• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-22 14:49:13    
Монголчуудын ая дуунд мунийн уул уярав

CRI

      НЭГ. Алшаа ардын дуу алагхан хорвоог уяраанам

      Сарны зурхайн зул сар тохиож, бага цасны болзоо саяхан өнгөрч яваа мөчид, өн өргөн Алшаагийн амгалан төрх налгархан байлаа. 2008 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд Алшаа аймгийн төв Баян-Хотноо "Алшаа Монгол ардын дууны эмхтгэл"/8 боть/ номыг тараах анхны ёслол болон
"Алшаа ардын дууны анхны судлан ярилцах хурал" нижгэр боллоо. Уг хурлыг Алшаа аймгийн намын хорооны ухуулах хэлтэс, Алшаа аймгийн соёл радио телевизийн товчоо, Алшаа аймгийн үндэстний хэрэг эрхлэх товчоо зохион байгуулж, Алшаа аймгийн утга урлагийнхны холбоо болон Алшаа аймгийн ардын дуучдын нийгэмлэг эрхлэн явуулсан юм.

     Хуралд Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мандах, Өвөр Монголын тал нутгийн соёл урлагийг судлан хөгжүүлж ахиулах зөвлөлийн байнгын ерөнхий нарийн бичгийн дарга Ойровын Гантөмөр, Азийн цээл хоолойтой алдарт гурван дуучны нэг болох зохиолч бөгөөд гадаадад даяар Монголын дуучнаар өргөмжлөгдсөн Лхасүрэн, Хятад улсын зэвсэгт цагдаагийн уран сайхны чуулгын Алшаа нутагтай баргил хоолойтой нэрт дуучин Равжээ, Хятадын баруун хойдын үндэстний их сургуулийн Монгол хэл соёлын дээд сургуулийн дэд захирал Алшаа нутагтай Д.Бат зэрэг гадар районоос урилгаар хүрэлцэн ирсэн хүндэт зочид жич Алшаа аймгийн холбогдох удирдах хүмүүс оролцлоо.

     11-р сарын 25-ны өдрийн 9 цагаас "Алшаа Монгол ардын дууны эмхтгэл"/8 боть/ ном болон "Алшаа уртын дууны CD"-ийг тараах ёслолыг үйлдэж өнгөрүүлсний дараа "Алшаа ардын дууны анхны судлан ярилцах хурал" эхэллээ. Алшаа аймгийн утга урлагийнхны холбооны дэд дарга М.Цэдэнбал хурлыг даргалж, Алшаа аймгийн ардын төлөөлөгчдийн их хурлын ардын зөвлөлийн дэд эрхлэгч Зандрай баярын үг хэлэв. Ардын дуучин, Алшаа аймгийн ардын дуучдын нийгэмлэгийн хүндэт дарга Алтан-Туяа "Монгол уртын дууг уламжилж хөгжүүлэх тухай", Эрдэнэбат "Алшаа Хошууд шастар дууны ирэлт ба түүний онцлог, Ойровын Гантөмөр "Алшаа уртын дууны гурван гайхамшиг", Зандрай "Шашны агуулгатай уртын дуунд хийсэн дөхөм ажиглалт", Равжээ "Монгол уртын дууг дуулах ур чадвар", Д.Бат "Монгол ардын дууг судлах арга зүйн асуудал", М.Цэдэнбал "Алшаа ардын Хохир дууны тухай", Пэлжээ "Алшаа Хошууд ардын дууг дуулсан сэтгэгдэл" гэх зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

     11-р сарын 24-ний үдэш, судлан ярилцах хуралд зориулан "Жаргалант Алшаа" уран сайхны үдэшлэг хийхийн зэрэгцээ Алшаа ардын дуучдаа алдаршуулан хөхүүлж, Бүрэнбат, Жарантай, Соёлцэцэг, Мэргэжил, Цэцэнбилэг, Вэйдүн, Баянжаргал, Зүүнгар Наран, Өнөр, С.Туяа зэрэг 10 хүнд "Алшаа аймгийн 10 содон ардын дуучин" цол олгов.

     Үдэшлэг нь "Хан тэнгэр Алшаа" дуугаар хөшгөө мялааж, Алшаа аймгийн ардын дуучид, урлагийн зүтгэлтнүүд, дуу бүжгийн чуулгын жүжигчид ая дуугаа өргөн барьж, бүжиг бүжиглэн, янгирт товшуур, морин хуурын эгшгийг сонордуулж, нэрт дуучин Равжээ, Лхасүрэн нар "Гаадаа мэйрэн", "Магтаал дуу"-гаа дуулж, баярт үдэшлэгийг оргилд хүргэхэд ардын дууны ая хөг алагхан хорвоог уяраанхан байлаа. Энэ бол 2008 оны 11-р сарын 29-өөс 12-р сарын 3-ны өдрүүдэд Хөх-Хотноо болох "Амин шарга" цомын "Найман муж орны язгуур урлаг Монгол ардын дууны анхны тэмцээн"-д оролцохын өмнөхөн Алшаа ардын дуучдын хийсэн соёл урлагийн томоохон арга хэмжээ, их сорилт байгаа юм. \Л.Буянтогтох\