• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-26 16:54:34    
Филпес Америкийн Ассошатед агентлагийн сонгон шалгаруулсан Оны шилдэг тамирчин болжээ

CRI

     Олимпын наадмын түүхэнд хамгийн олон алтан медаль олсон тамирчин болсон Америкийн усанд сэлэлтийн тамирчин Филпес 22-ний өдөр Америкийн Ассошатед агентлагийн сонгон шалгаруулсан оны хамгийн шилдэг тамирчин болжээ. 23 настай тэрээр энэ оны Бээжингийн зуны олимпоос ганцаараа 8 алтан медаль авч нэг удаагийн олимпоос хамгийн олон алтан медаль олсон рекорд, бас олимпын наадмын түүхэнд алтан медалийн яруу алдарыг хамгийн олон хүртсэн тамирчин болсон юм.

     Дэлхийн цом хөл бөмбөгийн наадмын зохион байгуулах эрхийн төлөөх өргөдөл дэвшүүлэх шинэ дүрэм нь улс орнуудын дур сонирхолд нийцэж байна

     Олон улсын хөл бөмбөгийн холбооны нийтэлсэн 2018 оны болон 2022 оны хоёр удаагийн дэлхийн цом хөл бөмбөгийн наадмын зохион байгуулах эрхийг улс орнууд санал эрмэлзлээ зэрэгд нь дэвшүүлж болох шинэ тогтоолыг Их Британи дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр удаагийн наадмын аль нэгийг нь улс орондоо зохион байгуулахын төлөө хүчин зүтгэл гаргах болно гэсэн байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооныхон нөхцөл боломж нь нийцсэн дурын нэг зохион байгуулах хороо нийгэмлэг 2018 оны болоод 2022 оны энэ хоёр удаагийн наадамд дэвшүүлсэн зохион байгуулах өрөгдлөө зэрэг дэвшүүлж болно гэсэн байна. Ингэснээр улс орнуудын аль нэгэн зохион байгуулах эрхийг олох бололцоо нь нэмэгджээ. Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2010 оны 12-р сард энэ хоёр удаагийн наадмыг зохион байгуулахаар болсон улс орныг зэрэг нийтлэх болно. Өмнөд Африк-ынхан 2010 оны наадмыг зохион байгуулна, Бразил 2014 оны наадмыг зохион байгуулах эрхийг олоод байна. Эх сурвалжаас үзвэл Их Британи, Испани, Мексик, Голланд, Хятад, Австрали зэрэг орнууд бүр ирээдүйд Дэлхийн цом наадмыг зохион байгуулах сонирхолтой байгаа юм байна.

     FIFA оны сүүлчийн жагсаалтыг нийтэллээ

     Олон улсын хөл бөмбөгийн холбоо тун саяхан хамгийн шинэ дэлхийн олон орнуудын жагсаалтыг нийтэлж энэ нь энэ оны хамгийн сүүлчийн нэг удаагийн жагсаалт болжээ. Эцсийн дүнд мөн Испани олон орноос оройлж Герман, Голланд 2,3-р байранд бичигдсэн байна.

     Сүүлийн үе олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Английн баг урагшлаад 8-р орсон байна. Олон орны жагсаалтад түргэн дээшилж байгаа Австралийн баг 37-р байснаа дэвшээд 28-рт орсон байна. Хятадын багийнхан энэ жагсаалтад урьдынхаасаа бас хоёр ор ухраад 100-р байранд жагсаагджээ. Азийн орнууд дотроо Хятадын хөл бөмбөгийн багийнхан 11-рт жагсаж байна.

     Дэлхийн оюутадын өвлийн спортын 24 дэх наадам ойртож байна

     Өвлийн их наадам нь дэлхийн залуучуудын спортын том цуглаан болохоор олон улс орны залуучууд энэ наадмыг хүсэн хүлээцгээж байна. Биеийн тамир спортын ирээдүйн хүчин болж байгаа залуу тамирчид хүчин чадлаа шавхаж өөр өөрийнхөө ур авьяасаараа "өндрөөс өндөрт, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй" спортын зориг санааг харуулах болно. 2009 оны 2-р сард Дэлхийн оюутадын өвлийн спортын 24-дэх наадам Харбинд хотод зохиогдох үеэр хотын 100 мянган сайн дурын хүмүүс болон наадамд туслах 3000 сайн дурынхан наадам тэмцээнд үйлчлэх болно. Эдний доторх 100 нь олимпын наадамд сайн дурынхнаар ажилласан туршлагатай хүмүүс байж бусад олон хүмүүстээ жишээ болж өгөх юм байна.

     Рокецийн багийнхан буяны арга хэмжээ зохиож Сы чуаны газар хөдлөлтөд гамшигдсан районд туслахаар байна

     Рокецийн багийнхан тун саяхан хэвлэлийн хурал хийж 2009 оны буяны арга хэмжээг Ё-гийн бяны сан болон өөр нэгэн буяны байгууллагад хандив өргөхөд зориулан зохиох болно гэжээ. Жилд нэг удаа болдог энэ арга хэмжээ ирэх 2009 оны 2-р сарын 18-нд болох юм байна. Рокецийн багийнхан 1996 оноос эхлээд буяны энэ арга хэмжээг жил болгон зохион явуулж, ирсэн хандивын зүйлийг буяны үйлст зориулж иржээ. 2009 онд зохиох уг арга хэмжээний хандивын мөнгөний хагасыг нь Ё-гийн буяны санд шилжүүлэн өгч Сы чуаны гамшигдсан районд туслахаар болжээ. Тухайн хэвлэлийн хурал дээр Ё мин Сы чуаны гамшигдсан районы сэргээн босголтын байдлыг танилцуулаад, тэрээр нэн олон хүн энэ арга хэмжээнд оролцож гамшигт өртсөн районы өсвөр насны хүүхэд багачуудад дэмжин туслахыг уриалжээ. Ё-гийн сан нь Ё мин-гийн үүсгэн байгуулсан буяны үйлст зориулсан олон нийтийн сан юм. Соёл гэгээрэлд туслах, багачуудын эрүүл мэндэд туслах зэрэг нийгэм нийтийн буяны үйлст зориулалттай сан юм. Энэ сан нь Хятадын залуучууд багачуудын хөгжлийн сангийн хүрээнд хамруулсан олон нийтийн сан болно.

     2008 оны спортын тавцанд шинэ хүн, шинэ рекорд олонт гарчээ

     2008 оны спортын тавцанд маш олон гайхамшгууд урган гарчээ. Олимпын, дэлхийн шинэ шинэ рекорд олон удаа бий болж, шинээс босож гарч ирсэн авьяастан тамирчид баатар гавятад болж түүх бүтээжээ. Үүний зэрэгцээ бас маш олон хүний өнгөрсөнд шүтэж бахархаж байсан спортын одод мастерууд элж халаагаа өгөх ээлж дагалдан иржээ.

      Хамилтон F-1 тэмцээний хамгийн залуу аварга тамирчин болсон.

      Испаничууд 44 жилийн дараа Европын хөл бөмбөгийн тэмцээний аваргын цомыг атгасан

     Ямайкийн тамирчид Олимпын наадамд дэлхий нийтийн бахархал болсон

     Газрын теннис-ийн аваргууд Сербиэс төрж байгаа зэрэг.