Хятад улсын эртний "Амьдрал тэтгэх онол" номд тэмдэглэхдээ, " Хаврын гурван сард өглөө болгон үсээ зуугаас хоёр зуун удаа самнаарай" гэсэн байдаг. Энэ бол хоёр талын утга агуулгатай үг юм. Нэгд, үсээ олонтоо самнах нь амьдрал тэтгэх үүрэг гүйцэтгэдэг. Хоёрт, хаврын улирал бол үс гэзгээ самнаж амьдралаа тэтгэх хамгийн хамгийн тохиромжтой цаг юм.
Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, хүний биеийн судас салдар бүх биед нь тархаж, арьс мах, таван цул зургаан эрхтэнтэй нь нягт холбоотой байгаа юм. Амьсгал цусны зохицол нь эдгээр судас салдрын хүчээр тус тусын үүргээ гүйцэтгэж чаддаг байна. Хүний биеийн тамирын цус нь судас салдрын бүх биед нь тархаж, физиологийн үр ашиг хүртээж, нэхдсийн эрхтэнд шим тэжээл өгч, гаднын сөрөг хүчнээс сэргийлж, бүх бие махбодыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Тэрчлэн хүний тэргүүнд "Зуун бэлчир" байдаг юм байна. Энэ нь судас салдарууд шууд толгойн хэсэгт хуран нийлэх юм уу дамаар толгойн хэсэгт үүрэг гүйцэтгэдэг болохоор ийнхүү нэрлэсэн аж. Иймээс толгойгоо самнах нь тамирын цусны судас салдрыг идэвхжүүлж, үс гэзгийг тэжээн сайжруулж, тархи толгой, чих нүдний үйлдлээ бадруулахад сайн үр нөлөө үзүүлж, толгой өвдөхөөс сэргийлж чаддаг байна. Түүхийн судар бичигт тэмдэглэснээс үзвэл, бүүр эрт Сүй улсын үед, нэрт эмч Цао Юаньфан тун баталгаатай хэлэхдээ, гэзэг үсээ байнга самнах нь цусны лугшилтыг сайжруулах, чийг нойтон өвчнөөс сэргийлэх, гэзэг үсийг бууралтуулахгүй байлгах зэрэг үүрэг гүйцэтгэдэг юм гэжээ. Хятадын дээр үеийн нэрт яруу найрагч Сү Дүнпө үсээ байнга самнах нь унтах нойронд тун тустай байдагт гүнзгий ойлголттой байлаа. Тэрээр хэлэхдээ, "Үс гэзгээ зуун удаа самнаад унтахад, үүр цайтал үл сэрнэм" гэжээ.
Хаврын өдрүүдэд гэзэг үсээ байнга самнаж байх нь хаврын улиралд амьдралаа тэтгэн биеэ чийрэгжүүлэх шаардлагатай нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, арга хийгээ нэмэгдүүлэн, тамирын цусаа нөхвөрлөх бол бие махбодоо чийрэгжүүлэх хамгийн сайн арга юм.
Гэзэг үсээ самнан амьдралаа тэтгэхэд эрхэмлэх зүйл юу байдаг бэ? Толгойн үсээ бүгдийг самнана. Гэрэл магнайнаасаа аваад шилэн хүзүүндээ хүртэл 50 удуу, хоёр шанаанаасаа аваад хоолой хүзүүндээ ортол 50 удаа, хуйхан дээр байгаа үс болгоныг үлдээлгүй самнахдаа ч 50 удаа самнаж, өөрөө тайвшрах болтлоо сайтар самнах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд өглөө эрт босонгуутаа самнах нь хамгийн тохиромжтой. Учир нь өглөө эртийн цаг бол хүний биеийн арга хий нэмэгдэж байгаа цаг юм. Эвэр сам, хаш сам, үндсэн сам хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
Эмчийн сэрэмжлүүлж буйгаар, үс гэзгээ самнах нь судас салдрын цусыг идэвхжүүлж, хүний бие махбодын чадавхын тэнцвэрийг зохицуулах үүрэг гүйцэтгүүлж, амьдарлаа тэтгэн биеэ чийрэгжүүлж байгаа нэг зүйлийн арга юм. Харин өвчин анагааж байгаа биш, өвчин байвал эмчид хандах хэрэгтэй.
Үс гэзгээ самнахаас гадна, хөлийнхөө улыг иллэг хийж массажлах нь тархи судасны өвчинд тустай, толгой шанаагаа нухлах юм уу гар хуруундаа иллэг массаж хийх нь толгой өвдөхөд тустай, хоёр хөлнийхөө нарийн шилбэнд иллэг массаж хийх нь унтах нойронд тустай зэрэг хүний биед сайнаар нөлөөлөх талууд бий.\Л.Буянтогтох орчуулав\
|