1. Өнгөрсөн оны 1-р сард Хятадын өвлийн спортын наадам зүүн хойд нутгийн Чичхар хотод зохиогдсон юм. Өнгөрсөн онд болсон өвлийн наадамд оролцсон тамирчдын тоо, тэмцээний төрөл нь урьдынхаасаа нь ихээр нэмэгдэж Хятадын хэмжээнд болж өнгөрсөн хамгийн өндөр зиндааны өвлийн спортын наадам болжээ.
2. 2008 Олимпын онд Хятадын олон газрынхан "нийт иргэдээрээ бялдраа чийрэгжүүлж Олимпын наадмыг угтах" арга хэмжээг өргөн дэлгүү зохиож, үндэсний биеийн тамир спортын ерөнхий товчооноос нийтэлсэн бүртгэлд харуулснаар хот хөдөөгийн нийт 340 сая иргэд бие бялдраа чийрэгжүүлэх арга хэмжээнд оролцож, ердийн байдалд бие бялдраа чийрэгжүүлж байдаг хүмүүсийн тоо 28.2% нэмэгдсэнийг харуулсан байна.
3. Бээжингийн олимпын наадмын бамбарыг олон орноор буухиалан дамжуулсан бөгөөд Жомоглунма оргилд гаргасан юм. Өнгөрсөн оны 3-р сарын 24-нд Бээжингийн олимпын бамбарыг Грект асааснаас эхлээд 4-р сарын 1-нээс 5-р сарын 3 болтол дэлхийн 19 улс орны 19 хот болон Шянган, Аоменьд дамжуулсан байгаа. 5-р сарын 4-нд Хятадын нутаг дэвсгэр дээр дамжуулж, 5-р сарын 8-нд дэлхийн ноён оргил Жомоглунма оргил гаргасан байгаа. Ингээд нийт 130 хонот 150 мянган км аялж, 130 гаруй хотоор дамжуулсан байгаа юм.
4. Өнгөрсөн оны 5-р сард Жаркартад болсон Toms опер болон Uber опен агаарын теннисийн тэмцээнд Хятадын агаарын теннисийн эрэгтэй болон эмэгтэйн багийнхан тус тус Индонез болон Өмнөд солонгосын багийг хожиж аварга болсон нь Хятадын агаарын теннисийн спортын том амжилт болжээ. Хятадын эмэгтэйн багийнхан уг наадмын аваргыг залгаагаар 5 удаа хүртэж, эрэгтэй баг нь 3 дахь удаагаа Томс опений аваргын цол авлаа.
5. Бээжингийн зуны олимпын наадам болон Пара-олимпын наадам амжилттай зохиогдсон.
6. Хятадын хөнгөн атлетикийн нэрт тамирчин Лю шян бэртлээс болж Олимпын наадмаас гарсан нь бас нэг том үйл явдал байлаа.
7. Хятадын тамирчид Бээжингийн зуны олимпоос 51 алтан медаль, нийт медаль нь 100-д хүрсэн нь Олимпын наадмын түүхэнд Хятадын улсын олсон хамгийн өндөр амжилт болсон юм. Хятадын багийнхан дарвалт завь, байт харваа, бокс зэрэг төрлөөр анх удаагаа олимпоос алтан медаль авсан юм.
8. 2008 онд Хятадын хөл бөмбөгийн спорт амжилтаар дутмаг байлаа. Хятадын хөл бөмбөгийн эмэгтэйн болон эрэгтэйн үндэсний багийн ахлах дасгалжуулагч удаа дараа солигдож, тамирчид дасгал сургуулилаа бүрэн хийж чадсангүй цаг алдсан болохоор хэд хэдэн удаагийн тэмцээнд Хятадын багийнхан санаандаа хүрсэн амжилт гаргаж чадсангүй. Олимпын наадамд Хятадын эрэгтэй эмэгтэйн багийнхан бүр хожигдсон байгаа. Хятадын эрэгтэйн хөл бөмбөгийн үндэсний багийнхан Дэлхийн цом хөл бөмбөгийн тэмцээний Азийн орнуудын шигшээ шалгаруулах тэмцээнд бас нэг удаа өмнөх 10-д орж чадсангүй. Хятадын 16 наснаас 19 насны хоорондын хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн багийнхан ч Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж чадсангүй.
9. Бээжингийнхэн Олон улсын оюуны спортын анх дахь наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ наадамд оюуны спортын 5 төрлөөр 143 улс орон болон бүс нутгийн 3000 гаруй тамирчид оролцсон байгаа.
10. Хятадын Тариачдын биеийн тамир спортын 6 дахь наадам 2008 оны намар Фу жянь мужийн Чуань жөүд зохиогдож, Хятадын олон газраас ирсэн 3000 гаруй тамирчид баялаг агуулгатай энэ их наадамд оролцлоо.
2008 оны олон улсын 10 шилдэг тамирчин
1. Мичиел Филпес- 23 настай тэрээр Бээжингийн олимпын наадмын усанд сэлэлтийн төрлөөр 8 алтан медаль олж, ганц удаагийн олимпын наадмаас хамгийн олон алтан медаль олсон мөртлөө олимпын наадмын түүхэнд хамгийн олон алтан медальтай тамирчин болсон байна.
2. Усайн Боллт- 22 настай тэрээр Бээжингийн олимпын наадмын хөнгөн атлетикийн 100м, 200м, 4*100м-ийн гүйлтийн тэмцээнд аварга болсон бөгөөд дэлхийн 3 шинэ рекорд амжилтыг төрүүлсэн байгаа. Тэрээр 2008 оны 11-р сард Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос шалгаруулсан оны шилдэг тамирчин болсон юм.
