• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-05 14:44:07    
Амьдралд тустай арван арга...

CRI

     1.Шүдний оог эмчилгээнд хэрэглэх арга: Хүний арьс бага зэрэг шалбарах юм уу, эсвэл халуун усанд түлэгдсэн бол шүдний оо жаахан түрхвэл цусыг тогтоож, өвдөлтийг дор нь намдаахын зэрэгцээ бактериас сэргийлдэг байна.

     2.Цайны шаарыг хэрэглэх арга: Цайны шаарыг усанд хэдэн өдөр дэвтээгээд усаар нь ургамлын үндсийг усалбал улам сайн ургана. Цайны шаарыг наранд ээж хатаагаад, жорлон юм уу гуу сувагт шатаавал өмхий муухай үнэрийг дарахын зэрэгцээ ялаа шумуулыг ч хөөдөг байна.

     3.Өндөг хуурах нэгэн арга: Өндгийг хагалж аяганд хийгээд бага зэрэг бүлээн усаар тэгшхэн зуурч, тостой тогоонд хийж хуурах үедээ хэдэн дусал архи дусаавал өндөг хөвсгөр, зөөлөн, амттай болдог байна.

     4.Хувцасны зах, ханцуй их хиртсэн бол бүлээн усанд нунтгийг уустал нь угаасны дараа 15—20 минут дэвтээгээд, дахин угаавал хир буртаг нь сайн арилна.

     5.Махтай ногоо хуурахдаа хэдэн дусал архи дусаасны дараа, бас жаахан цуу хийвэл маш амттай болдог байна. Буурцагийн соёо зэрэг ногоог хуурахдаа ч мөн зохих хэмжээний цуу хийвэл сайхан үнэр, амттай мөртөө шим тэжээл нь ч алдагдахгүй. Учир нь цуу витаминыг хадгалж хамгаалдаг байна.

     6.Мантууг хэрчиж, тосонд хайрахынхаа өмнө хүйтэн усанд дэвтээвэл мантуу нь шар өнгөтэй, хэврэг болж, маш амттай болохоос гадна тос ч хэмнэдэг байна.

     7.Баншаа чанаж болгоод шүүж авсны дараа бүлээн усанд хийгээд, дахин шүүж гаргавал банш хоорондоо наалдахгүй болдог байна.

     8.Цэвэр арьсан бээлийг зөөлөн бөгөөд өнгөлөг болгох арга: Нэг түмпэн усанд элсэн чихэр уусгаад бээлийгээ хагас цаг дэвтээгээд гаргавал бээлий нь зөөлөн, гялгар болдог байна.

     9.Арьс ширэн эдлэлийн өнгө будагийг хэвээр байлгахын тулд хадгалах үедээ сүү юм уу Фань Ши Линь тос түрхвэл хичнээн урт хугацаагаар хадгалсан ч өнгө нь хувирч буурдаггүй байна.

     10. Амтат жүржийн хальсыг хялбархан атлаа цэвэрхэн салгах арга: Амтат жүржийг ширээн дээр тавьж байгаад алгаараа хүчтэйхэн дарж, нааш
цааш алгуур тэгшхэн хөдөлгөвөл ердийн жүржийн хальс шиг амархан салгаж болдог байна. \Сарантуяа орчуулж найруулав\