• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-05 14:33:45    
Гимнастикийн бүх алтан медалийг авсан анхны олон улсын тэмцээн

CRI

     1963 онд Жакартад болсон Шинээр хөгжиж байгаа хүчний биеийн тамир спортын анхны наадам дээр Хятадын 17 настай эмэгтэй тамирчин Ван Вэйжянь ганцаараа бүрэн чадвар, модон морь, чөлөөт гимнастик, гимнастикийн дамнуургын 4 алтан медаль авч, Дин Шяопин хос савлуурын аварга болсон байна. Ингээд Хятадын эмэгтэйчүүдийн баг энэ тэмцээний бүх дан төрлийн тэмцээний алтан медалийг авч, Хятадын тамирчид гимнастикийн бүх алтан медалийг авсан анхны олон улсын тэмцээн болсон байна.

     Олон улсын тэмцээнд хамгийн олон алтан медаль авсан тамирчин: Олон улсын тэмцээнд хамгийн олон алтан медаль авсан Хятадын тамирчин бол Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Юэжю болно. Тэрээр 13 настайгаасаа гимнастикаар хичээллэж, 1972 онд болсон Хятадын хүүхдийн гимнастикийн тэмцээнд ур чадвараа анх сорьсон байлаа. 1982 оны сүүлч гэхэд тэрээр гимнастикийн дэвжээн дээр 13 жил хүч сорьж, дотоод гадаадын их их тэмцээнд нийт 45 алтан медаль авч, түүний дотор нь 28 алтан медаль байлаа. Ли Юэжю бол Хятадын олон улсын тэмцээнээс хамгийн олон алтан медаль авсан тамирчин төдийгүй, мөн дэлхийн олон улсын тэмцээнээс хамгийн олон алтан медаль авсан тамирчдын нэг юм.

    Гимнастикийн анхны дэлхийн аварга: 1979 оны 12-р сарын 9-ний өдөр Америкад болсон Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 20-р тэмцээнд Хятадын гимнастикийн багийн 19-хэн настай эмэгтэй тамирчин Ма Яньхүн хос савлуурын дэлхийн аврга болсон байна. Энэ бол Хятадын тамирчин анх удаагаа хос савлуурын дан төрлийн дэлхийн аварга болсон төдийгүй, мөн гимнастикийн анхны дэлхийн аварга болсон болно.

     Гимнастикийн олон улсын анхны эмэгтэй шүүгч: Хятадын гимнастикийн олон улсын анхны эмэгтэй шүүгч бол Бээжингийн Багшийн их сургуулийн Биеийн тамирын салбарын дэд профессор Шэ Саньшян болно. Тэрээр 1978 онд гимнастикийн олон улсын шүүгчийн гэрчилгээ авч, Хятадын гимнастикийн олон улсын анхны эмэгтэй шүүгч болсон байна.

     Хятадын хэмжээний гимнастикийн тэмцээнд бүрэн оноо авсан анхны эрэгтэй тамирчин: 1980 оны 5-р сард Наньжинд болсон Бүх Хятадын гимнастикийн бүс хуваасан тэмцээнд Хятадын гимнастикийн эрэгтэй тамирчин Ли Юэжю 10 оноо гийн шилдэг амжилтаар Хятадын бүрэн оноо авсан анхны эрэгтэй тамирчин болсон байна. Үүнээс өмнө Хятадын гимнастикийн тэмцээний түүхэн дээр бүрэн оноо авсан тамирчин гараагүй байсан юм байна. \М.Цэцэн бэлтгэв\