Монгол улсын гавьяат жүжигчин, Монголын Соёл урлагийн дээд сургуулийн профессор Баадайжав 1963 онд Монгол улсын Сэлэнгэ аймагт сургуулиа дүүргэж, Монголын Багшийн их сургуулийн Соёл урлагийн дээд сургуулийн анхны ангийн хүүхэд байжээ.
Тэрээр Соёл урлагийн дээд сургуулиа дүүргэсний дараа Балгаарын хөгжмийн дээд сургуульд суралцсан байна. Энэ хугацаандаа Москвад болсон дуурийн залуу дуучдын тэмцээнд шагнал авч байсан бөгөөд 22 настайдаа бас Зөвлөлт -Оросын дууг хэн сайхан дуулах бий? Тэмцээнд шилдэг сайн дуучнаар шагнагдаж байжээ. Дуулах урцын ухааныг 30-аад жил зааж, олон сайхан шавь хүмүүжүүлж явахдаа магистр, докторантын жолоодогчоор ч ажиллаж байжээ. Хөгжим сургалтын баялаг туршлагатай байдаг ба хүслийнхээ зүг тэмүүлж бэдрэгчдэд чадан ядан дэмжиж хариуцдаг эрхэм суртал халуун зориг нь ард түмнийхээ сэтгэлийг өегшүүлж ирсэн гэдэгт эргэлз хүй байна.
Баадайжав өнөө Өвөр Монголын Дэдма урлагийн тусгай мэргэжлийн дээд сургуулийн дуулах мэргэжлийн тусгай урьсан багшаар ажиллаж бий. Тэрээр 2004 онд Өвөр Монголын монгол хэлний тусгай мэргэжлийн дээд сургуулийн хөгжмийн багш нарт сургалт хийхээр ирсэн үедээ Дэдмаа багш ирж уулзаж, шинэ сургууль байгуулсан тухай ба сайн багш шаардагдаж байх зэрэг хүндлэлтэй байдлаа ойлгуулж, Баадайжав багшийг дуулах урцын багшаар ажиллуулахаар урьсан байна. Хятад Монгол гэлгүй ард түмний соёл урлагийг овоонд чулуу юу нэмэх сан гэх л хатуу зоригийг барин эх орноосоо салж хүний нутаг гүний газарт таван жилийг дүүргэжээ. Энэ таван жилийн турш 50-аад хүүхдийг биеэрээ дагуулан сургаж, тус тусынх нь хүслийн жолоог атгуулсан байна.
Тэрээр хүүхдүүдээ дуулах урцын ухаанд нэн сайн сургахын тулд Хятад орны монголчууд ялангуяа Өвөр Монголын олон янзын нутгийн аялгуу, хэл авиаг хэл судлалын талаас ойлгон сурч, сурагчдынхаа бодтой байдалд тохируулан дуулах урцын онол ухаан заах сургалтын арга барилаар ажилласан байна. Үүнээс гадна, хөгжмийн онол, сонгодог урлагийн онцлог шинж ба хөгжмийн зохиолчдын тухай гээд холбогдох онол хичээлийг зааж, заримдаа бас дуурь сонирхуулж, хүүхдүүдийнхээ хөгжим соёлын ерөнхий төвшнийг дээшлүүлэх зорилгоор бүх талын ургалт боловсролыг анхаарч, өдөр сөнгүй хөгжим, хэл яриатай, хэдэн хүүхэдтэй ноцолдож, нэг мэдэхэд таван жилийг ардаа орхижээ.
Өнгөрсөн таван жилд, голиохай шиг царгадагийг нь ч гургалдай шиг донгодуулах болгосон гэхэд илүүдэхээр гүй хүчин чармайж явсан Баадайжав багшийн дуучин шавь нараас нь дурдахад Хятадын шилдэг арван залуу дуучнаар тодорсон уртын дуучин Давшилт, стратегийн залуу дуучин Саран-хуар, Ган-баатар, Цэцэн-чимэг, Чин-рүй гээд олон туучин од болон гялалзаж яваа юм байна.
Хүний газрын хүүхдэд эрдэм зааж явсан хүний үйлс нь бадраасай, Хүний нутгийн ууланд чулуу нэмж явсан хүний эх орон нь мөнхрөөсэй.\Алтанхуар редакторлав.\
|