Хятадын Зүүн өмнөд нутгийн Фужянь муж нь Тайваньтай уул усаар залгалдаж, газар зүйн орчин ахуй, цаг агаар, зан заншил нь маш адилхан байдаг. Фужянь мужийн төв Фужөү хотод байдаг Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж-Фужөүгийн Юешэн гутлын ХХК-г үүсгээн байгуулагч Ван Жянькүний өвөг дээдэсийн нутаг нь Фэжян болох юм. Тайваниас эх газар ирж, аж ахуйн нэгж байгуулах бол түүний залуу үеийн хүсэл эрмэлзэл байсан юм. Өнөө түүний хүсэл эрмэзэл биелэгдлээ, тэрээр Фужяньд аж ахуйн нэгжээ байгуулж, бүтээгдэхүүн нь дэлхий даяаар борлуулагдаж байна. Одоо та бүхэнд Тайваний худалдаачин Ван Жянькүнь эх газар ирж аж ахуйн нэгж байгуулсан тухай танилцууляа. Хятадын үндэстэнүүдийн соёл өргөн уудам, хэдэн мянган жилийн түүх соёл нь Хятадын эх газарт бишгүй олон эд бодис болон соёлын өвийг үлдээсэн юм. Үүнээс болж маш олон хүн эх газар ирж үзхийг хүсэн эрмэлзэж байдаг. Ван Жянькүнь ч үүний дотрох нэг гишүүн болох юм.
1990 онд, Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг соёлын солилцоо маш түргэн хөгжиж, Хятадын эх газар хаалга нээлттэй болгож, Тайвань маш олон хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, Тайваний худалдаачид эх газар ирхийг сайшаан дэмжсэн байна. Нөхцөл болзол бүрэлдсэн энэ үед Ван Жянькүнь өөр нэг худалдаачинтай хамтаар Хятадын нээлттэй бодлого хэрэгжүүлж, эдийн засаг ихээр хөгжиж байгаа Шэньзэнь хотод ирсэн юм. Тухайн үед тэрээр Дөчин нас хүрэхгүй байжээ.
Шэньзэнь хотод Ван Жянькүнь эх газраас Тайваньд авч байгаа хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй бодлогыг бүрэн ойлгосны дараа 1993 онд, өөрийн нутаг Фужянд хүрч, аж ахуйн нэжг байгуулсан байна. Тухайн үед Хятадын эх газар нь төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өөрчлөлт хийж, хувийн өмчийн аж ахуйн нэгж маш түргэн хөгжиж байсан үе байжээ. Ван Жянькүнь аз тохиолыг алдалгүй, Фужянь мужийн Жиньан дүүрэгт гутал үйлдвэрлэх аж ахуйн нэгж-Фужөүгийн Юешэн гутлын ХХК-г байгуулсан байна.
Хэдэн жилийн хүчин чармайлтаар дамжин Ван Жянькүнь үйлдвэрлэл, удирдлага, борлуулалт зэрэг талаар маш их туршлаг сургамж хурамдуулж, аж ахунй нэгж нь ч маш түргэн хөгжсэн байна. Тэрээр одоо бүтээгдэхүүнээ гадаадад борлуулж байгаа бөгөөд ажилтад нь анх эхэнд 300 байснаасаа өнөө 2000 гаруй хүнтэй болсон байна.
2007 он бол түүний аж ахуйн нэгж маш түргэн хөгжсэн нэг жил болох юм. Энэ жил тэрээр дэлхийн авраг "Гимнастикийн ван" гэж алдаршсан Линингийн аж ахуйн нэгжтэй хамтарч "Да Шаюй" бүрэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийгээ Америкийн зах зээлд экспортлож, өнөөгийн байдлаар Америкийн 20 мянга гуруй дэлгүүр түүний гудлыг Америкд борлуулж байгаа бөгөөд жилийн борлуулалт нь 1000 ширхэгээс давсан байна. Түүний компани нь бас Америкийн сагсан бөмбөгийн од Онеалд жил бүр 200-300 ширхэг гутал үйлдвэрлэж өгч байгаа юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
|