2008 онд Хятад улс олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж, хятадын үндэстний 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн юм. Энэхүү мөрөөдлийг биелүүлэх явцад "Хэ Жэньлян" гэдэг нэг нэр хүмүүсийн сэтгэлд хоногшиж, тэрээр олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөөний өрсөлдөөнд Хятад улсыг амжилтад хүргэхэд гавъая байгуулсан хүн. Хүмүүс түүнийг "Хятадын олимпийн хөдөлгөөний ахиулагч" гэж хэлдэг . Гэтэл тэрээр: цаг үе Хятадын олимпийн мөрөөдлийг биелүүлсэн, би цав хэмээн тэр байранд байсан " гэж хэлдэг.
Хэ Жэньлян 1952 оноос олимпийн ажил төрөлд оролцож эхэлжээ. Тэр жил тэрээр БНХАУ-ын олимпийн баг төлөөлөгчдийн орчуулагчийн хувиар Финляндийн Хельсинкид болсон олимпийн 15-р наадамд оролцсон юм.
Тухайн үеийн байдлыг эргэн санаж ноён Хэ Жэньлян хэлэхдээ, бид олимпийн нээлт болсон тэр өдөр сая урилгыг хүлээн авсан. 40 хүний бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид Хельсинкид очиход олимпийн наадам өндөрлөхөөс 5 хоног үлдээд байлаа. Энэ бол БНХАУ-ын баг тамирчдын олимпийн наадамд оролцсон хамгийн анхны тэмдэглэл, мөн ч миний хувьд олимпийн ажилд оролцсон анхны алхам мөн гэжээ.
Хельсинкийн олимпийн наадамд ажил үүрэгээ гарамгай сайн биелүүлснээр Хэ Жэньлян 1955 онд Хятадын биеийн тамир спортын үндэтний хороонд шилжин ирж гадаад харилцааны ажил хийх болж, олимпийн наадамтай нэн нягт харилцаатай болжээ. Гэтэл Хятад улсын олимпийн их гэр бүлд нэгдэх зам тийм тэгш биш, "нэг Хятад улс"-ын зарчим Олон улсын олимпийн хороонд зөвшөөрөгдөхгүй байснаар 1958 онд Бүх Хятадын Биеийн Тамир Спортын Ерөнхий Нийгэмлэг Олон улсын олимпийн хороотой харилцаагаа тасалсан юм. 1978 онд Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээр Хятадын олимпийн зам дахин нээгдсэн билээ. 1979 онд тухайн үеийн Хятадын удирдагч асан Дэн Шаопин, Хятад улс Олон улсын олимпийн хорооны гишүүн болж, олимпийн наадамд оролцох төдийгүй олимпийн наадмыг бас зохион байгуулах болно гэж дэвшүүлсэн юм.
1979 онд тавитай байсан Хэ Жэньлян Бүх Хятадын Биеийн Тамир Спортын Ерөнхий Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Хятадын олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн тушаалд ажиллав. Хэ Жэньлян болон хамтран зүтгэгчдийн хамтын хүчин чармайлтаар мөн тэр жил Хятад улсын Олон улсын олимпийн хороон дахь хууль ёсны байр суурь сэргээгдсэн юм. 2 жилийн дараа Хэ Жэньлян Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдож, 1989 онд Олон улсын олимпийн хорооны орлогч даргаар сонгогдсон байна. Энэ бол хятад иргэний Олон улсын биеийн тамир спортын байгууллага дахь хамгийн өндөр албан тушаал мөн. Олимпийн наадмыг эх орондоо аваачиж зохион байгуулах үүргийг ажил мэргэжил нь түүнд даалгаж, энэ нь мөн ч түүнийй хэлбэрэлтгүй чармайн зүтгэх зорилт, хамгийн их хүсэл мөрөөдөл болжээ.
