• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-31 21:45:32    
Дарга Хү Жиньтаогын 2009 оны шинэ жилийн мэндчилгээ

Хятадын Олон Улсын Радио

     Ноёд хатагтай нар аа, Нөхдөө, Найз нар аа:

     Шинэ оны хонх дуугарах гэж байна, Бид 2009 оны шинэ жилээ удалгүй угтан авах болно. Хуучин жилээ үдэж, шинэ оноо угтаж байгаа энэ сайхан цаг мөчид би ХОУР, Ардын Төв Радио, Төв Телевизээр дамжуулан Хятадын үндэстнүүдийн ард түмэнд, Шянганы засаг захиргааны онцгой районы эх орон нэгтэй хүмүүст, Аомэний засаг захиргааны онцгой районы ах дүү нарт, Тайваний эх орон нэгтэй хүмүүс болон гадаад оронд байгаа Хятадын харьяат нарт, дэлхийн олон орны найз нөхдөд шинэ жилийн ерөөл дэвшүүлж байгаадаа баяртай байна.

     2008 оныг Хятадын ард түмэнд авч хэлбэл маш ер бусын, маш энгийн бус жил юм. Хятадын үндэстнүүдийн ард түмэн сэтгэл зүрхээ хамтатган, хатуужилтай тэмцэж, өмнөд нутгийн хэсэг районд гарсан хүйтэн цагаан зуд болон Сычуаны Вэньчуаньд гарсан онц их газар хөдлөлтийн гамшгийг амжилттай ялж, Бээжингийн олимп, пара олимпыг амжилттай зохиож, Шидэт хөлөг 7-р нисэгчтэй сансрын хөлгийн аяллын үүргийг амжилттай биелүүлж, Ази Европын тэргүүн нарын 7-р бага хурлыг амжилттай хуралдуулсан байна. Хятадын эдийн засгийн хүчин чадал болон улс орны цогцолбор хүчин чадал тасралтгүй эрчимжиж, хүн ардын амьдралын төвшин улам дээшилсэн байна. Хятадын ард түмэн дэлхийн ард түмэнтэй найрсаг солилцоо, ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг хатуу сорилтыг хамтаар зохицуулж, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар шинэ нэмэр хандив оруулсан байна.

     Энэ онд Хятадын ард түмэн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн ойгоо өргөн ихээр тэмдэглэж, туршлагаа нэгтгэн дүгнэсэн үндсэн дээр өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажлыг цаашид ахиулах талаар байршуулалт хийсэн байна. Хятадын үндэстнүүдийн ард түмэн омог зориг төгөлдрөөр чинээлэг нийгмийг тал бүрээр цогцлоох үйл явцыг ахиулж, нэн сайн сайхан амьдралаа бүтээхийн төлөө үргэлжлэн чармайж байна. Энд би Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс, дэлхийн олон орны ард түмний энэ жилийн турш бидэнд үзүүлсэн халуун дэмжлэгт чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлж байна.

     2009 он нь Хятадын ард түмний хувьд түүхт ач холбогдолтой нэг жил юм. 60 жилийн өмнө, БНХАУ байгуулагдаж, Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхийн шинэ эрин нээгдсэн юм. 60 жилийн турш, Хятадын дүр төрхөд түүхэн өөрчлөлт гарч, Хятад улс болон дэлхий нийтийн харилцаанд ч түүхэн өөрчлөлт гарлаа. Шинэ нэгэн жилд бид Хятадын онцлогтой социализмын агуу их тугийг эрс хэлбэрэлтгүй өндөрт өргөж, Дэн Шяопингийн онол болон "гуравыг төлөөлөх" чухал үзэл санаагаар удирдамж болгон, шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг гүнзгий тууштай хэрэгжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхийг үндэс болгож, эдийн засгийн тэнцвэртэй нэлээд түргэн хөгжлийн байдлыг хадгалан, хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт болон бүтцийн тохируулалтыг түргэтгэж, тогтвортой хөгжлийн хүчин чадлаа дээшлүүлэн, өөрчлөлт нээлтийн ажлаа гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бат орших хүч болон хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэн, нийгмийн байгуулалтыг эрчтэй хийж, ард иргэдийн ашиг сонирхолтой холбогдсон бэрх асуудал, чухал асуудлыг түргэн зохицуулж, эдийн засаг, нийгмийн чанартай, түргэн хөгжилд тус дөхөм үзүүлнэ. Бид "нэг орон хоёр систем", "Шянганчууд Шянганаа удирдах", "Аомэньчууд Аомэниэ удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам хэрэгжүүлж, Шянган, Аомэний ах дүү нартай хамтаар Шянган, Аомэний урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлнэ. Бид "энх тайвнаар нэгдэх, нэг орон хоёр систем"-ийн чиг шугам баримтлан, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн гол талыг баттай эзэмшиж, хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр эргийн ах дүү нарт ашиг хүртээхийн тулд нухацтай ажиллаж, Тайваний хоолойн бүс нутгийн энх тайван, Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг сонирхлыг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргана.

      Өнөөгийн дэлхий ертөнцөд их өөрчлөлт, их зохицуулалтын явцад байна. Олон улсын байдал ерөнхийдөө тогтвортой байгаа хэдий ч олон улсын банк санхүүгийн хямрал түргэн газар авч, дэлхийн эдийн засгийн өсөлт мэдэгдэм удааширч байна. Олон улсын халуун цэгийн асуудал байнга бий болж, дэлхийн энх тайван, хөгжилд ноцтой өрсөлдөөн сорилт нүүрлэж байна. Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, өрсөлдөөн сорилттой хамтаар тэмцэх нь улс түмний хамтын эрэл хүсэл болно. Мөн олон улсын байдлыг тогтворжуулах, улс орнуудын хамтын хөгжилд тус төхөм үзүүлэх явдал бол заавал замнах зам юм. Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай хамтаар хөгжих нээлттэй стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ. Дэлхийн улс түмэнтэй харилцаа, хамтын ажиллагаагаа нааштай хөгжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт идэвхтэй оролцоно. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус төхөм үзүүлэх, хүн төрөлхтний иргэншлийн дэвшлийг ахиулахаар хүчин чармайлт гаргана. Дэлхийн улс түмний хамтаар өнө батын энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад тус төхөм үзүүлнэ гэж энэ боломжийг ашиглан дахин нотлоход би бэлэн байна.

     Энэ цаг мөчид дэлхийн олон газарт ард иргэд дайн дажин, ядуурал, өвчин зовлон, гай гамшигт нэрвэгдэж байна. Золгүй тохиолдол учирч байгаа тэдэнтэй санаа сэтгэлийг нь Хятадын ард түмэн хуваалцаж байгаагаа илэрхийлж байна. Тэдэнд бололцооныхоо хэрээр цаашид тусламж үзүүлэх болно. Дэлхийн улс түмэн бие биеэ дэмжилцэн туслалцаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хамтаар тус төхөм үзүүлж, дэлхийн ард түмэн энх тайван, сайн сайхан аж төрөхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байна.

     Шинэ ондоо аз жаргалтай, энх амгалан байхын ерөөлийг би Бээжингээс дэвшүүлж байна. \Пэрлаймаа, О.Дарамбазар, Баясгалан нар орчуулж, Цэцэн хянав\