• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-06 15:44:25    
Загасчдын тосгон нь орчин үеийн хот болж хөгжив

CRI

     Хятад улс 30 жил өөрчлөлт хийж нээлттэй байлгаад асар ихээр өөрчлөгдлөө. Өмнөд нутгийн загасчны жижигхэн тосгон байснаа орчин үеийн шинэ хот болж хөгжсөн Шэньжэнь хот нь үүний нэг жишээ болж болох юм. Өнгөрсөнд энэ газрын иргэд нууцаар хил даван цагаачилдаг байсан бол энэ газарт цагаачилж ирсэн иргэд сая гаран байгаа аж. Энд тэнд эмх замбараагүй авар тавар байшин барилгатай байсан энэ газарт одоо орчин үеийн хөгжилтэй гудамж хорооллууд жигдэрч, үнэхээр тэнгэр газрын зөрөөтэй их өөрчлөлт гарсан байгаа юм.

      Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгасны бэлэг тэмдгийн нэг гэгдэж байгаа орчин үеийн Шэньжэнь хот бол үнэхээр ингэж загасчдын жижигхэн тосгоны суурин дээр хөгжиж буй болсон сайхан хот юм. Уг загасчны тосгоны Шянганаас хамгийн ойр хилийн нутаг нь 20-хан метр зайтай байдаг тул тухайн үед нууцаар хил даван цагаачлагчдыг хориглохын аргагүй байлаа. Ингээд залуу идэр насныхан нь бараг бүхнээрээ шахуу хил даван цагаачилдаг байсан юм.

      Ингэж цагаачилдаг байсан нь зөвхөн амьдрал ядуугаас болсон юм. 1978 оны шалгалтаас үзэхэд, тухайн үедээ эдийн засгийн байдал нь хамгийн сайн гэгдэж байсан тосгоных хүртэл хүн тутмын дундаж орлого нь 134 юань л байв. 1979 оны 4-р сард Гуандүн муж нь төв засгийн газарт хандаж, орон нутгийн давуугаа ашиглан, тэнгис дагуу нутгийн зарим нэг хэсгийг бие даан удирдсан район болгож, гадаадын шиг экспортын бараа үйлдвэрлэдэг юм уу худалдааны хамтын ажиллагааны бүс гэх зэргийг байгуулж, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулан аж ахуй эрхлэхэд дөхөм үзүүлэхийг санал болгосон байлаа.

      Үүнд нь төв засгийн газраас бүр ч уужим бодлого өгч, "эдийн засгийн тухай бүс" гарга. Тусгай бүсэд хэрэглэхээр оруулж ирсэн импортын зөвшөөрөлтэй үйлдвэрлэлийн материал болон хэрэглээний материалын зонхилохоос нь гаалийн татвар авахгүй. Тусгай бүсүүдээс дотор газар руу зөөх ачаа тээвэр, эд бараанаас энгийн импортын журам тогтоолын дагуу татвар хураамж авна гэж тогтоов. Түүний дараа жил нь БХАТИХ-аас Шэньжэний эдийн засгийн тусгай бүс байгуулахыг батлан зөвшөөрөв.

      Загасчны тосгон хөгжиж эхлэв. Тусгай бүсэд дэд бүтцийн байгуулалт маш тулгам шаардагдаж байсан тул тосгоны залуу идэрчүүдийг зохион байгуулж, загас агнадаг усан онгоцоор гаднаас барилгын материал оруулж эхэлжээ. Хоёрхон жил өнгөрч, 1981 оны сүүлч болоход тосгоны айл бүрийн жилийн дундаж орлого нь 33 мянган юаньд хүрэв. Тосгоны иргэд нь бас нуур байгуулан загас тэжээж, боловсруулах үйлдвэр байгуулж эхлэв.

      Амьдрал баян чинээлэг болсон боловч энэ замнал нь социализмынх мөн үү биш үү, бодлого хувирч мэднэ гэж хүмүүс сэтгэл түгшиж байлаа.1984 онд төрийн удирдагч Дэн Шяопин Шэньжэний ажил байдалтай танилцаад, үнэлэн нотолсон бөгөөд энэ бодлого өөрчлөгдөхгүй гэж амласан байв.

      Ингэж хүмүүс сэтгэл тайвширснаар, бүтээн байгуулалтын эрч хурд бүр их түргэн болов. Ингээд Шэньжэньд 3 өдөрт байшингийн нэг давхрыг байгуулдаг хурд болон "цаг бол алт мөнгө" гэсэн уриа буй болсон юм. Загасчны тосгонд "Юйфэн ХХК" байгуулагдаж, хэд хэдэн боловсруулах аж ахуйн нэгж байгуулагдсан ба бас тосгоны иргэд нь эдлэн газартай болж, өөр өөрийн сайхан давхар байшинтай болов. 2000 онд загасчны тосгоны сэргээн байгуулалт нь засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд хамрагдаж, нэгдэлтэй байрлуулан удирдаж, өндөр боловсролтой, их орлоготой оршин суугчид төвлөрөн суурьшсанаар тухайн нутгийн орлогыг ихээхэн нэмэгдүүлэв.