• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-23 15:05:23    
Иргэдийн эрхлэлттэй боловсрол хэлбэрэлтгүй хөгжихөд тогтолцооны талаар шинийг үүдэх шаардлагатай байна гэж мэргэжилтэн нар үзэж байна

CRI

     2008 оны Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсролын асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт 12-р сарын 21-ний өдөр Бээжин хотноо боллоо. "Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсролын хэлбэрэлтгүй хөгжил" уриан дор болсон уг чуулга уулзалтад олон улсын байгууллага, боловсролын засаг захиргааны салбарын хариуцлагатай хүмүүс, боловсролын мэргэжилтэн нарыг урьж оролцуулан, иргэдийн эрхлэлттэй боловсролын салбарынхны хамтаар сонирхож байгаа асуудлаар гүнзгий ярилцлага хийсэн байна. Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсролын хэлбэрэлтгүй хөгжихөд тогтолцооны талаар шинийг үүдэх явдал тулгам шаардагдаж байна гэж уг чуулга уулзалтад оролцсон мэргэжилтэн нар үзжээ.

     Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсролын хөгжилд жолоодох үзэл санаа болон хөгжлийн төвшнийг оновчтой тодорхойлж чадаагүй асуудал оршиж байна. Үүний дээр, иргэдийн эрхлэлттэй сургуулийн талаарх Засгийн газрын удирдлага хоцрогдож, иргэдийн эрхлэлттэй сургууль бие даасан бүрэн эрхтэй болж чадаагүй болохоор, онцлогтой заан сургалт хийж чадахгүй, давтамжийн чанартай зан сургалтын үзэгдэл мөн газар авч, боловсролын нөөц хүчнээ бие даан хураарилж ашиглахад бэрхшээлтэй, сургуулийн хөгжлийн хөдөлгүүр хүч сул байна гэж Хятадын Иргэдийн Эрхлэлттэй Боловсролын Нийгэмлэгийн орлогч дарга Хү Вэй үзсэн байна.

     Үүний зэрэгцээ, тэр бас хэлэхдээ, иргэдийн эрхлэлттэй сургуулийн хуулийн этгээдийн шинж чанар нь урт хугацааны турш тодорхойгүй байсаар ирсэн тул, иргэдийн эрхлэлттэй нэлээд сургууль нь бие даасан удирдлага, өөрийгөө өөрөө хянах механизм дутагдаж, хэлбэрэлтгүй хөгжилд харш саад болж байна гэлээ.

     Иргэдийн эрхлэлттэй боловсролын хөгжлийг ахиулахын тулд, боловсролын засаг захиргааны салбарынхан тэдэнд эрх олгож, иргэдийн эрхлэлттэй сургууль байгуулах талаар хэрэгжүүлж байгаа хянан зөвшөөрөх тогтолцоог бүртгэх тогтолцоо болгон өөрчилж, үүний зэрэгцээ, хууль дүрэм тогтоох, мэдээлэл хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх эрч хүчээ нэмэх зэрэг хэлбэрээр иргэдийн эрхлэлттэй сургуулийг дамаар удирдах ёстой. Иргэдийн эрхлэлттэй сургууль ч хуулийн этгээдийн удирдлагын тогтолцоо тогтоон төгөлдөржүүлэн, шийдвэрт бодлого тогтоох эрх, хэрэгжүүлэх эрх болон хянах эрхийг салгах хэрэгтэй гэж Хү Вэй тэмдэглэжээ.

     Иргэдийн эрхлэлттэй боловсролын хөгжил нь өөрийн шинийг үүдэхэд түшиглэх төдийгүй бас гадаадад нээлттэй байхад түшиглэж, иргэдийн эрхлэлттэй сургуулийн олон улсын тэргүүний туршлагаас суралцан, олон улс хоорондын харилцаа холбоогоо эрчимжүүлж, олон улсын боловсролын нөөц хүчийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж Азийн боловсролын асуудлаарх Бээжингийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Яо Ван үзжээ.

      Иргэдийн эрхлэлттэй дээд сургууль—Хуанхэ шинжлэх ухаан технологийн дээд сургуулийн захирал Хуан Дабай хэлэхдээ, иргэдийн эрхлэлттэй боловсролыг хөгжүүлэхэд, сургууль эрхлэлтийн зөрөө ялгааг эрхбиш баримталж, авьяаслаг хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ нь мөн ч иргэдийн эрхлэлттэй сургуулийн хөгжлийн чиглэл болох юм гэлээ.

     Иргэдийн эрхлэлттэй боловсролын хамгийн том асуудал нь өөрчлөлтийн талаар хуучнаа баримталж байгаа явдал юм. Иргэдийн эрхлэлттэй сургууль эрүүл сайхан хөгжихөд удирдлагын чадавхаа түргэн дээшлүүлэх хэрэгтэй юм гэж Шинэ Дүнфан боловсролын шинжлэх ухаан технологийн корпорацын дээд зэрэглэлийн орлогч ерөнхий захирал Чэнь Шяндүн илэрхийлжээ.

     Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсролын нийгэмлэгийн орлогч дарга Ван Зүөшү таницуулж хэлэхдээ, сүүлийн хэдэн жилд Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсрол түрэн хөгжиж, 2007 онд бүх Хятадын хэмжээнд иргэдийн эрхлэлттэй төрөл бүрийн сургууль болон боловсролын байгууламжийн тоо 100 мянга шахамд дөхөж, иргэдийн эрхлэлттэй төрөл бүрийн сургуульд сурч байгаа сурагчдын тоо нь 25 саяас давсан байна гэжээ.