Будла ор;ныг тойрсон эртний барилга нь Будла ордонтой ижил өнө удаан түүхтэй юм. Будла ордныг тойрсон эртний барилгуудад хуучин Төвдийн орон нутгийн засгийн газрын албаны газрын өрөө тасалгаа, лам хуврагуудын орон сууц, доод давхаргын албан хаагч, дархан, ажил хийгчдийн орон байр болон үйлчилгээний чанартай тоног төхөөрөмж, барилгууд зэрэг хамрагдаж байна.
Будла ордныг тойрсон эртний барилгууд нь дэлхийн соёлын өв болсон Будла ордны бүрэлдэхүүн хэсэг болно. Барилга, соёлын баялаг агуулгыг хадгалж, хөдөлмөрчин ард түмний түүхийг бүтээсэн амьдлаг тусгал болно. Хуучин Төвдийн нийгэм, эдийн засаг, соёлыг ойлгон таних бодитой чухал гэрч болох бөгөөд Төвдийн феодлын хамжлагын тогтолцоог хураангуйлан харуулжээ.
Будла ордныг тойрсон эртний барилгыг хамгаалж ашиглах төслийг Хятадын түүх дурсгалын зүйлсийг хамгаалах хууль, тогтоол болон дэлхийн өвийн гэрээг мөрдөн дагаж, түүний түүх, урлаг, соёлыг гүйцэт судалж, нотолж, үнэлсэн үндсэн дээр, төлөвлөгөөтэй, алхам дараатай, шат хуваан хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд холбогдох тал 70 саяад юаний хөрөнгө оруулж, Будла ордныг тойрсон эртний 22 барилгыг сэлбэн засварласан бөгөөд "Будла ордныг тойрсон эртний барилгыг хамгаалж ашиглах төлөвлөгөө" боловсруулан тогтоосон байна. Иргэдээс мянга гаруй ширхэг түүх дурсгалын зүйлс болон 330 гаруй ширхэг төрөл бүрийн гэрэл зургийг цуглуулж авсан байна. Будла ордныг тойрсон эртний барилгыг сэлбэн засах эхний хугацааны төсөл дууссаны дараа, Будла ордныг тойрсон эртний барилгын хуучин Төвдйин орон нутгийн засгийн газрын албан байгууллага, шорон, гэмт хэрэгтнийг хорих, цазаар аваачих газар, дээд давхаргын лам хуварга, ноёд язгууртдын орон сууц зэрэг эртний 11 барилгыг нээж, жуулчдын хүртээл болгох юм байна. Будла ордны эрднэсийн сан, ном заах газар, үр тарианы хөмрөг зэрэг эртний 3 барилгы ч нээлттэй болгоно. Шинээр байгуулсан Будла ордныг тойрсон эртний барилгын үзэсгэлэнгийн районыг "хуучин барилгыг хуучин янзаар нь засах" зарчмын дагуу түүхийн төрхий нь бүрэн бүтнээр нь хадгалсан бөгөөд амьдлаг, тод онцлогтой үзэсгэлэнгийн ордон шинээр байгуулж, Шинэ Төвдийн өөрчлөлт хувиралтыг дэлгэн харуулжээ. Одоод хүрч иртэл Хятадын ба гадаадын зуун мянгаад жуулчин хүлээн авчээ.
Будла ордныг тойрсон эртний барилгыг 2007 онд гадаадад нээлттэй болгосноос хойш дотоод гадаадын олон жуулчдын сонирхлыг татсан байна. Өдөр бүр хэдэн зуун хүн, албан байгууллага, их дунд бага сургуулийнхан нь нийтээр үзэн танилцаж байдаг. Будла ордныг тойрсон эртний барилга нь Лхас хотын шинэ үзэмжит газар болж, Төвдийн түүх соёлыг харуулах шинэ цонх болжээ. Будла ордныг тойрсон эртний барилгын шинээр нээсэн үзэмжийн газрууд нь "Төвдийн тойм байдал", "Төвдийн орон нутгийн зоосны тусгай сэдэвт үзэсгэлэн", "Төвдийн барилгын тусгай сэдэвт үзэсгэлэн", "Будла ордныг хамгаалж засварласан тусгай сэдэвт үзэсгэлэн" "Төвдийн уран бичлэг урлагийн үзэсгэлэн" "Төвөд бичгийн гэрийн хэрэгслийн үзэсгэлэн" зэрэг 6 тусгай сэдэвт үзэсгэлэн ажиллуулж байна.
|