Цэргийн марш хөгжмийн аялгуун дээр Хятадын Тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд Адений булан, Сомалийн тэнгисийн усан хилд очиж хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр 26-ны өдрийн 13 цаг 45 минутад Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Сань-ягаас мордлоо.
Хамгийн түрүүнд "Ү-хань" болон "Хайкөү" гэдэг пуужинт мина тээгч хоёр хөлөг онгоц хөдөлж, "Вэй Шаньхү" гэдэг нөхөн хангалтын хөлөг онгоц портын нөгөө талаас алгуур мордлоо. Энэ гурван хөлөг онгоц дээр нийт 800 гаруй офицер дайчид явж байгаа юм байна.
Энэ бол Хятад улс анх удаагаа цэргийн хүчнээ гадаадад илгээн улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалуулах гэж байгаа бөгөөд мөн Хятадын Тэнгисийн цэрэг анх удаагаа гадаадад олон улсын хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэхээр мордож байна гэж болно. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|