ХКН-ын 17 дахь удаагийн төв хорооны 3-р бүгд хурлаар хөдөө тосгоны өөрчлөлтийг ахиулах зорилготой чухал баримт бичиг батлан нийтэллээ. Үүний дотор, тариачдын газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхээ шилжүүлж болно гэсэн бодлогыг тодорхой тогтоосон байна. Энэ нь хөдөө тосгоны үйлдвэрлэлийг өргөтгөн зохих цар хэмжээнд хүргэх, газрыг төвлөрөнгүй гамтай ашиглах, хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийн үр ашгийг дээшлүүлэхэд ашигтай гэж холбогдох мэргэжилтэн заалаа.
Саяхан өндөрлөсөн ХКН-ын 17 дахь удаагийн төв хорооны 3-р бүгд хурлаар, 2020 он гэхэд, тариачдын хүн тутамын дундаж орлогыг энэ жилийнхээс хоёр дахинаар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхийг шилжүүлэх зах зээл байгуулж, тариачдын хөдөө тосгоны үйлдвэрлэлээ өргөтгөн зохих цар хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг зөвшөөрсөн нь уг зорилтыг биелүүлэхийн чухал баталгаа мөн гэж олон нийт үзэж байна.
Газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхийг шилжүүлнэ гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Гэвэл, үүнийг Хятадын газар нутгийн тухай дүрэм тогтоолоос эхлүүлэн тайлбарлах хэрэгтэй юм. Хятад орны хот хөдөө гэсэнгүй газар нутагт хувийн өмч гэж байхгүй. Хүмүүс нь газар нутгийг зөвхөн эдлэх хэрэглэх эрхтэй, өмчлөх эрхгүй. Гэвч Хятад орон нь өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээс хөдөө тосгонд газар нутгийг гэрээгээр даачлуулах ургац хураалтын хариуцлагын дүрэм хэрэгжүүлснээр, тариачид нь бага хэсгийн газар нутгийн эзэгнэх эрхийг урт хугацаагаар гэрээлэн авч болдог болсон юм. Энэ нь Хятадын тариачдын тариа тарих идэвхжлийг маш ихээр хөгжөөж, Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон үр тарианы хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулж, тариачдын орлогыг нэмэгдүүлэх зэргэд бүр асар их үүрэг гүйцэтгэсэн байлаа. Тэхдээ, хөдөө тосгоны үйлдвэрлэлийн хүчин хөгжиж, шинжлэх ухаан техникийн арга барил тасралтгүй түгээмэлжиж ирсэний улмаар, Хятадын хөдөө тосгонд газар нутгийг хэт их жижиглэн хуваасан ба үүний уршгаар газар нутгийн ашиглалтын үр өгөөж их биш зэргийн асуудал гарч ирсэн байлаа.
Газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхийг шилжүүлж болно гэж Хятад орон аль эрт тогтоол гарсан байгаа боловч бодит аралжааны боломж болон дүрэм гурим тогтоож өгсөнгүй байсан тул газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхийг шилжүүлж болох тогтоол нь хөдөө тосгонд зохих тусгал биелэлээ олоогүй байв. Тийм болохоор, ХКН-ын 17 дахь удаагийн төв хорооны 3-р бүгд хурлаас, газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхээ тариачдын гэрээгээр шилжүүлэн өгөх, түрээсээр өгөх, харилцан солих, шилжүүлэн өгөх, хувьцаа нийлүүлэн хамтран ажиллаж, зохих цар хэмжээтэй олон хэлбэрийн эзэгнэлт хийхийг зөвшөөрнө гэж тодорхой заасан юм.
Энэхүү бодлогыг дахиж шинээр тодорхойлж өгсөн нь хөдөө тосгоны газар нутгийг гэрээгээр эзэгнэх эрхээ шилжүүлэх зах зээлийн байгуулалтыг түргэтгэх болно гэж мэргэжилтэн онцоллоо.
|