Олимпийн наадмыг Хятад улсад зохион байгуулах нь Хятадын үндэстнүүдийн хувьд зөвхөн биеийн тамир спортын наадам цуглааны асуудал биш, тэр нь үндэстний түүхэн дэх шинэ гараа мөн гэж Хэ Жэньлян үздэг.
1990 онд Хятад улс Азийн спортын наадмыг амжилттай зохион байгуулсан юм. Бээжингийн Азийн спортын наамдмын нээлтийн ёслол дээр үзэгчдийн суудал дээр "Хятадын ард түмэн олимпийн наадам зохион байгуулахыг хүсэн хүлээж байна" гэсэн лозон илэрсэн нь олимпийн наадам зохион байгуулах тухай Хятадын ард түмний нийт дундын эрэл хүслийг харууллаа гэж ойлгох ёстой. 1991 онд Хятадын засгийн газар 2000 оны олимпийн наадам зоихон байгуулах эрхийн төлөө өрсөлдөх үйл ажиллагааг дэмжихээр шийдэж, Хятадын олимпийн хорооны дарга байсан Хэ Жэньлянг Бээжингийн олимпийн наадам зохион байгуулах өргөдөл гаргах комиссын байнгын орлогч даргаар томилогдсон байна. Үүнээс хойших гурван жилийн хугацаанд тэрээр Хятад улсыг танилцуулах ажил үүрэгээ гүйцэтгэхийн төлөө таван их тивээр аялан нисч, хэдийгээр ядарч зүдэрч байсан ч 1 тэрбум 300 сая ард түмэн нь бат бэх түшиг болж байдагаас тэр ер нь итгэл дүүрэн ажиллаж иржээ. Гэвч Бээжин 2 саналын зөрүүгээр 2000 оны олимпийн наадам зохион байгуулах эрхийг алдсан билээ. Үүнд Хэ Жэньлян туйлаар гутран зовж билээ.
1998 онд Бээжин 2008 оны зуны олимпийн наадам зохион байгуулах өргөдөл гаргах ажлаа албан ёсоор эхлүүлсэн байна. Тэр жил Хэ Жэньлян 69 наслаж, Бээжингийн өргөдөл гаргах коимссын зөвлөхөөр ажиллав.Олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх дахин гурван жилийн хатуужилтай замналыг туулаад Хятад улс 2001 оны 7-р сарын 13-д 2008 оны зуны олимпийн наадам зохион байгуулах эрхийг авсан билээ. Тухайн үеийн Олон улсын олимпийн хорооны дарга Самаранч гуай Бээжин 2008 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авлаа гэж зарласан тэр мөчид настан буурал Хэ Жэньлян өөрийн эрхгүй халуун нулмис унагаж билээ. Өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг хэрэгжүүлж, эх орны минь цогцолбор хүчин чадал дээшилснээр олимпийн наадам зохион байгуулах Хятадын үндэстний мөрөөдэл биелэсэн гэж бүх насаараа Хятадын олимпийн ажил үйлийн төлөө зүтгэж ирсэн Хэ Жэньлян үзэж байна.
2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжинд Хятадын Биеийн Тамир Спортын Талбай—Шувууны үүрт нээгдсэн Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол дэлхий нийтийн анхаарлыг татаж зүйрлэшгүй амжилтад хүрсэн байна. Тэргүүлэгчдийн тайзнаа морилон саатсан ноён Хэ Жэньлянаас сэтгэгдлийг асуухад " сэтгэл амар болсон" , Хятадын ард түмний 100 жилийн мөрөөдөл биелэгдсэн, энэ бол Хятадын ард түмний улс орноо хүчирхэгжүүлэх мөрөөдлийн нэг бүрэлдэхүүн хэсэг мөн. Энэ мөрөөдөл маш бүрэн дүүрэн, амжилттай, дэлхий нийтийг гайхуулж биелэгдсэнд би маш баяртай байна гэж тэрээр хариулж билээ. \Урангоо орчуулж бэлтгэв\
|