• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-31 19:58:10    
Монгол улсын радио сонсогчдын "Найрамдал" клубээс редактор Урангоог 2008 оны шилдэг ажилтнаар өргөмжлөв

Хятадын Олон Улсын Радио

    Хуучин оноо үдэн мордуулж, шинэ онтойгоо учран золгож буй энэ үеэр, Монгол улсын радио сонсогчдын "Найрамдал" клуб Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцын ахмад редактор Урангоог 2008 оны шилдэг ажилтнаар шалгаруулж, хүндэт өргөмжлөл гардуулсан байна.

    ХОУР 1964 оноос Монгол хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлснээс өнөөг хүртэл 44 хавар намрыг туулжээ. Эдгээр он жилүүдэд, Монгол хэлний нэвтрүүлэг нь Монгол улс тэрчлэн дэлхийн өөр бусад улс орон бүс нутгийн сонсогчид доо Хятад орныг тал бүрээр танилцуулахын зэрэгцээ, олон улсын үйл явдал, Хятад Монгол хоёр орны найрсаг хэлхээ холбоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа зэрэг хүрээнд радио нэвтрүүлэг болон сүлжээний мэдээлэл цацаж явуулж байгаа бөгөөд сонсогчид олныхоо халуун талархлыг хүлээсэн билээ. Мөн сонсогч, сүлжээ ашиглагч олныхоо анхаарал халамж, эрхэм санал хүсэлтийн ачаар МХН-гийн радио нэвтрүүлэг болон сүлжээний мэдээллийн агуулга улам их баяжин тэлж, өргөжин гүнзгийрсэн байна. Одоо манай радиогийн МХН нь Улаанбаатар хотод FM105, Дархан хотод FM 103.7 сувгаар сүүлийн үеийн мэдээ, цаг үеийн мэдээлэл, тусгай нэвтрүүлэг, хятад хэлний хичээл зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн явуулж байна.

    Өнөөдрийн байдлаар ХОУР-гийн МХР-д Монгол услын мэргэжилтнийг багтаасан 22 ажилтантай, түүний дотор редактор Урангоо ХОУР-д 30 гаруй жил ажиллаж байна. Тэрээр радиогийн хөгжил дэвшил гэгээн үйлсэд гар бие оролцож хүчин зүтгэж ирсэн нэгэн билээ. Ингээд хүндэт өргөмжлөл гардсан редактор Урангоон хариуцаж хийж байсан нэвтрүүлгийн талаар та бүхэндээ тов танилцуулъя: Урангоо 1980-аад оны дунд үеэс 1993 он хүртэл сонсогчтой харилцах захидал харилцааны ажлыг хариуцаж хийж байхдаа "шуудангийн хайрцаг" нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг байв. Тухайн үед "Чэн Дэ" цомын аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдаан, "Жя Ли" цомын түүх соёлын сэдэвт асуулт хариултын уралдаан зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион явуулж байжээ. Түүний дараагаар тэрээр "Эмэгтэйчүүд", "Нийгмийн амьдрал" зэрэг нэвтрүүлгийг хөтлөн явуулж, Хятадын эмэгтэйчүүдийн ажил үйлсдээ үзүүлсэн гарамгай зүтгэл тэрчлэн Хятадын нийгмийн хөгжил хувирал, өөрчлөлт шинэчлэлийг харуулсан сайн сайхан үйл явдлуудыг сонсогчид олондоо мэдээлж байсан. Тухайн үед Улаанбаатарын сонсогч Буянжаргал гуай "Эмэгтэйчүүд" нэвтрүүлгийг сонссоны дараа "Хөтлөгчийн илтгэл шингэсэн үг өгүүлбэрүүдээс Хятадын эмэгтэйчүүдийн дүр төрхийг харлаа" гэж өндрөөр үнэлж байсан аж.

    Редактор Урангоон ажлын амжилт бүтээлийг дүгнэхийн зэрэгцээ манай радиогийн бүх ажилтанд ажлын өндөр урам хайрлан оны шилдэг ажилтны хүндэт өргөмжлөлийг гардуулахдаа, Монгол улсын радио сонсогчдын "Найрамдал" клубийн гүйцэтгэх захирал С. Цэвэгмид гуай оны шилдэг ажилтны шалгаруулалтын ажлынхаа тухай бидэнд ярихдаа: "Бид ХОУР-гийн оны шилдэг ажилтныг шалгаруулахын тулд, Монгол улсын радио сонсогчдынхоо дунд санал асуулга хийж, мөн удирдах зөвлөлөөрөө судлан ярилцсаны дүнд редактор Урангоон олон жилийн ажлын үр бүтээлийг харгалзан өргөмжилсөн юм "гэлээ.