• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-23 16:38:57    
Дэлхийн хамгийн том шижлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх ордон

CRI

     Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужид саяхан шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх ордон болох Гуандүнгийн шинжлэх ухааны төвийг байгуулсан байна. Тухайн орон нутгийн засгийн загар 1 тэрбум 900 сая юанийн хөрөнгө оруулж байгуулсан энэхүү олон нийтийн шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх боловсролын баазад шинэ техник, шинэ бүтээгдэхүүн, шинжлэх ухаан техникийн тэргүүний амжилт бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

     Одоо уг ордон нь "хүүхдийн ертөнц", "дижитал ертөнц", "сансарт аялах" гэсэн найман сэдвээр үзэсгэлэн ажиллуулж, нийт 400 гаруй шинжлэх ухаан техникийг төсөл ажиллуулж байна.

     Гуандүн мужийн орлогч дарга Сүн Хай танилцуулж хэлэхдээ, Гуандүнгийн шинжлэх ухааны төвд тайлбарлагч гэж бараг харагдахгүй, гол нь үзэгчид биеэрээ танилцаж, нүдээрээ харж, гараараа барьж, сэтгэлээрээ мэдрэхэд байна. Ингэснээр хүмүүсийн оюун ухааныг нээж, шинийг санаачлан бүтээх урам зоригийг хөгжүүлдэг байна. Энэ төвийг шинжлэх ухаан техникийн цэцэрлэгт хүрээлэн гэж хэлж болно. Хүмүүс энд шинжлэх ухаан техниктэй танилцан, түүний ухаан санаа, арга барилыг хүлээн авч, үүнээс баяр бахдал хүртэж болох юм гэжээ.

    "хүүхдийн ертөнц" нь 12 наснаас дооших хүүхдэд зориулалттай байж, хүүхдүүд энд наадаж тоглож байгаад амвдрал дундах шинжлэх ухаан техникийн хэрэглээг танин мэдэж, дэлхий ертөнцийг судлан шинжлэх гэсэн урам зоригийг нь бадрааж болох юм.

    "хүүхдийн ертөнц"-д гэрийн тавилгын аюулгүй үзүүлэлт, "миний гэр болон хорооллын орчин " зэрэг төсөл хэрэгжүүлж, хүүхдүүд шинжлэх ухаанч амьдралын арга заншилийг ойлгуулж, байгаль орчинг хамгаалах үзэл ухамсрыг бүрдүүлэхэд нь тусалж байна.

     Үүний зэрэгцээ Гуандүнгийн шинжлэх ухааны төв нь бас "нарны энергийг батарейг үйлдвэрлэх", "роботын туршилт" гэх хоёр нээлттэй лаборатори байгуулж ажиллуулж байна. Роботын туршилтад залуу багачууд гар бие оролцон робот задлан угсарч, роботод программ найруулан өгөх зэрэг ажиллагаа хийж, роботын үндсэн бүрэлдэхүүн, ажлын зарчим, авиаг таних систем, оюуны чадавх зэрэгтэй танилцаж болох юм байна.
Залуу багачууд гэсэнгүй том хүн ч гэсэн энд их ололт амжилттай болж болох юм. "сансарт аялах" үзэсгэлэнд сансрын салбарын шинжлэх ухаан техник, пуужин хөөргөх, сансрын аппаратын нислэгийн үндсэн онол, нисэгчтэй сансрын хөлгийн системт төсөл зэргийг танилцуулж, мультимедиа, дууриамал техник, сансрын үнэн бодис зэргээр сансрын техникийн ид шидийг үзэгчид олонд танилцуулж байна.

     Дижитал амьдралын районд амьдралын дөхөм зүйл, банк санхүү, эрүүл мэнд, зугаа цэнгүүн, интернет холбоо, оюуны чадавхтай гэр ахуйн цахилгаан бараа зэрэг 8 үзэсгэлэн ажиллуулж, Хятадын хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

     Үүнээс гадна шинжлэх ухаан техниктэй танилцах районд суурь шинжлэх ухааны агуулгыг танилцуулж байна. Жишээлэхэд механик физик, авианы зүйл зэрэг 60 гаруй зүйлийг дэлгэн үзүүлж, үзэгчид ямар ч үнэ төлбөргүй эдгээртэй үзэн танилцаж болно.

      Гуандүнгийн шинжлэх ухааны төв нь жил бүр 2 сая гаруй үзэгчдийг хүлээн авч тэдэнд шинжлэх ухааны мэдлэг олгох болно.