3. Хөл бөмбөгийн тамирчин Кристиана Роналдо- 23 настай тэрээр түүний тоглож байгаа Английн Manchester United багтаа өнгөрсөн оны тэмцээнд 42 голл олж, энэ багийнхан Английн боло Европын аварга шалгаруулах тэмцээнд аваргалахад нь гол хүчин болсон юм.
4. Хөнгөн атлетикийн тамирчин Илена Ишинбаева- 26 настай тэрээр олон улсын хөнгөн атлетикийн холбооныхон Monaco-д зохиосон тэмцээнд 5 метр 04 -ийн амжилтаар эмэгтэйн тулгууртай харайлтын төрлийн дэлхийн рекордыг шинэтгэсэн байна. Үүний дараа тэрээр Бээжингийн олимпын наадам дээр 5 метр 05-аар өөрийн амжилтаа дахин шинэтгэж аварга боллоо. Тэрээр мөн олон улсын хөнгөн атлетикийн 2008 оны шилдэг тамирчнаар сонгогдож билээ.
5. Усан спортын тамирчин Гүө Жинжин- 26 настай тэрээр Бээжингийн олимпын наадамд усанд хайлтын эмэгтэйн 3 м-ийн ганцаарчилсан болон хоёр хүний төрөлд дахин аварга болж, энэ нь олимпын наадмын түүхэнд энэ хоёр бага төрлөөрхоёр удаагийн наадмаас дараалан алтан медаль олсон тамирчин болсон юм.
6. Газрын теннисийн тамирчин Надал- 22 настай тэрээр 2008 онд Франц-д болсон тэмцээн, Wimbledon аварга шалгаруулах тэмцээн, Бээжингийн олимп зэрэг олон наадам тэмцээнд эрэгтэйн ганцаарчилсан төрлөөр аваргалж, дэлхийн эрэгтэйн газрын теннис-ийн жагсаалт ATP-гийн 1-р байранд жагсаагдаж, Швейцар-ын Фредерийг орлож дэлхийн 1 номерын теннисч болсон байгаа.
7. Кобе Брайнт- 30 настай тэрээр Лакерзийн багийг дагуулж NBA-ийн 2008 оны баруун бүсийн районы багууд дотроо аваргалж, өнгөрсөн оны 5-р сард NBA-гийн оны хамгийн шилдэг тамирчин MVP болсон байгаа. Бээжингийн олимпын наадамд Кобе Америкийн багийг дагуулан бүрэн ялсан амжилт үзүүлж, Америкийн сагсан бөмбөгийн үндэс багийнхан 8 жилийн дараа Олимпын аваргын яруу алдраа эргүүлэн авчирлаа.
8. Хамилтон- 23 настай тэрээр 2008 оны F1-гийн тэмцээнд 98 хувийн нийт дүнгээр аварга болж, F1-гийн тэмцээний аварга шалгаруулах тэмцээний аварга болсон хамгийн залуу тамирчин болжээ.
9. Хөл бөмбөгийн тамирчин Испанийн Игал Касилиас- 27 настай Каиилиас бол Испанийн хөл бөмбөгийн үндэсний багийн ахлагч юм. Испанийн хөл бөмбөгийн багийнхан өнгөрсөн жил болсон Европын тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 44 жилийн дараа Испанийн багийнхан Европ тивийнхээ аварга болсон юм.
10. Кубийн Дайрон Роблес. 22 настай тэрээр өнгөрсөн оны 6-р сард Чех-д болсон олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнд 110м-ийн харайлттай гүйлтийн төрөлд 12 секунд 87-гийн бүтэмжээр Хятадын тамирчин Лв шянгийн тогтоосон 12 секунд 88-ийн бүтэмжийг шинэчилж дэлхийн рекорд тогтоосон байгаа. Бээжингийн олимпын наадамд Роблес энэ төрлөөр алтан медаль авсан байгаа. Тэрээр өнгөрсөн оны 11-р сард түүнд Олон улсын хөнгөн атлетикийн холбооныхон оны хамгийн авьяаслаг тамирчны цол олгосон байгаа.
2008 оны олон улсын биеийн тамир спортын 10 чухал үйл хэрэг
1. Өнгөрсөн оны 1-р сард Дакарт болох гэж байсан машин тэрэгний холын зайн хүч залгах тэмцээнийг аюулгүйн байдлыг чухалд үзэж тэмцээнийг хийсэнгүй орхисон.
2. Бээжингийн олимпын бамбарыг дэлхийн олон оронд дамжуулсан.
3. Испаны багийнхан болон Manchester United баг тус тус UEFA Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон клубуудын тэмцээнд аваргалсан.
4. Францын унадаг дугуйн төрлийн тэмцээнд тамирчид сэргээш хэрэглэсэн нь дахин нэг удаа илэрсэн.
5. Бээжингийн зуны олимп, Пара-олимп амжилттай зохиогдсон.
6. Филпес ганц удаагийн олимпын наадамд хувь хүн хамгийн олон алтан медаль олсон амжилт гаргасан.
7. Усайн боллт дэлхийн хөнгөн атлетикийн 3 төрлийн рекордыг эвдэж шинэчилсэн.
8. Өнгөрсөн оны 9-р сард Швейцарын теннисч Фредер Америк болсон тэмцээнд 5 дахь удаагаа аваргалж, энэ нь мөн ч түүний энэ насандаа олсон 56 дахь аваргын цом нь байж, өөрийн спортын тавцанд гаргасан олон амжилтаа төгс хэмжээнд нь ойртуулсан.
9. Хамилтон F1-гийн тэмцээний хамгийн залуухан аварга болсон.
10. Алдарт хөл бөмбөгчин Марадона Аргентин-ий хөл бөмбөгийн үндэсний багийн дасгалжуулагч болсон зэрэг 10 үйл явдал болно.
|