Орон нутгийн цагаар 6-ний өдрийн 11 цагт Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоцнуудаас пуужинт мина тээгч 2 хөлөг онгоц Хятадын худалдааны 4 хөлөг онгоцыг хамгаалан Адений булангийн усан хилээс хөдөлжээ.
Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоц анх удаагаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ юм.
Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хоёр онгоц нь "Ха Нихэ", "Жинь Хэ", "Хэбэй Аошян","Гуань Инь" гэсэн 4 худалдааны хөлөг онгоцыг хамгаалан Мандавийн хоолойн аманд хүргэх бөгөөд хамгаалалтын зайн урт нь 550 миль орчим байх юм.
"Хайкөү" гэдэг хамгаалалтын хөлөг онгоцны командлагч Хү Вэй-хүа сэтгүүлчид хэлэхдээ, Энэ удаагийн хамгаалалтын үүргийг 8-ний өдөр биелүүлж дуусгахаар төлөвлөж байна гэжээ. \Алтанхуар орчуулж, Цэцэн хянав\
|