2009 онд Хятад улсад их дээд сургууль төгсөгчдийн тоо түүхийн хамгийн дээд тэмдэглэлийг тогтоож, 6 сая 100 мянга гаруйд хүрэх болно. Олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг хүчин зүйлийн нөлөөний улмаас тэдний ажлын байраар хангагдах байдал нэлээд бэрхшээлд тулгарах юм. Тэдний ажлын байраар ялгам хангагдахад нь туслахын тулд, Хятадын Засгийн газар, их дээд сургуулиуд болон нийгэм нийт олон арга хэмжээ авч байна.
Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн биологийн ангийн нэг эмэгтэй магистрант хэлэхдээ: "Би хүн хүч элсэх их бага 5, 6 цуглаанд орсон. Гэвч энэ жилд ажлын байртай болоход тун хэцүү санагдлаа. Энэ онд ажилд авах газар багассан, зарим том том пүүс компаниуд тухайлбал гадаадын хөрөнгө оруулалттай пүүс компанийн хүн хүч элсэх хэмжээ нь их төлөв 80 хувиар буурсан байдалтай байна" гэлээ.
Хятадын Хүний Нөөц, Нийгмийн Хамгааллын Яамны Хүний нөөцийн зах зээлийн хэлтсийн дарга, хатагтай Би Шюерүн хэлэхдээ: "Бүх дэлхийн банк санхүүгийн хямрал нь эдийн засагт нөлөөлснөөр, хүн хүчний хэрэгцээ шаардлага буурч мэднэ. Экспортын чиглэлээр ажилладаг зарим пүүс компаниуд болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн зарим нь ажилтныхаа тоог хасаж, зарим нь шинэ хүч элсэхээ зогсоосон байна" гэжээ.
Эдгээр байдлыг Хятадын Засгийн газар анхааралдаа авч чухалд үзэж байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао саяхан Бээжингийн агаарын тээвэр, сансар судлалын их сургуульд оюутнуудтай ярилцсан юм. Хятадын Засгийн газар их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг бүх нийгмийн ажлын байраар хангахын тэргүүн байранд тавих болно. Нөхцөл боломж бүрдүүлэн, том оврын аж ахуйн нэгж, шинийг бүтээх хэлбэрийн аж ахуйн нэгжид их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангаж, их дээд сургууль төгсөгчдийн үндсэн шатанд ажиллахыг зоригжуулан, их дээд сургуулийн оюутнуудыг зохин байгуулж ур чадавхын бэлтгэл сургалтад хамруулан цаашид мэргэшүүлнэ гэж Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлжээ.
Хятадын Боловсролын Яамны хэвлэлийн төлөөлөгч, хатагтай Шюй Мэй хэлэхдээ, манай яам их дээд сургууль төгсөгчдийг үндсэн шатанд ажлын байртай болохыг зоригжуулах бодитой бодлого тогтоогоод байна гэлээ.
"Боловсролын Яам 2009 онд их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж байна. Үүнд маш чухал нэгэн зүйл бол их дээд сургууль төгсөгчдийг үндсэн шатанд ажлын байртай болохыг нэн хүчтэй зоригжуулах явдал юм" гэж тэр тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ, 2009 оны Хятадын үндэсний зэрэглэлийн эдийн засаг, техникийн чөлөөт бүсийн их дээд сургууль төгсөгчдийг ажилд авах сүлжээний арга хэмжээ ч саяхан нээгдлээ. Хятадын Боловсролын Яам, Худалдааны Яам болон Хүний Нөөц, Нийгмийн Хамгааллын Яамны хамтран хийж бий энэ арга хэмжээ нь энэ онд их дээд сургууль төгсөгчдөд хэдэн мянган ажлын байр хангаж, 30 гаруй мэргэжлийн салбарыг хамрах болно.
Их дээд сургууль төгсөгчдийн ажлын байртай болох ур чадавхын доголдлыг нөхөхийн тулд, Хятад улсын олон нийтийн нэг байгууллага нь 2009 оны 2-р сард их дээд сургуулийн оюутнуудын "ажлын бэлтгэл байраар хангах" төсөл хэрэгжүүлнэ.
Хятадын Боловсролын Яамнаас уламжилсан хамгийн шинэ мэдээнд тэмдэглэснээр, их дээд сургууль төгсөгчдийн ажлын байраар хангагдах байдалд нааштай хандахын тулд, хүн хүч элсэх сүлжээний арга хэмжээг энэ онд сар болгонд хоёр удаа зохиохын зэрэгцээ, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах удирдамж үйлчилгээний ажлыг цаашид эрчтэй хийх гэж байна.
|