Хятадын жин үндэстэн нь хятадын эх газрын тэнгис дагуу нутгийн баруун өмнөд хэсэгт амьдардаг. Вьетнамтай далайгаар алслагдаж байна. Жин үндэстний нийт хүн ам нь 22 мянга 500, хятадын хүн амаар нэлээд цөөн байдаг үндэстний цөөнхийн нэг болох бөгөөд гуаншийн жуан үндэстний өөртөө засах районы дүн шин хотын жан пин суурины вань вэй, шань шин, ү дао 3 аралд төвлөрөн сууж байдаг.
Жин үндэстний соёлыг уг үндэстний гарал үүслээс эхэлж яриа ёстой. Вань вэй тосгоны дарга Сү Минфан танилцуулж хэлэхдээ, өвөг дээдэс мань 1511 онд загас агнахдаа энд ирсэн юм, энэ нутаг нь үзэмж гоё, тэнгис дагуу байж, амьдрахад маш таатай учраас энд суурьшсан байна гэжээ.
Жин үндэстэнд цагаан сар, билгийн улирлын таван сарын тавны баяр, еэвэн сарын баяр зэрэг хан үндэстэнтэй адилхан баяр байдгаас гадна хамгийн хөгжилтэй хамгийн үргэн хэмжээтэй тэмдэглэдэг баяр нь жил бүрийн "чан ха"-гийн баяр болно. Чан ха-гийн баяр болох бүр жин үндэстний хөгшин залуус хүүхэд бүсгүйчүүд гэсэнгүй баяр ёслолын хувцсаа өмсөж, дүн шин хотын төвөөс 15 километрийн зайтай байгаа "ха тин"-д хуран цугларч, өвдөгш их найр наадам хийдэг. "Чан ха " гэдэг нь дуу дуулах гэсэн утгатай үг юм, хүмүүс дуугаар сэтгэлээ илэрхийлж, дуугаар найз нөхөд амраг хонгоороо олдог, мөн далайн сахиулсныг хүндэтгэн биширч байгаа сэтгэлээ илэрхийлдэг.
"Чан ха"-гийн баяр нь жин үндэстний маш эртний уламжлалт баяр юм, энэ баярт бас өөрийнх нь домогтой. Энэ тухай Сү Минфан цааш нь хэлэхдээ, өвөг дээдэс мань энэ нутагт сая ирэх үед байгалийн гамшгаас баахан сүрдэж байсан юм, хожим нь уулан сахиулснаас аврал гуйж, загас жараахайгаар тахидаг болсноор тайван амьдралтай болсон байна. Тэр өдөр нь яаг зургадугаар сарын долооны өдөр байсан учраас хожим нь жил бүрийн энэ өдөрт тахилгын ажил хийдэг болсон байна гэжээ.
Жин үндэстэн нь өвөг дээдсээ тахихад тусгай газарт ёслол үйлддэг. Түүнийг "ха тин" гэдэг. "Чан ха"-гийн баяр болоход тосгоны нийтээрээ хүлээн зөвшөөрсөн царайлаг бөгөөд авьяас бүрдсэн залуу охиныг "ха мэй" болгон сонгож, "ха тин"-д өдөржин дуулан, амар амгалан элбэг хураалтыг даатгадаг байна.
Тавийг дөхөж байгаа "ха мэй" Хуан Юйин нь вань вэй тосгонд байгаа таван "ха мэй"-гийн доторх насаар хамгийн эгч байх нэг нь юм. Түүний дуулсан ардын дуу нь уяхан бөгөөд гүн сэтгэлгээтэй байж, жин үндэстний хол ойрд маш нэртэй.
"Ха мэй" нар ардын дуугаа дуулахад дү шянь чинь хөгжмөөр хавсаргадаг. Дү шянь чинь нь хятадын жин үндэстэнд онц байдаг хөгжим юм, ганц чавхдас байдгаар маш сонирхолтой. Энэ жил 22 настай жин үндэстний охин Жао Ша нь энэ хөгжмийг маш гоё хөгжимддөг юм. Тэрээр хэлэхдээ, дү шянь чинь нь гурван хэсгээр бүрэлджээ. Хөгжмийн биеийг мод болон үхрийн эврээр хийдэг гэжээ. Жао Ша багаасаа энэ хөгжмийг хөгжимдөж чаддаг боловч хөгжимдөх мэргэжлийг улам сайн эзэмшихийн тулд гуаншийн багшийн их сургуулийн урлагийн ангид тусгайлан хэдэн жил сурсан байна.
|