• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-25 17:23:43    
Бээжингийн Пингү дүүрэгт аж ахуйн нэгжүүд төв байраа байгуулж байна

CRI

     Бээжин хотын Пингү дүүрэг нь Бээжин хотоос зүүн хойш 70 километрын зайд байдаг бөгөөд Тяньжин хотоос 90 килметрын зайд байрлаж байдаг. Өнөө Бээжин хотын Пингү дүүрэг нь дэд бүтцийн байгуулалтаа түргэтгэж, нэн сайн бодлогын орчин ахуйг бүрэлдүүлж, нэн олон аж ахуйн нэгжүүд төв байраа энд байгуулхыг зориж байна. Өнөөгийн байдлаар Пингүд төв байраа байгуулсан аж ахуйн нэгжид дэлхийн хүчирхэг эхний 500 аж ахуйн нэгж байхаар барахгүй бас маш олон том дунд аж ахуйн нэгжүүд багтаж байна.

     "Төв байрны эдийн засаг" гэдэг нь зарим бүс нутагт онцгой байдаг эх баялагын давуулагаас болж, аж ахуйн нэгжүүд төв байраа уг бүс нутагт байгуулж, үйлдвэрлэлийн баазаа бусад районд байрлуулж, үүний улмаар аж ахуйн нэгжүүдийн үнэ өртөг болон бүс нутгийн эх баялагын давуулгыг хамт зохион байгуулах нэг төрлийн эдийн засгийн хэлж байгаа юм. Бүх дэлхийн туршлагаас үзхэд, "Төв байрны эдийн засаг" нь бүс нутгийн эдийн засгийн нөхцөлд маш чухал нөлөө үзүүлэх болно. Үүний тухай Бээжин хотын Нийгэм шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын дарга Заохунгийн танилцуулсныг үзвэл:

     Төв байраа нэг бүс нутагд байршуулах нь төв байрны эрэлт хэрэгцээг хамгийн том хэмжээнд бүрэн хангаж, энэх эх баялагыг ашигласны зэрэгцээ үйлдвэрлэлийн бааз буюу салбар компаниа өөр нэг бүс нутагт байршуулсны улмаар тэр нутгийн эх баялагыг бас ашиглаж чадсан байна, энэ хоёр эх баялаг нь хамттаа аж ахуйн нэгжүүдийн хөгжилд үйлчлэх болно. Энэх хэлбэрийг төв байрны эдийн засаг гэдэг юм. Аж ахуйн нэгжийн "Төв байрны эдийн засаг" бол хотын эдийн засгийн нэг төрөл, түүний үзүүлэх нөлөө нь үйлдвэрлэлийн баазаас нэн хүчтэй юм.

     Өнөөгийн байдлаар, Хятадын том том хотуудын төвд орон байрны үнэ өсөж, зам харилцаа бүглэрэх зэрэг үзэгдэл газар авч байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн төв байранд маш их дарамт болсон юм. Төв байраа хотын холын дүүрэгт байршуулах нь эх баялагыг зүй зохистой ашиглаж, аж ахуйн нэгжийг нэн түргэн, нэн сайн хөгжүүлж чадах болно, нөгөө талаар төв байр байгуулсан тухайн орон нутгийн татварын орлого, ажлаар хангах, нийгмийн хөрөнгө мөнгийг өргөтгөсөн байна.

     30 жилийн хөгжлөөр дамжин Хятадын аж үйлдвэрлэлийн хөгжлийн төвшин ил тод шат өгсөсөн боловч бүс нутгийн хөгжил тэнцвэргүй зэрэг асуудал гассан байна. Том хотуудад төв байрны эдийн засгийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн баазаа газар шорой, боловсон хүчний өртөг хямд холын дүүрэгт байршуулах нь нэг талаар аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг дээшлүүлж, нөгөө талаар дунд жижиг хотуудын хөгжлийг ч түлхэн ахиулсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулав\