• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-30 18:22:04    
Бээжин хот түүх соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах дунд урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

        Бээжин хотын засгийн газар нь 2008 оноос эхэлж, 8 жилийн хугацаанд нийт 1 тэрбум 200 сая юань санхүүжүүлж түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах дунд урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна. Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажил хариуцсан албаны хүн болон мэргэжилтэн нарын үзэж байгаагаар, уг төлөвлөгөөний цаашид хэрэгжихийг дагалдан, Бээжин хот нь түүх соёлын нэр хот болсны хувьд түүний түүх соёлын хамгаалалтын эрч хүч нь түүхэн шинэ тэмдэглэл тогтоох болно гэжээ.

        Бээжин хот нь 3000 гаран жилийн барилга байгуулалтын түүх болон 850 жилийн нийслэлийн түүхтэй байж, түүхээс өвлөж үлдсэн элбэг баялаг дурсгалт зүйлтэй байж, цагаан хэрэм, хааны ордон, Тяньтань зэрэг дэлхийн соёлын 6 том өв болон 3500 гаран хөдөлгөн шилжүүлж болох түүх соёлын дурсгалт зүйлүүдтэй байдаг. Өнгөрсөнд эдийн засаг зэрэг олон арван хүчин зүйлээс болж Бээжингийн түүх соёлын дурсгалт зүйлсийг авран хамгаалахад оруулах хөрөнгийн хэмжээ нь маш бага байжээ. 2000 оноос 2007 он хүртэл, Бээжин хот нь урьд хожид "Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах 330 сая юаний төлөвлөгөө" болон "Хүмүүнлэгийн олимпын наадмын түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах төлөвлөгөө"-г ажиллуулж, засгийн газраас 930 сая юань санхүүжүүлж, нийгэм нийтийн 6 тэрбум юаний хөрөнгийг дайчлан эртний барилга байгуулалтыг авран хамгаалсан байна. Энэ бол Бээжин хотын түүхэн дэх хамгийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалсан хамгийн том оврын төсөл байгаа. Уг хоёр төслөөр нийт 140 гаран эртний барилга байгуулалтыг шинэтгэн засаж, түүх соёлын их олон дурсгалт зүйлсийн эвдэгдэж нурмаар байсан бачим тулгам байдлыг зохицуулсан байна. 

        Танилцуулснаар, ирэх жил Бээжин хот анх удаагаа 3 сая юань санхүүжүүлж байгаад түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах ажил хариуцсан байгууллагын аюулгүйн шалгалтын ажил хийж, орчин үеийн тэргүүний техникийг ашиглан, юуны өмнө түүх соёын 20 гаран дурсгалт зүйсэд аюулгүйн шалгалт шинжилгээ хийх юм байна.

         Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч "Бээжин хотын түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах дунд урт хугацааны төлөвлөгөө"-г нааштай үнэлэн, энэ нь Бээжин хотын түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах ажил түргэн хөгжлийн шат үедээ орсон гэдгийг харуулж байна хэмээн үзсэн байна.