• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-26 15:50:41    
Африкт хайртай зураач Вань Жи юань

CRI

     Энэ оны намар өндөрлөсөн " 2008 Африкийн соёлд анхаарал хандуулах нь" гэсэн Хятад Африкийн соёлын солилцооны томоохон үйл ажиллагаанд Ван Жиюань Хятад Африкийн урлагын нэгдсэн үзэсгэлэн зохиосон байна. Үзмэрийн зүйлүүдэд нь түүний Африкаар явахдаа зурсан тосон будгын зургууд байлаа. Африкчуудын амьдрал соёлын онцлогыг зөв барьж тусгасан түүний авьяас чадварыг хүмүүс бахдан биширч байсан юм. Тэхэд Ван Жиюаний хувьд авч хэлбэл, Африкт хэд удаа хүрч зураг зурсан, үзэсгэлэнд бэлтгэсэн өнгөрөлт нь аль эрт түүний сэтгэлд хаданшсан сайхан дуртгал болсон юм.

     55-тай Ван Жиюань хархан бага наснаасаа зураг зурах дур сонирхолтой хүн. Тусгай мэргэжлийн зураач болсны хувьд тэрээр өөрийн гэр нутаг Жянси мужийн зургийн хүрээлэнд олон жил тосон будгын зураг зурсан байна. Тэрээр хэдэн арван оронд хүрч байсан ба бас ч анх удаа ганцаараа Израйльд хүрч хуулбар хийсэн Хятадын анхны зураач юм. Өнөө тэрээр Хятадын гдаадад зориулсан урлаг үзэсгэлэнгийн төвийн орлогч эрхлэгчээр ажиллаж, маш олон том үзэсгэлэн зохион төлөвлөж бэлтгэсэн байна.

     Саяхан Хятадын өмнөд нутгийн Шэнжэн хотод зохиосон " 2008 Африкийн соёлд анхаарал хандуульяа" гэсэн ажиллагаан дах онцгой урьсан нэгдсэн үзэсгэлэн бол даруй Ван Жиюаний гарамгай бүтээлийнх нь нэг болох юм. Энэ үзэсгэлэн дэх экватрын орон Габоны иргэдийн зан үйлийн урлаг, баруун Африкийн соёлт том орон Сенегалын музейд хадгалж байсан эрхэм нандин зүйлүүд, соёл иргэншилт эртний орон Египетийн бичиг дурсгалын зүйлийн хувилбар,жич Ван Жиюанийг оролцуулсан Хятадын 9 зураачын Африкт гол сэдвээр зурсан уран бүтээлүүд нь үзэгч олныг гайхаш төрүүлсэн байна.

     Ван Жиюань олон удаа Африкт хүрсэн байна. 1995 онд тэрээр хамт ажиллагчдынхаа хамт Нигер зэрэг оронд хүрч, Хятадын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг тохижуулсан нь түүний Африк дах хоёрдох айлчлал болсон юм.

     Түүнээс хойш Ван Жиюань Африкийг маш дурсан санах болжээ. Үзэсгэлэн эрхэлж байсан үедээ Ван Жиюань Зүло үндэстний урлагчдын тоглолтыг сонирхсон байжээ. Би тэрхүү хөгжөөнт байдалд сэтгэл татагдаж, ёстой гоё тоглолт, залуу насны жавхаа төгөлдөр гэж үнэн сэтгэлээсээ биширсэн юм. Эх орондоо буцаж ирсэний дараа ийм зориг санааг харуулсан уран бүтээл бүтээх сэтгэл төрсөн гэж Ван Жиюань хэлж байсан юм. " 2008 Африкийн соёлд анхаарал хандуульяа" гэсэн урлагын нэгдсэн үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн " Африкийн баяр" гэсэн тосон будгын том зураг бол даруй түүний Африкийн аялалаар бүтээгдпсэн уран бүтээл нь болох юм. \Пэрлаймаа орчуулав\