Бээжин хотын бөөний худалдааны захын талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаа сонсогчдынхоо хүсэлтийн дагуу дараах зүйлсийг бэлтгэлээ. Хүлээн авна уу?
Ши Жы Мэний бөөний худалдааны зах: Энэ хавьд бүх төрлийн бараа таваарыг бөөнддөг бөгөөд манай зарим наймаачид эндээс тодорхой нэр төрлийн бараагаа бөөнддөг. Гэвч та өөртөө болон гэр бүлийнхэндээ чанартай бараа авъя гэвэл томоохон худалдааны төвүүдэд очвол цаг алдахгүй болно. Энд зарагддаг барааны бараг 95 орчим хувь нь хятад стиллийн бараа байдаг.
Мү Ши Юань бөөний зах: Энд бүх төрлийн бэлэн хувцас, гэрийн хэрэгсэл, хөшиг тюль зэргийг бөөнддөг. Монголын наймаачид эндээс нэлээд бараа авдаг. Бөөний зах нь өглөө 04:30-д онгойгоод 10 -цагт хуудаг, бараагаа бөөнөөр худалддаг юм байна. Бусад дэлгүүрүүд өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл ажиллах ба энд зарагддаг барааны ихэнх буюу 70 хувь нь мөн хятад стиллийн бараа байдаг. Та бас сайн харж явж чадвал зарим нэг гайгүй загварын барааг олж болно.
Яа Бао Лүгийн зах нь голдуу үслэг эдлэл төрөл бүрийн шуба, бэлэн хувцас, гутал худалддаг бөгөөд энэ захыг голдуу Оросын бөөний наймаачдад зориулсан байдаг. Зарим нэгэн дэлгүүр Алена, Гоя зэрэг дэлгүүрүүд бараагаа цөөн тоогоор зардаг. Бараа нь чанартай, зарим нь брэндийн бараа байдаг.
Хон-Конгийн зах: Энэхүү зах нь гадаадын хүмүүс их ирж үйлчлүүлдэг учраас бараа бүтээгдэхүүн нь нэлээд европ тал руу гаа, чанарын хувьд боломжийн, дэлхийн брэндүүдийн нэр, хаягтай бараа байдаг. Энэ захаар та орж бараа бүтээгдэхүүн, голдуу бэлэн хувцас, гутал, цүнх, хүүхдийн хувцас, бичиг хэргийн эд зүйлс, хивс, таримал сувд, шүр, бүх төрлийн чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг худалдан авч болно.
Тянь-И маркет: Энд хувцас гутлаас эхлээд өдөр тутмын бүх зүйл байдгаараа алдартай. Мөн үнээ нэлээд хямдруулж авах боломжтой. Эндээс ижил чанарын өдөр тутмын бараагаа супермаркетаас хямд үнээр бөөнөөр нь авахад их тохиромжтой.
|