Сайн байцгаана уу? "2008 оны Африкийн соёлын үзэсгэлэн" Хятад Африкийн соёлын солилцооны том оврын ажиллагаа 2008 оны 10-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 2-ны өдрүүдэд Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотноо болж өнгөрөв. Уг ажиллагаанд оролцсон Африкийн урлаг соёлын эрдэмтэн мэргэд болон албаны талын хүмүүс ХОУР-ын сурвалжлагчдад ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятад Африкийн хооронд үргэлжлэн уламжлалт нөхөрлөлөө баримтлан хөгжүүлж, солилцоогоо эрчимжүүлж, ойлголцлын нэн олон зам сувгийг хайн олох ёстой гэжээ.
"2008 оны Африкийн соёлын үзэсгэлэн" бол 2006 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Бээжинд болсны дараа Хятадад болж байгаа Африкийн соёлыг сурталчлан ухуулах хамгийн том цар хэмжээтэй үйл ажиллагаа байж, Африкийн 25 улс орны 140 гаран урчууд оролцсон байна. Үүний зэрэгцээ, Сенегал улсын үндэсний музейн ховор цохог дурсгалт зүйл, Габон улсын ардын соёл иргэншил, Египетийн түүх соёлын дурсгалт зүйл зэргийг дэлгэн харуулсан байна. Бас Хятадын урчуудын нэрт бүтээлийг харуулсан байна.
2006 оноос эхэлж, Хятадын засгийн газар Африкийн соёлын цуут хүмүүсийг урьж Хятадад айлчлуулах төлөвлөгөө тогтоож хэрэгжүүлж, 2008 онд энэхүү төслийн цар хэмжээ нь ихээхэн өргөжин тэлж, Африкийн олон орны зураач, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажил эрхэлсэн эрдэмтэн мэргэжилтэн болон энэ талын ажил хариуцсан албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцсон байна.
Шэньжэнь хотын зургийн хүрээлэнгийн гүйцэтгэгч захирал хатагтай Лю Жүньже хэлэхдээ, Шэньжэнь хотын зургийн хүрээлэн нь Африкийн зураач нарт их олон соёлын солилцооны ажиллагаа тохируулсан байна гэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Африкийн нэрт зураач нар манай хүрээлэнд уран бүтээлээ туурвиж, дараа нь бид тэдгээр бүтээлийг ард олонд дэлгэн сонирхуулах болно. Бас тэд нартай солилцоо, судлан ярилцлага хийж, хоёр орны соёлын солилцоог улам цаашид ахиулах болно гэжээ.
Хятадын Соёлын Яамны гадаад харилцааны ажил эрхэлсэн газрын даргын туслах Юй Фань танилцуулахдаа, 2006 онд Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт болсны дараа Хятад Африкийн соёлын солилцооны талаар нэн өргөн хүрээнд, нэн үр ашигтайгаар хамтран ажиллахыг Хятадын тал хүссэн байна. Иймээс 2008 онд Африкийн соёл урлагийн салбарын хүмүүсийг Хятадад урьж авчирсан маань энэ юм гэжээ.
|