• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-30 14:49:28    
Шиньжян 2009 онд боловсролын салбарт 1 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулна

CRI

    "Энэ оны эцсээс ирэх жил хүртэл, Төв Засгийн газар болон өөртөө засах районоос Шиньжянгийн боловсролын салбарт 1 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулна. Ирэх жил нь өөртөө засах районы боловсролын түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалт хийх жил болно" гэж Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Боловсролын ажлын хорооны намын хорооны нарийн бичгийн зарга, Боловсролын танхимын намын хэсгийн нарийн бичгийн дарга Жао Дэжүн 2008 оны 12-р сарын 18-ны өдөр сурвалжлагчид хэлсэн байна.

     Жао Дэжүн хэлэхдээ, "өвлийн улиралд хэдийгээр барилгын ажил хийж болохгүй боловч, боловсролын дэд бүтцийн байгуулалтын их олон төслийн асуудлаар бид энэ онд урьдчилсан төлөвлөгөө, шинжилгээ судалгаа, зураг төсөл болон тендерт оролцохыг урих, тендер шалгаруулах ажил хийж, ирэх жилийн хавар барилгын ажлыг эхлүүлэхэд баталгаа хангасан байна" гэлээ.

     Дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, эдийн засаг, нийгмийн ажил үйлсийг ахиулан түргэн мөртөө сайн хөгжүүлэх тухай Төв Засгийн газрын ерөнхий шаардлага болон өөртөө засах районы намын хороо, Ардын засгийн газрын бодитой тохируулалтын дагуу, өөртөө засах районы Боловсролын танхим нь улсын болон өөртөө засах районы тогтоосон боловсролын чухал том төслийн хэрэгжилтийг бүх талаар ахиулах нааштай арга хэмжээ авч байна.

     Сурвалжлагч өөртөө засах районы Боловсролын танхимаас мэдээлснээр, энэ онд Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооноос Шиньжянгийн "хоёр хэлний сургалт" явуулдаг хүүхдийн цэцэрлэгийн суурь байгуулалтад 200 сая юаний хөрөнгө оруулсан бөгөөд уг барилга байгуулалтын ажил өнөө бүх талаар эхлээд байна.

     "Төв баруун зүгийн хөдөө нутгийн анх дунд сургуулийн өөрчлөн байгуулалтын үндэсний төсл"-ийн төлөвлөгөө болон жил тутмын төлөвлөгөөг хийж дуусгасан бөгөөд түүнийг Боловсролын Яам, Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хороо хянан баталжээ. Жад Дэжүн хэлэхдээ, бүх барилга байгуулалтын ажлыг Өнөө, 2008 оны 10-р сарыг хүртлэх байдлаар, Төв Засгийн газраас Шиньжянгийн 62 сургуулийн өөрчлөн байгуулалтын төслийг батлан зөвшөөрч, 174 сая юаний хөрөнгө оруулах гэж байна. 43 сургуулийн барилга байгуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд 10 сургууль нь төсөл хэрэгжилтийн өмнөх бэлтгэл ажлаа дуусгаад барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. 2009 оны 9-р сарын 1-нээс өмнө дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэлээ.

     2009 онд Шиньжянгийн "хоёр хэлний сургалт"-ын ажлын байдлыг улсаас хянан шалгах тул, өөртөө засах районоос бас асар их хөрөнгө оруулж, уг өөртөө засах район нь дунд бага сургуулийн нурах шахсан байшинг бүхнийг нурааж дахин шинээр байгуулна.

     Энэ оны 11-р сард Боловсролын Яам, Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хороо 2008—2010 оны "Төв баруун зүгийн нутгийн онцгой боловсролын сургуулийн байгуулалтын төлөвлөгөөний төсл"-ийг хянан баталж, Шиньжянгийн онцгой боловсролын сургуулийн байгуулалтын 30 төсөл хэрэгжүүлж, нийт 157 сая 980 мянган юаний хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн байна гэж Жао Дэжүн тэмдэглэжээ.

     12-р сард улсаас бас төв баруун зүгийн нутгийн онцгой боловсролын сургуулийн байгуулалтад төвлөрсөн төсвийн хүрээнд 21 сая 800 мянган юаний хөрөнгө нэмж оруулахаар тохируулсан бөгөөд түүнд 6 сургууль хамрагдаж, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмж тооцоолбол нийт хөрөнгө оруулалт нь 29 сая 130 мянган юаньд хүрэх болно. "Бид төслийн хэрэгжилтийн урьдчилсан ажлуудыг сайн хийхийг орон нутгийнханд шаардаж, 2009 оны 1-р сар гэхэд тоног төхөөрөмж худалдан авах ажлыг дуусгаж, барилгын хугацаа болмогц ажлыг бүх талаар эхлүүлэх бэлтгэл хийхээр чармайн ажиллана" гэж Жао Дэжүн илэрхийллээ.

     Тэр бас хэлэхдээ, "уг төслийг бүхнийг хэрэгжүүлж дууссаны дараа, өөртөө засах районы хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 90 гаруй хувь нь сургуульд боловсрол хүртэх боломжтой болно" гэжээ.