• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-09 08:50:09    
Күн хөү

Хятадын Хан үндэстний хөгжмийн зэмсэг


CRI

     Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөдөө. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар редактар Номин тантай мэндчилж байна.

     Энэ удаагийн хөгжмийн зэмсэг танилцуулах булангаар би танд Хятадын Хан үндэстний хөгжмийн зэмсэг— "Күн хөү" гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын өнө эртний түүхтэй хөгжмийн зэмсэг байж, өдгөөгөөс 2000 гаруй жилийн түүхтэй. Күн хөү нь өндөр нам дууг бүр хөгжимдөж гаргадаг бөгөөд, өнгө аяс нь маш эгшиглэн сонсголонтой, яруу тод дуутай байж, илтгэх ур нь маш хүчтэй байдаг. Эрд дээр үед Күн хөүг ордны хөгжмийн ангид л хэрэглэдэг байсан ба иргэдийн дунд ч зохих хэмжээний нөлөөтөй аж. Манай тооллын гуравдугаар зууны үед бичигдсэн "Тогос шувуу дорно зүг ниснэм" гэсэн яруу найрагт энэ хөгжмийн тухай ингэж бичсэн байна. "13 насиайдаа давуу нэхэж сурч, 14 настайдаа хувцас эсгэж сурна. 15 насандаа Күн хөү тоглож сурч, 16 насандаа шүлэг эгшиглэж сурна." гэж тэмдэглэсэн нь энэ хөгжмийн тухайн үеийн байр суурь, ул мөрийг олж бидэнд тов тодорхой хэлж өгсөн байна.

     Өрнөдийн хүүхэд заавал баян хуур тоглож сурдагийн адилаар, Күн хөүг толож сурах нь тэр үеийн охидын заавал сурах ёстой үйл нь юм байжээ. Хятадын Тан гүрний үед хүрээд, эдийн засаг соёлын цэцэглэл хөгжлийг дагалдан, Күн хөүг тоглох ур ч маш өндөр түвшинд хүрсэн байлаа. Тухайн үеийн маш олон яруу найрагчид шүлэг яруу найрагтаа Күн хөүгийг яруу сайхан дууг магтан дуулсан байдаг. Мөн энэхүү цаг үед, Хятадын эртний Күн хөү зэмсэг нь Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ оронд урид хожид нэвтрэн орсон байна. Гэхдээ эртний энэ хөгжмийн зэмсэг нь 14-р зуунаас хойш дэлгэхрээхээ больж, аажмаар усадсан юм байжээ. Өнөөдрийн хүмүүс зарим Күн хөүг зөвхөн хананы зураг хөөмөл дээрээс л олж харч сонирхох болсон байна.

     Өнгөрсөн зууны 30-аад онд Хятадын уран сайханчид Шанхайд энэ хөгжмийн зэмсгийг дууриалган бүтээж өнгөрсөн хэдий ч, зүйл зүйлийн шалтгаанаас болоод удаан жилээр алга болсон энэхүү хөгжмийн зэмсгийг үзэгч сонсогч түмэнийхээ хүртээл болгож чадаагүй байлаа. Хожим нь 50-иад оны үед Хятадын уран сайханчид болон хөгжмийн зэмсэг бүтээгчид маш олон бичиг судар эргүүлэн байж, судалгаа шинжилгээ хийн байж, хэдэн арван төрлийн Күн хөүг хийж гаргасан байжээ. Гэвч тэдгээр нь маш олон учир доголдолтойн улмаас мөн л дэлгэрч чадсангүй байна.80-аад он гэхэд нэг төрлийн шинэ маягийн Күнхөүг судлан бүтээсэн байлаа. Түүний бүтэц хийц нь нэлээд боловсронгуй бөгөөд шинжлэх ухаанч байж, үндэстний онцлогоо харуулж чадсан бүтээл болжээ.

     Эрхэм анд нөхөдөө. Энэ булангаа энд хүргээд түр завсарлаж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараачийн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзтал түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\