• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-22 14:44:21    
Гучин жилийн өөрчлөлтөөс утас телефоны өнгөрсөн өдүүгээг харъя

CRI

     Хөдөлгөөнт утас холбоо нь өнөө Хятадын иргэдийн амьдралд дутагдаж болошгүй холбооны хэрэгсэл болжээ. Гэвч 30 жилийн өмнө Хятадын олон нутагт суурин телефон түгэмэлзээгүй байж, хүмүүс алс нутагт байгаа төрөл төрөгсөдтэйгээ гол нь цахилгаан утас илгээж харилцдаг байжээ. 30 жилийн хөгжлөөр Хятадын холбооны үйлст асар их өөрчлөлт гарсан байна. Бид Гуанжөү хотын Жан Жижүний амьдралд гарсан өөрчлөлтөөр дамжуулан Хятадын холбооны ажил үйлст гаргасан өөрчлөлтийг танилцуулъя.

     Энэ жил 55-тай Жан Жижүнь бол Гуанжөү хотын уугуул иргэн. Гуанжөү нь Шянганы Засаг Захиргааны Онцгой Районтай зааг нийлж байгаа юм. Гэвч тухайн үед холбооны түргэн шуурхай байдлаар Шянгантай харьцуулахын аргагүй юм. Жан Жижүнь далайчин болохоор дотоодын олон боомтоор очдог. Гэр руугаа утсаар ярьж амар мэнд хүрснээ мэдэгдэхэд гэрт нь утас байхгүй тул маш дөхөмгүй , цорын гац арга нь шуудан холбооны газар очиж, ажлын цагаар байгууллага дээрээ ярьж гэрийн хүмүүстээ хэл хүргүүлдэг байжээ. Өөрчилт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэхээс өмнө, Хятадын цахилгаан холбооны ажил төрөл нийтдээ хоцронгуй байсан юм. 1978 онд Гуандүн мужийн хот хөдөөгийн утас дамжуулах багтаамж 200 мянга гаруйхан, 100 мянган өрх хэрэглэгчидтэй байв. Бүх Гуандүн мужийн утас дамжуулах багтаамж нь Шянганы зургааны нэг хувьд ч хүрэхгүй байсан юм.

      Цахилгаан холбооны ажил үйлсийг түргэн хөгжүүлэхийн төлөө, 80-аад оны эхээр, Хятадын засгийн газар хэрэглэгчидээс "утас тавих төлбөр" авч засгийн газрын сан байгуулан цахилгаан холбооны сүлжээнд ашиглахаар шийдсэн байна. Тэр үед утас тавих төлбөр 4000 гаруй юаньд хүрч байсан бол тухайн үеийн энгийн иргэдийн сарын дундаж цалин мянга орчимхон юань байлаа.

     Цахилгаан холбооны нөөц баялаг хүрэлцэхгүй байсан ба дээр нь утас тавих зардал их үнэтэй байснаас энгийн иргэд утсаар ярих нь хялбар биш, утас тавих нь нэн ч бэрх юм. 80-аад оны үед Жан Жижүнь гэртээ утас тавих гэж 5 жил дараалан өргөдөл дэвшүүлсэн байжээ.

     1990—1995 онд Гуандүн мужийн эдийн засаг маш түргэн хөгжсөн үе байж, жилийн дундаж өсөлтийн хэмжээ нь 30 хувь гаруйд хүрсэн байна. Энэ нь Гуандүгийн цахилгаан холбооны хөгжилд бат бэх үндэс суурь тависан байна. 1990 оны сүүлчээр бүх мужийн хот хөдөөгийн утас дамжуулах багтаамж 1 сая 800 мянга, хэрэглэгчид 1 сая 1З0 мянган өрхөд тус тус хүрч, утас дамжуулах багтаамж анх удаа Шянганаас давсан байна. Жан Жижүнь энэ үед утас тавьсан байна. 1992, 1993 оны үед олон айл утастай болсон. Манайхан ч шинэ байшинд нүүж ороод утас тависан гэж тэрээр хэлэв.

     1987 оны 11-р сард Гуандүн мужийн Гуанжөү хот нийтийн хэрэглээний хөдөлгөөнт холбоог түрүүлэн ашиглаж, Ингээд Хятадын түүхэн дэх анхны хөдөлгөөнт холбоо бий болсон байна. Мөн оны 12-р сард Гуандүн муж Шянгантай хэлэлцээр тохиролцож, хөдөлгөөнт холбоогоор холбох ажил төрлийг нээж, Хятадын хөдөлгөөнт холбоогоор хамгийн эрт Шянгантай холбогдсон газар болжээ.Тэр үед хүмүүс энэ хөдөлгөөнт холбоог "да гэ даа" гэж нэрлэж, дийлэнх нь бизнес эрхлэгчид ашиглаж байв.

     1993 онд Жан Жижүнь ажлын шаардлагаас болж гар утастай болж, боомтоор очиж ажил явдал амжуулахад нь маш дөхөм үзүүлжээ. 1997 онд тэрээр өөрөө гар утас авав. Гэтэл тэр үед энэ нь дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнд байсан тул бүх зардал бараг 10 мянга гаруй юаньд хүрч байжээ.

     Хөдөлгөөнт холбооны хөжглийн эхний үед зардал төлбөр үнэтэй байснаас энгийн иргэд ашиглаж чадахгүй байв. 1994 оны 10-р сард Жүжян мөрний гурванжин хойгийн нутагт тооны системийн хөдөлгөөнт холбооны худалдааны зориулалттай туршилтын сүлжээг түрүүлэн ажллуулснаар энгийн иргэд гар утастай болж, 2000 оноос хойш, Гуанжөү тэрчлэн Хятад даярт гар утас ашиглах хүн түргэн нэмэгдэж, хотын насанд хүрэгсэд бараг бүгд гар утас ашиглах болов.

     Гуандүн мужийн холбооны удирдах газрын тоо баримтаас үзвэл, 2008 оны 8-р сарын байдлаар уг мужийн хөдөлгөөнт холбоо ашиглагчдын тоо 80 сая гаруйд хүрч, суурин телефон хэрэглэгчдээс хол давж, хөдөлгөөнт холбоо дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээс нийтэд түгсэн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдийн тоо түргэн нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлгөөнт холбоо нь зөвхөн ярьж сонсох биш болж, зураг, дүрс бичлэг авах, хөгжим сонсох, сүлжээнд холбогдох, мэдээлэл авах зэрэг олон чадавхитай болжээ. Жан Жижүний хэлсэнчлэн Хятадын хөдөлгөөнт холбоо өнөө "чихээр сонсдог цаг үе"-эс хөгжөөд "нүдээр харах цаг үе"-д шилжсэн байна.\ Урангоо орчуулж бэлтгэв\