Хятад улс 9-р сарын 1-ээс эхэлж, авто машины хэрэглээний татварын бодлогод тохируулалт хийж, эх багтаамжтай мотортой суудлын машины хэрэглээний татварын хэмжээг өсгөж, бага багтаамжтай мотортой суудлын машины хэрэглээний татварын хэмжээг багасгав.
Бээжингийн Азийн спортын хотхоны авто машины зах нь Бээжингийн авто машины захын үнийн үзүүлэлт болж байдаг. Энэ газрын импортоор оруулсан авто машины худалдааны хэмжээ нь бүх Хятадын уг төрлийн худалдааны тавны нэгийг эзэлдэг. Иймээс энэ газарт авто машины хэрэглээний татвар хураамжийн бодлогын тохируулалтын чиг хандлагыг хамгийн сайн харуулж чаддаг. Сэтгүүлчийн уг захад ярилцлага авч, ойлгож мэдсэнээс үзэхэд, BMW, AUDI, BENZ гэх зэргийн нэрт маркийн их багтаамжтай мотортой машинуудын хэрэглээний татварыг өсгөсөн болохоор үнэ нь хэдэн арван мянгаас хэдэн зуун мянган юаниар өсөв. Жишээлбэл BMW-х5 гэдэг холын аялалын машин нь 890 мянга байснаа 1 сая 100 мянган юань болж өслөө. Ингэснээр борлуулга нь маш их багаслаа. Үнэ ханшийг нь асууж лавлагч маш олон байгаа боловч үнэхээр мөнгөө гаргаж авч байгаа нь харин ч цөөн байв. Хэрэглээний татварт тохируулалт хийхээс өмнөх 8-р сарын халуун хөгжөөнтэй байдалтай харьцуулбал импортоор оруулсан их багтаамжтай мотортой авто машины худалдаа илэм жилэм болсон байлаа.
Их багтаамжтай мотортой авто машины худалдаа борлуулга муутай байгаа нь зөвхөн хэрэглээний татвар хураамжинд тохируулалт хийснээс болсон биш юм. 8-р сард хэрэглээний эрэлт хэрэгцээ их байснаас гадна улс орны макро эдийн засгийн ерөнхий байдал болон дэлхийн банк санхүүгийн хямрал гарсан, мөн бас нефтийн үнэ огцом өссөн зэрэг нь ч их багтаамжтай мотортой авто машины борлуулгын орон зайг зохих хэмжээнд боогдуулсан юм. Гэвч зах зээлд их багтаамжтай мотортой авто машины хэрэгцээ шаардлага байсаар бөгөөд хэрэглэгчид нь худалдан авах мөнгө чадалтай зэрэг онцлогоос болж, худалдаа нь түр тааруухан байгаа боловч яваандаа сэргэх болно. Улс орноос их багтаамжтай мотортой авто машины хэрэглээний татвар хураамжийг ихээр өсгөж энэ талын хэрэглээг багасгахыг зорьж байгаа боловч алс холын байдлаас авч үзвэл хэрэглэгчид нь их багтаамжтай мотортой авто машины үнэ ханшийг нэг их анхаарахгүй байна.
Улс орноос их багтаамжтай мотортой авто машины хэрэглээний татвар хураамжийг ихээр өсгөж байгаа нь арвилан хэмнэдэг нийгэм байгуулах болон байгаль орчныг хамгаалахыг тун их анхаарч байгааг харуулж байна гэж ярилцлага өгөгсөд үзэж байлаа.
|