Шакесперийн уран бүтээлүүд нь ерөөс цаг үеийн урсгалыг даган хуучирч хоцордоггүй байж, 400 жилийн турш, адил бус цаг эриний адил бус урчууд бүр л түүний уран бүтээлийг ший жүжгийн тавцан дахь эрдэнэ хэмээн үздэг байлаа. Саяхан, Хятадын Бээжинд хотноо, дэлхийн орон газраас хүрэлцэн ирсэн ший жүжгийн урлагчид "өнө мөнхийн Шакеспер" гэдгээр сэдэвлэж, олон төрлийн хэлбэр маягаар Хятадын үзэгчдэд Шакесперийн уран бүтээлийг сонирхуулсан байна.
Дэлхийн олон газарт жил болгон олон төрлийн урлагийн хэлбэр маягаар Шакесперийн уран бүтээлийг тоглож, түүний уран бүтээлээр сэдвэлсэн тоглолтууд нь нэн их л олон байдаг шан. Харин Хятадад, "Шакеспер" гэдэг нэр нь хэдийгээр олон хүнд танил тасал болсон хэдий ч, хүмүүс түүний уран бүтээлийн тоглолтын рид шидийг шууд мэдрэх боломж муутай байдаг. Энэ удаагийн Бээжинд ажлуулсан "Шакесперийн ший жүжигийн өдөрлөг" -ийн тоглолтын ажиллагаад урчууд маань Шакесперийн уран бүтээлд үндэслэж, дээр нь түүний уран бүтээлийн талаарх өөрийн үзэл ойлголт болон үндэстэн ястныхаа соёлын хүчин зүйлийг нэмэрлэн, зоригтойгоор шинийг үүдсэн байна.
"Артре Акин Лир" бол Шакесперийн дөрвөн том эмгэнэлт жүжгийн нэг нь байж, Артре Акин Лирийн гурван охиндоо хааны ширээгээ залгамжлуулсан тухай, бас эцсийн бүлэгт нь энэ нь ван гүнгийн ордны дотоодын эмгэнэлт байдлыг бий болгосон тухай домог үлгэрийг тооцсон байдаг. Хятадын үндэсний драмын жүжгийн театрын нэрт эмэгтэй найруулагч Тянь Шиньшинь нь уг жүжгийн өөрчлөн найруулж, "Мин" гэсэн нэр өгч, үлгэрийг нь манай тооллын 14-ээс 17-р зууны үеийн Мин улсын үйл явдал болгож, тэр үеийн хааных нь насан сүүдэр нь өндөр болж, өөрийн хааны ширээгээ гурван хүүгийнхээ хэнд нь залгамжлуулахаа мэдэхгүй болж, яахаа мэдэхгүй үеэр нь нэг түшмэл нь хаанаа Шакесперийн "Артре Акин Лир" эмгэнэлт жүжгийг унш гэж сануулсан тухай өгүүлсэн байна.
"Мин" гэсэн жүжигтэй харьцуулалт болж, энэхүү өдөрлөгт бас "Артре Акин Лир"-ийг англи хэлээр тоглосон байна. Үүнд Бээжин их сургуулийн гадаадын ший жүжиг болон киноны судалгааны газрын зургаан сурагч дүрд тоглосон байдаг. Үүнээс гадна Тяньжиний ардын урлагийн театрын нь Шакесперийн "Зуны дунд сарын зүүд буюу А Мидсуммер Нифтс Дрим" гэдэг инээдмийн жүжгийг тоглож, Шакесперийн уран бүтээлийн эхний үеийн романтик, уянгын халилтай хэв намбыг харуулсан байна.
|