Нутаг дэвсгэр: 61,19 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 28753, түүний 24649 хүн нт Сан Мариногийн иргэн. Албаны хэл нь Итали хэл. Оршин суугчдын ихэнх нь Католик шашин шүтдэг.
Нийслэл: Сан Марино, 4483 хүн амтай.
Төрийн тэргүүн: адил тэгш эрх бүхий засгийн эрх баригч хоёр хүн хамтаар төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг. Бүрэн эрхийн хугацаа нь хагас жил, улиран ажиллаж болохгүй, гурван жилийн дараа дахин сонгогдож болдог. Засгийн эрх баригч хоёр хүнийг парламент сонгоно.
Чухал баяр дурсгалын өдөр: Үндэсний баяр – 9-р сарын 3-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын Апеннины хойгийн зүүн хойд хэсэгт оршдог далайн гарцгүй орон, Адриатын тэнгисээс 23-хан километр зайтай байдаг. Дөрвөн талаараа Италитай хөршилж байна. Уул ихтэй, төв хэсгийн хамгийн өндөр Титано уул нь далайн төвшнөөс 755,24 метр өндөр байдаг. Завсрын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг агаартай. Жилийн дундаж агаарын хэм 16 хэм, өвөл хамгийн хүйтэндээ хасах 2 хэмтэй, зун хамгийн халуундаа 30 хэмтэй. Жилийн дундаж хур тунадас 880 мм.
Уламжлал яриагаар, манай тооллын 301 онд Марино гэдэг нэртэй чулуун дархан Ромын хааны хавчилтаас зайлан Титано ууланд нуугдсан гэдэг. Сан Марино гэдэг нэр нь үнээс үүсэлтэй юм байна. Эхний үедээ Сан Марино нь аймгийн эзний удирдлага хэрэгжүүлж, 1243 оноос засгийн эрх баригч хоёр хүн засгийн эрх барих тогтолцоо тогтоож, дэлхийн хамгийн эртний бүгд найрамдах улс болсон байна. Түүхэн дээр Сан Марино нь гаднын түрэмгийлэлд хоёр удаа дайрагдаж, 1503 онд 7 сар эзлэгдэж, 1739 онд Алберони улаан дээлт хамба ламд эзлэгдсэн боловч 1740 оны 2-р сард тусгаар тогтнолоо дахин сэргээв. Дэлхийн хоёр удаагийн дайнд Сан Марино нь төвийг сахив. Дайны дараа Сан Мариногийн эдийн засаг тогтвортой хөгжсөн бөгөөд НҮБ зэрэг олон улсын чухал чухал байгууллагад нэгдэн орсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|