• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-09 15:32:16    
Хятадын хоёр эрдэмтэн шинжлэх ухаан техникийн дээд шагнал хүртэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын мэдрэлийн мэс заслын мэргэжилтэн Ван Жүнчэн, химийн эрдэмтэн Шюй Гуаншянь 9-ний өдөр 2008 оны Хятадын шинэлэх ухаан техникийн дээд шагнал хүртлээ.

      2008 оны Хятадын шинэлэх ухаан техникийн дээд шагнал гардуулах ёслол мөн өдөр Бээжинд болов. Энэ хоёр эрдэмтэн мэдрэлийн мэс заслын салбар болон химийн салбар дахь гарамгай амжилтаараа Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн гардуулсан 2008 оны Хятадын шинэлэх ухаан техникийн дээд шагналын гэрчилгээний бичгийг хүлээж авлаа.

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао шагнал гардуулах хурал дээр үг хэлж, түүхэнд ховор тохиолдох банк санхүүгийн хямрал өнөө улмаар газар авч, дэлхийн банк санхүүгийн систем болон бодит эдийн засагт маш их нөлөөлж байна. Их хямралын болгоны араас шинжлэх ухаан техникийн шинэ хувьсгал дагалдан гарч, эдийн засгийн сэргэлт болгон нь техникийн шинэчлэлтэй холбоотой байдгийг түүх харуулж байна. Банк санхүүгийн энэ хямралтай тэмцэх явцад, Хятадын Засгийн газар оюуны болон шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг нэн чухалд үзэх болно гэж тэмдэглэжээ.

     2000 онд гаргасан Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн дээд шагнал нь нэр хүнд болон 5 сая юаний шагналаараа дотоод гадаадынхны анхаарлыг маш их татаж байгаа юм. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\