй, хагас цаг унтлаа ч гэсэн хоолны дараа хоёр цаг унтсанаас илүү сайн үр ашигтай болж бүх биеийн ядаргаа аятайхан тайлагддаг юм.
Дөрөв. Суугаагаараа дугхийхийг цээрлэх:
Зарим настан буурлууд хоолоо идэж дууссаны дараа суусан орондоо юм уу зөөлөн сандал дээр суусан хэвээрээ дугхийж байдаг. Гэнэт сэрэхэд толгой эргэж, чих шуугин, үе мөч сулран, ямар ч юм балархай харагдах шинж байдал илэрдэг бөгөөд нүүр царай цайсан байдаг. Ийм байдал нэлээд удаж байж сая хэвийн байдалдаа ордог юм байна. Хоолны дараа их хэмжээний цус ходоод гэдсээр урсаж өнгөрдөг, хэрэв Суугаагаараа дугхийх юм бол тархинд цус дутагдах тохиолдол амархан илэрдэг байна.
Улаан лооль идэхэд анхаарах зүйлүүд
Нэг. Ходоод гэдэс өлөн байх дээр улаан лооль идэх нь тохиромжгүй:
Гэдэс өлөн байхад ходоодны хүчил их хэмжээгээр ялгаран гардаг, харин улаан лоольд үлэмж хэмжээгээр агуулагдаж байгаа гидроксиламин, жимсний хүчил, лоолийн гидроксиламин фенол зэрэг бүрэлдэхүүнүүд нь маш хялбарханаар ходоодны хүчилтэй нийлээд уусан шингэхэд бэрхтэй чулуулаг зүйл болж бүрэлдээд ходоодны ажиллагаанд тун муугаар нөлөөлж, ходоодны дарамтыг хувь дахинаар нэмэгдүүлж, гэдэс ходоод өвдөх зэрэг янз бүрийн ходоодны өвчинд нэрвэгдүүлэх аюултай юм.
Хоёр. Гүйцэд боловсроогүй ногооноороо байгаа улаан лооль идэх нь тохиромжгүй:
Гүйцэд боловсроогүй ногооноороо байгаа улаан лоольд бизэндэг шүлт элбэг байдаг тул үүнийг идэхэд амны хөндийн гашуун оргиж, ходоод өвдөх бөгөөд хүнд ноцтой өвчлөх юм бол хордлого болж ч болзошгүй юм. \Л.Буянтогтох орчуулав\
|