• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-07 14:48:00    
Чян үндэстний соёлын экологийн хамгаалалтын район байгуулагджээ

CRI

      Хятадын чян үндэстэн нь хэдэн мянган жилийн түүхтэй эртний үндэстэн юм, өнөө 300 мянга гаруй хүн амтай үндэстний цөөнх болно. Чянчууд голцуу хятадын баруун өмнөд нутгийн сьчуан мужид амьдарч, барилга, хатгамал, хөгжим бүжиг зэрэг нь өвөрмөц онцлогтой. Чян үндэстний төвлөрөн суугаа тосгонд ороход хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг нь тэдний байр болон хөгжим юм. Гэвч энэ оны 5-р сарын 12-ны өдөр болсон хүчтэй газар хөдлөлт нь энэ бүгдийг өөрчилж хаяжээ, уйтгар зовнил нь чянчуудын сэтгэлийн гүнд үлдсэн байна. Гэр орон эвдэгдэж сүйрсэн байдалд соёл уламжлалаа цаашид авч явж чадах эсэх нь хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулах асуудал болсон юм.

      Чян үндэстэн нь хятадын үндэстэн болон соёлын түүхэнд чухал байр суурь эзэлдэг. 3000 гаруй жилийн өмнө чян үндэстний өвөг дээдэс нь хятадын төв нутагт амьдарч, гэрэл цацран гуй соёл иргэншлийг үүдсэн байна. Хятадын хүмүүсийн хүндэтгэн биширдэг дээд эртний үеийн усыг зассан баатар Да Юйг чян үндэстэн гэж хэлцгээдэг. Чян үндэстний лимбэ нь ч тэдний соёлын чухал төлөөлөх арга хэлбэрийн нэг юм.

     Чян үндэстний төвлөрөн суугаа нутгийн зарим ардын урлаг чин 5-р сард болсон хүчтэй газар хөдлөлтөд амь насаа алдаж, мөн олон нандин материалууд нь газар хөдлөлтөд гээгдэж орхигдсон байна. Чян үндэстний лимбэ ийн урлагийн залгамжлагч Хэ Ванчуань найз нөхдүүдээ дурсахад нулимс асгаруулж байлаа. Тэрээр хэлэхдээ, манай нутгийн эртний барилга нурлаа. Мао шяний музей, эртний бичиг дурсгалын зүйлүүд нэлээд ноцтой эвдэгдсэн юм, хөгжим бүжгийн олон бичиг материалууд нь нур анг дор дарагдаж гээгдсэн байна. Бэйчуаний соёлын ордон нь тэр чигээр үлдсэн юмгүй. Тэнд ажиллаж байсан олонх хүн нь миний найз болох юм гэжээ.

     Хүчтэй газар хөдлөлт болсны дараа, чян үндэстний соёлын гол район эвдлэг ийн чанартай дайралтад учиран байна. Хятадын цор ийн ганц чян үндэстний өөртөө засах шянь-- бэйчуань нь туйлбартай эвдэгдэж, тал хувийн хүн ард нь энэ газар хөдлөлтөд эндэж шархадсан байна. Чян үндэстний ард түмний үеийн үеэр нутагшин суусан экологийн орчин нь дайралтад өртөн, уламжлалт ардын соёлын багаж хэрэгсэл, хувцас хунар, хөгжим зэмсэг нь бүгд нур анг дор гүн дарагдаж, хятадын хэмжээнд хэдхэн байдаг чян үндэстний музей ч ноцтой эвдэгдсэн байна.

     Хятадын соёлын яамны биет бус соёлын өвийг хамгаалах мэргэжилтнүүийн зөвлөлийн даргын орлогч Лю Күйли хэлэхдээ, өнө удаан түүхтэй чян үндэстний соёлын хувьд энэ нь үхэж сэхэхийн зангилааны цаг үед орсон байна. Яаралтай арга хэмжээ авч, чян үндэстний соёлыг нэн даруй авран туслах хэрэгтэй гэжээ.

      Хүчтэй газар хөдлөлт болсны дараахан, хятадын соёлын яам зэрэг үлэмжхэн яам байгууллага нэгж чян үндэстний соёлын экологийг хамгаалах туршилтын район байгуулахыг зарлаж, ажлын хэсгийг гамшигт өртсөн районд илгээн, эвдэгдсэн байдалд нарийн дүн шинжилгээ хийж, авран туслах бодитой санал санаачилга дэвшүүлсэн байна.