• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-08 11:18:44    
Хятад Америкийн харилцааг нандигнах хэрэгтэй гэжээ

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 7-ны өдөр Бээжинд Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Д Негропонтетэй уулзахдаа, Хятад, Америкийн найман жил туршийн тогтвортой бөгөөд баялаг үр дүнтэй харилцаа хялбар ирээгүй юм, хоёр талаар маш нандигнах учиртай гэж илэрхийлэв.

    Америкийн талтай хамтаар хоёр орны бүтээлч хамтын ажиллагааны их чиглэлийг баримталж, яриа хэлэлцээ ба солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан итгэлцэл ойлголцлоо гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Ян Жэчи онцолсон байна.

    Жон Д Негропонте хэлэхдээ, хоёр орны өнөөгийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааны цар хүрээ, хэмжээг 30 жилийн өмнө төсөөлөхийн аргагүй юм. Америк, Хятадын харилцаа маш чухал, хоёр тал эрхбиш хүч тавин хамгаалан хөгжүүлэх хэрэгтэй гэв.

    Мөн өдөрт, Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Ван Гүан-я мөн Жон Д Негропонтетэй хэлэлцээ хийсэн байна.\Анар орчуулж, Цэцэн хянав.\