• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-25 17:22:23    
Хулсны баавгайн нутаг-Сычуаний Вө лүнгийн байгалийн дархан цаазтай район

CRI

     Хятадын Сычуань мужийн Чэндү хотоос баруун хойш 100 километр аялбал Вө лүнгийн байгалийн дархан цаазтай районд хүрнэ. Энд хулсны баавгай амьдарч төлжиж байгаа. Сычуань мужийг төрийн эрдэнэ хэмээгдсэн хулсны баавгайн нутаг гэдэг. Сычуань, Шаньши, Гансшү мужийн өндөр уул өтгөн ойд л хулсны баавгайг олж хардаг байна. Иймээс Хятадын ба гадаадын жуулчид хулсны баавгайг ойроос харж үзье хэвэл дархан цаазтай газар дахь Чжүн хуа хулсны баавгайн газарт очиж болно. Дархан цаазтай газрын хариуцлагатан Чжан Лиминий танилцуулж байгаагаар, хулсны баавгайг эрүүлээр өсгөн бойжуулж, хулсны баавгайг сонирхдог хүмүүст хулсны баавгайг ойроос үзэж харах боломж олгох нь тэдний зорилго болох юм.

     Чжүн хуа хулсны баавгайн газарт 100 гаруйг тэжээж байна. Энд ирсэн жуулчид гулсуур дээр тоглож байгаа, чулуу түшээд наранд шарч байгаа, мод авирч байгаа хулсны баавгайнуудыг сонирхож болно. Хулсны баавгай бол баавгай болохоос биш муур биш болохоор баавгайн шинж тэмдэгтэй билээ. Модноос тийм ч хялбарт унахгүй, унасан ч гэмтэл авахгүй юм гэж эндэхийн ажилтан тайлбарлан хэлж байна.

     Хулсны баавгайн хоол ундны төлөө хүмүүс сэтгэл зовдог байна. Урьд нь хулсны баавгай махчин амьтан байжээ. Хожим нь хулс идэх болжээ. Вө лүн тансаг сайхан байгалийн өнгө үзэмжтэй, чийглэг зөөлөн уур амьсгалтай, хулс их ургадаг болохоор хулсны баавгайн амьдран тогтнож, үржиж төлждөг газар болжээ.

     Чжүн хуа хулсны баавгайн газарт хулсны баавгайн зулзагыг бойжуулдаг тэргүүний төхөөрөмжтэй өрөө бий. Нүд нь аниатай, алган чинээн хулсны баавгайн зулзагыг жуулчид өрөөний цонхоор харж болох юм. Хулсны баавгайн зулзаганы хорогдол маш их байдаг. Зарим нь төрөлхийн юм уу эсвэл өвчнөөр хорогддог. Зарим нь эх нь болгоомжгүйгээс болж дараад алчихдаг ч тохиолдол бий. Хамгийн гол шалтгаан нь хулсны баавгай зулзаганыхаа нэгийг л өсгөж бойжуулдагт байгаа. Учир иймээс хулсны баавгай бойжуулж чадахгүй юм уу өвчинтэй зулзага нь хүн авч бойжуулж, өсөлтийг нь нэмэгдүүлдэг байна.

     Адил бус улрилд Вө лүнд хулсны баавгайн өсөлтийн явцы нь ойлгож болно. Зундаа Вө лүнд уур амьсгал сэрүүхэн болохоор хулсны баавгай сэргэлэн цовоолог байдаг. Намартаа хулсны баавгайн зулзагалах хугацаа болно. Хавартаа отооны үе болно.

     Өнөө Вө лүнгийн дархан цаазтай районы өндөр уул өтгөн ойд 100 гаран хулсны баавгай амьдарч байгаа. Энэ нь дэлхийн хээрийн хулсны баавгайн 10-ны 1 хувийг эзэлж байна.