• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-05 14:32:11    
Өвөр Монголын 2008 оны 10 содон мэдээ

Өвөр Монголын радио шалгаруулав


CRI

     Нэг, Өвөр Монгол эдийн засгийн өсөлтийн хурдаараа Хятадад тэргүүлэв

     Урьдчилан тооцоолсноор 2008 онд Өвөр Монголын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 760 гаруй тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 17,5 хувь орчим өсөж, эдийн засгийн өсөлтийн хурд нь 2002 оноос хойш 7 жил дараалан Хятадад тэргүүлсэн байна. Орон нутгийн санхүүгийн орлого 110 гаруй тэрбум юаньд хүрч, 32 хувиар өсөв.

     Хоёр, найман ажил, иргэдийн амьжиргааны 10 төсөл хэрэгжүүлж, ард иргэдэд ашиг хүртээв

     Өвөр Монголын Өөртөө Засах Районы намын хороо, засгийн газар 2008 оны эхээр дэвшүүлсэн ард олонд тустай найман ажил хийж, иргэдийн амьжиргааны 10 төсөл хэрэгжүүлнэ гэсэн амлалтаа бүхнийг биелүүлэв. Энэ найман ажлын хот суурины үндсэн эмчилгээний даатгалын дүрмийг бүх талаар хэрэгжүүлж эхлэх, хөдөө тосгон малжих районы шинэ хэлбэрийн хамтарсан эмчилгээний нөхвөрийн баримжааг дээшлүүлэх, боловсролын нөхвөрийн төвшнийг дээшлүүлэх зэрэг гурван ажилд нийт тэрбум 54 сая юаний хөрөнгө оруулж, 10 сая гаруй иргэд ач тусыг нь хүртсэн байна.

     Иргэдийн амьжиргааны 10 төслийн хөрөнгө оруулалт нь 14 тэрбум юаньд хүрч, 11 сая гаруй иргэд ач тусыг нь хүртсэн байна.

     Гурав, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн ах дүү нарт туслав

     2008 оны 5-р сарын 12-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Вэньчуаньд 8,0 баллын газар хөдлөв. Өвөр Монголын орон нутгууд болон холбогдох салбар нэн даруй гамшгаас авран туслах үйл ажиллагаа өрнүүлж, мөнгө төгрөг, эд бодис хандивлах, намын гишүүдийн онцгой татвар зэрэг арга хэлбэрээр 80 сая шахам юаний хандив өргөв. 5-р сарын 14-ний өдөр авран туслах анги илгээж, Сычуань, Ганьсү зэрэг газар очуулан авран туслах ажилд оролцуулсан байна.

     Дөрөв, Дэлхийн бэлчээр хадлан болон тал нутгийн их хурал Өвөр Монголд болов.

     2008 оны 6-р сарын 29-ний өдөр дэлхий нийтийн анхаарал татсан Дэлхийн бэлчээр хадлан болон тал нутгийн их хурал Өвөр Монголд болов. Өвөр Монголын тал нутгийн экологийн байдалд дэлхий нийт анхаарал хандуулж, Өвөр Монголын бүтээн байгуулалтын ололт амжилтыг үнэлэн нотолж байгааг энэ нь харуулж байгаа юм.

     Тав, Өвөр Монголын тамирчид олимпын анхны алтан медаль авав.

     2008 оны 8-р сарын 24-ний үдээс хойш, Бээжингийн олимпын наадмын хамгийн сүүлчийн өдөр, Өвөр Монголын боксчин Жан Шяопин эрэгтэйчүүдийн 81 килограммын жингийн тэмцээнд аваргалж, Хятадын баг тамирчдын 51 дахь алтан медалийг авсан бөгөөд мөн Өвөр Монголын олимпын анхны алтан медалийг авсан байна. Бээжингийн пара олимпын наадам дээр Өвөр Монголын Бянь Жяньшинь, Ли Рүйфан, Мөнгөн-жимс, Хас-луу нар нийт 3 алтан медаль, нэг мөнгөн медаль авсан байна.

     Зургаа, "Шидит хөлөг 7" сансрын хөлөг Өвөр Монголоос хөөрч, дахин Өвөр Монголд газардав.

     2008 оны 9-рс арын 25-ны өдрийн 21 фаг 10 минутад Хятадын хоёр сансрын нисэгч бүхий "Шидит хөлөг 7" сансрын хөлөг Өвөр Монголын Эжина хошууны нутаг дээр байгаа Сансрын хотоос хөөрч, сансарт гурван хоног аялаад 9-р сарын 28-ны өдрийн 17 цаг 37 минутад Өвөр Монголын Дөрвөд хошууны Амгалангийн тал нутагт амжилттай газардав.

     Долоо, И-ли, Мэн-ниү хүндрэлд орж, Өвөр Монгол арга хэмжээ авч тэтгэв.

     Найм, Шар мөрний далангийн Хангин хошууны нутаг дээр гарсан хоёр сэтрэхийг бөглөв.

     Ес, Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компани болон Бугтын Хөнгөн цагааны компани цахилгаан эрчим хүчний олон талт арилжааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурав.

     Арав, дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөж, эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлж байна.