1980 оны 7-р сард Америкт болсон " Эрх чөлөөний цаг" хөнгөн атлетикийн тэмцээнд Хятадын эрэгтэйчүүдийн шиддэг жадны тамирчин Шэнь Маомао 89,14 метрийн амжилтаар аварга болж, Хятадын эрэгтэйчүүдийн шиддэг жадны анхны дэлхийн аварга болсон байна.
Эмэгтэйчүүдийн шиддэг жадны Азийн рекорд амжилтыг шинэтгэсэн анхны тамирчин:1981 оны 6-р сарын 7-ны өдөр, Хятадын эмэгтэйчүүдийн шиддэг жадны залуу шилдэг тамирчин Тан Гүөли Токиод болсон Азийн хөнгөн атлетикийн тэмцээнд 61,64 метрийн шилдэг амжилтаар Японы тамирчны хадгалж байсан 60,52 метрийн Азийн рекорд амжилтыг шинэтгэж, Хятадын эмэгтэйчүүдийн шиддэг жадны дээд амжилт тогтоосон бөгөөд мөн эмэгтэйчүүдийн шиддэг жадны Азийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин болсон байна.
Дэлхийн хөнгөн атлетикийн их тэмцээний эмэгтэйчүүдийн шиддэг жадны аварга болсон анхны тамирчин: 1991 оны 8-р сард Японы Токиод болсон Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 3-р тэмцээн дээр Хятадын тамирчин Шюй Дэмэй 68,78 метрийн амжилтаар эмэгтэйчүүдийн шиддэг жадны тэмцээний аварга болж, Дэлхийн хөнгөн атлетикийн их тэмцээний эмэгтэйчүүдийн шиддэг жадны аварга болсон Хятадын анхны тамирчин болсон төдийгүй, мөн дэлхийн хөнгөн атлетикийн их тэмцээнд Хуан Жиаүн эмэгтэйчүүдийн бөөрөнцгийн алтан медаль авсны дараа дахин алтан медаль авсан Азийн хоёрдох тамирчин болсон байна. Түүний амжилт нь мөн оны дэлхийн 3-р байр эзэлсэн байна.
Хятадын хэмжээний анхны гимнастикийн тэмцээн: Хятадын хэмжээний анхны гимнастикийн тэмцээн бол 1953 онд Бээжингийн Шянь Иүнтаний биеийн тамирын ордонд болсон Хятадын гимнастикийн тэмцээн болно. Энэ тэмцээнд 8 нэгжийн эрэгтэй, эмэгтэй нийт 67 тамирчин оролцсон байна.
Олон улсын гимнастикийн тэмцээнд анх удаа оролцсон нь: Хятад улс Олон улсын гимнастикийн тэмцээнд анх удаа оролцсон нь1955 онд Польшийн Варшавад болсон Залуучуудын найрамдал биеийн тамир спортын 2-р наадам болно. Энэ тэмцээнд оролцсон Хятадын тамирчдын дотроос Бао Найжянь, Чэнь Шяожан нар хамгийн амжилттай оролцсон юм байна.
Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцсон нь: Хятад улс 1958 оны 7-р сард ЗХУ-ын нийслэл Москвад болсон Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 14-р тэмцээнд оролцож, Хятадын эмэгтэйчүүдийн баг тамирчид багийн тэмцээний 7-р байранд орж, эрэгтэй баг тамирчид 11-р байранд орсон байна. Энэ тэмцээнд нийт 22 улс орон, газар нутгийн 196 тамирчин оролцсон байна. Энэ бол Хятад улс Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцсон болно. \М.Цэцэн бэлтгэв\
|