• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-06 15:42:49    
Хятад улс дээд техникийн аж үйлдвэржихийг ахиулж байна

CRI

      Хятадын олон газрын шинжлэх ухаан техникийн салбарууд хөрөнгө мөнгө, механизмын талаар дэмжих арга бодлого тогтоож, дээд техникийн үр бүтээлийн аж үйлдвэржихэд тус дөхөм үзүүлж байна. Олон улсын банк санхүүгийн хямрал тасралтгүй даамжирч байгаа байдалд Хятадын дээд техникийн аж үйлдвэр түргэн хөгжлөө биелүүлсэн байна.

      Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн fotonlovol механикийн аж үйлдвэр бол том оврын аж үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхээр гол болгосон дээд техникийн аж үйлдвэр болно. Ойрын хугацаанд уг компанийн шинээр судлан бүтээсэн том хүчинтэй тракторыг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ. Уг компанийн зөвлөлийн дарга Ван Жиньфү саяхан сурвалжилагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, шинэ бүтээгдэхүүнийг судлан бүтээснээр Хятадын том оврын тракторын судалгааны төвшинг олон улсын тэргүүний эгнээнд оруулсан байна гэжээ.

      Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, манай компанийн үйлдвэрлэсэн том оврын аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж нь борлуулаг муутай болж, тэргүүний нэмүү өртөг ихтэй бүтээгдэхүүн зах зээлийн хүрээллийг олжээ. Манай компанийн үйлдвэрлэсэн их хүчинтэй трактор судлан гаргасан даруйд их олон захиалга авсан байна гэж Ван Жиньфү танилцуулжээ.

      Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган танилцуулж хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралд Хятадын дээд техникийн аж үйлдвэрүүд эрсдэлээс сэргийлэх нэлээд сайн хүчинтэйгээ илрүүлж, нэлээд түргэн хөгжлөө биелүүлсэн байна.

      Дээд техникийн аж үйлдвэр болон Улсын дээд техникийн аж үйлдвэрийн район олон улсын банк санхүүгийн хямралд эрсдэлээс сэргийлэх нэлээд их хүчинтэй байсан нь олны анхаарлыг татсан байна. 2008 оны эхний гурван улиралд Улсын дээд шинэ техникийн районы нийт орлого, аж үйлдвэрийн нийт өртөг, аж үйлдвэрийн нэмүү өртөг зэрэг үзүүлэлт нь бүгд 20 хувь гаруйгаар нэмэгдсэн байна. Төв баруун бүсийн нутаг болон Жүжян мөрний гурвалжин хойгийн дээд шинэ техникийн районы эдийн засгийн нэмэгдлийн хэмжээ нь 30 хувь гаруй болсон байна гэжээ.

      20 жилийн өмнө Хятадын Засгийн газар шинжлэх ухаан техникийн "Бамбар төлөвлөгөө" хэрэгжүүлж, хятадын дээд шинэ техникийн үр бүтээлийг аж үйлдвэржүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг зорьсон байна. Олон жилийн турш энэ төлөвлөгөөний дагуу Хятад улс дээд шинэ техникийн нээлттэй район байгуулан хөгжүүлж, дээд шинэ техникийн гол болох аж үйлдвэрийг сонгон мэдээлэл, хөрөнгө мөнгө, үйлчилгээ зэрэг талаар дэмжлэг үзүүлсэн байна.

      Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган танилцуулж хэлэхдээ, одоо Хятад улсад үндэсний зэрэглэлийн дээд шинэ техникийг хөгжүүлэх 54 район байж, дээд шинэ техникийн аж үйлдвэр 56 мянга гаруй байж, энд ажиллаж байгаа хүн сая 200 мянга гаруй болжээ. Дээд шинэ техникийн аж үйлдвэр нь бүс нутгийн эдийн засгийн нэмэгдлийг дайчлан хөгжүүлэх гол хүчин болсон байна. Дээд шинэ техникийг аж үйлдвэржүүлэх, аж үйлдвэрийн техникийн хөгжлийг ахиулах нь Хятадын Засгийн газрын банк санхүүгийн хямралтай тэмцэх, эдийн засгийн нэмэгдэлд тус дөхөм үзүүлэх чухал арга болсон байна. Төв санхүүгээс хэдэн тэрбум юань санхүүжүүлж, дээд шинэ техникээр уламжлалт аж үйлдвэрийг өөрчлөн сайжруулахыг дэмжиж, бүтээгдэхүүнийг шат өгсүүлэхийг ахиулж байна гэжээ.

      Үүнээс гадна саяхан хүчтэй газар хөдөлсөн Сычуан муж ч өөрийн хөгжлийн замаа сонгосон байна. Сычуан мужийн шинжлэх ухаан техникийн албаны хүн Лүө Жийпин танилцуулж хэлэхдээ, энэ оны 5-р сард Сычуан мужид газар хөдөлж тухайн орон нутгийн дээд техникийн аж үйлдвэрийг хүнд хохиролд учруулсан байна. Иймэрхүү байдалд чиглүүлэн дээд шинэ техникийн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх тусгай төлөвлөгөө тогтоож, нэн өндөр төвшин бүхий дээд техникийн аж үйлдвэрийн бүсийг байгуулах зорилт тавьж байна гэжээ.

      Энэ төлөвлөгөөний дагуу Сычуан муж Дэ Янь районыг үндэсний дээд шинэ техникийн нээлттэй район болгон байгуулж, тэргүүний тоног төхөөрөмж, шинэ материал, шинэ эрчим хүчийг ихээр хөгжүүлэн, Чэндү, Аба районд Хятад эм бэлдмэлийн орчин үеийн техникийн аж үйлдвэрийн бааз байгуулж, Гуан Юаньд тэргүүний электрон бүтээгдэхүүн жич түүний эд ангийг үйлдвэрлэх бааз байгуулах юм байна. Үүний зэрэгцээ Сычуан муж ч олон арга хэмжээ авч дээд техникийн аж үйлдвэржихийг бүх хүчнээр дэмжихээр байна.

      Хятадын шинжлэх ухаан техникийн яамны уламжилсан мэдээгээр бол хойшид Хятад улс Бамбар төлөвлөгөөгөөр дамжуулан дэлхийн тэргүүний дээд техникийн аж үйлдвэрийн район, дээд техникийн аж үйлдвэрийн өвөрмөц районыг байгуулж, дээд техникийн аж үйлдвэрийн олон улсын зах зээлд орж, судалгааны байгууллага байгуулан, хятадын дээд техникийн аж үйлдвэр, эдийн засгийн хөгжлийн нөөц хүчнийг дээшлүүлэхийг хүсэж байна.