• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-01 15:56:38    
Хятадын хөгжлөөс дэлхий нийт үр өгөөж хүртэж байна

CRI

     1978 оноос эхлэн, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлсэн 30 жилд, Хятадын нийгэм болон эдийн засаг хүмүүсийн анхаарлыг татсан дээд хурдаар хөгжиж, дэлхийн нийт үүнийг "Хятадын гайхамшиг" гэж нэрлэсэн байна. Өрнөдийнхний нэрлэсэн энэ үг нь дэлхий нийт Хятадын өөрчлөт хийж нээлттэй байсан агуу их цаг эрин тухай дүгнэлт гэж хэлж болох юм. Хятадын хөгжил нь 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улсын хүн ардын хоол хүнсний асуудлыг зохицуулж, Хятадын иргэдийн амьдралын чанар түвшнийг маш ихээр дээшлүүлсэн төдийгүй, бүх дэлхий нийт ч үнээс үр өгөөж хүртэж байна.

      1978 оноос өмнө, Хятад улс өөрөө өөрийгөө хангасан хаалттай эдийн засгийн цогц байж, гадаад ертөнцтэй төдийлөн их харилцаа холбоогүй байсан юм. Өөрчлөт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээр, Хятад улс дэлхий дахинд том хаалгаа нээж, Хятад улс улмаар дэлхий дахинд нэгдэж, дэлхий нийтэд ч улмаар Хятад улс шаардлагатай болсон байна. 30 жилийн дараах өнөөдөр, Хятадын гадаад худалдаанд түшиглэх хэмжээ нь 50 хувиас давж, Хятад улс өнөө эдийн засгийн даяаршлын маш чухал оролцогч болсон байна.

      2007 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дөрөвний нэг орчим хувийг Хятад улс эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 10 гаруй хувийн хувь нэмэр оруулан, дэхийн гадаад худалдаанд 6 орчим хувийг эзэлж, дэлхийн худалдааны өсөлтөд 12 хувийн хувь нэмэр оруулсан юм. Олон Улсын Валютын Сангийн 2007 оны 10-р сард нийтэлсэн тайлангаас үзвэл, "Тогтворгүй, маш хэцүү цаг үе"-д Хятад улс дэлхийн эдийн засаг тасралтгүй хувирч байгаа байдалд Америкийн орлож, бүх дэлхийд эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулагч болох болно гэжээ.

      Хятадын Худалдааны Яамны 2008 онд нйтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжүүдийн дотроос 480 нь Хятадад хөрөнгө оруулсан байна. 30 жилийн турш, 760 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө Хятадад орсон бөгөөд энэ тоо сэлт нь Америкийн дараа л орож байна. Өнөөгийн байдлаар, дэлхий дахин ийм нэг хамтын танилтад хүрсэн байна. Энэ нь юу вэ гэвэл, Хятадад орсонгүй үндсэн дамнасан пүүс компани нь стратегийн санаачилгат чанараа алдана гэсэн болно.

     2005 онд Хятадын аж ахуйн нэгжүүдээс гадаадад оруулсан шууд хөрөнгийн нийт хэмжээ нь 57 тэрбум 200 сая ам.долларт хүрч, бүх дэлхийн 163 орон болон бүс нутгийг хамарчээ. Ялангуяа Африк, Латин Америк болон Азид оруулсан шууд хөрөнгө оруулалт нь тухайн орон нутгуудын эдийн засагт маш их нөлөө үзүүлсэн юм. Сенегалын Ерөнхийлөгч Английн сонинд өгүүлэл бичиж, Хятадын хөрөнгө оруулалт нь Африкийн эдийн засагт маш их үүрэг гүйцэтгэж байгааг өндөрөөр үнэлсэн юм. Тэрээр хэлэхдээ,

     "Хятад улс Африкийн орнуудад туслан маш олон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлсэн юм, энэ нь Африкийн эдийн засгийн хөгжилд маш чухал ахиулал болж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр дэвшилт нь Африкт үргэлжилсэн бөгөөд Африкийн сая буман иргэдийн харин цөөн тооны хүмүүсийн л биш, тэдний амьдралын дөвшнийг дээшлүүлэсэн байна" гэжээ.

      Америкийн талын бүртгэлээс үзвэл, Америк 2007 онд бараг 1 триллион 700 тэрбум ам.доларын бүтээгдэхүүн импортоор оруулсны дотор 15 хувийг нь Хятадаас оруулсан юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\