2008 оны Хятадын шинжлэх ухаан техникийн дээд шагналын эзэн 9-ний өдөр Бээжинд тодорч, Хятадын мэдрэлийн мэс заслын ухааныг үндэслэгчдийн нэг, Хятадын Инженерийн Академийн академич Ван Жүнчэн, ховор шорооны элментийг ялгааруулах салбарт гармагай амжилттай ажилласан хиймийн ухааны эрдэмтэн, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Шюй Гуаншянь шагнал хүртжээ. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр болсон Хятадын үндэсний шинжлэх ухаан техникийн шагнан урамшуулах их хурал дээр хэлэхдээ, банк санхүүгийн хямралтай тэмцэх явцад, Хятадын Засгийн газар эрдэм мэдлэг болон шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг нэн чухалд үзэж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэлээ.
Хятад улсын Дарга Хү Жиньтао шинжлэх ухааны хоёр эрдэмтэнд шагнал гардуулжээ. Тэд тус тус 5 сая юаний шагналын мөнгө хүртсэн байна. Энэ хоёр эрдэмтэн Хятадын нэрт их сургууль—Бээжин Их Сургуультай маш нягт холбоотой байгааг тэмдэглүүштэй юм. Эрдэмтэн Ван Жүнчэн Бээжин Их Сургуулийн Анагаахын дээд сургуулийг төгсгөж, эрдэмтэн Шюй Гуаншянь нь Бээжин Их Сургуульд байгшилж байна.
Мэдрэлийн мэс заслын салааны мэргэжилтэн, 84 настай Ван Жүншянь эмчийн мэргэжлээр 60 жил ажиллаж, толгойн мэс заслыг 10 мянга гаруй удаа хийжээ. Тэр бол мөн ч Мэдрэлийн мэс заслын салааны дэлхийн холбооны "Яруу алдрын дээд шагнал"-ыг анх хүртсэн хятад хүн юм. Ван Жүнчэн болон түүнтэй хамтран зүтгэгчид нь бие даан судлан бүтээсэн техникт түшиглэн, Хятадын мэдрэлийн мэс заслын оношилгооны техник болон дэлхийн тэргүүний төвшин хоорондын зөрөөг 30 жилээр богиносгосон байна.
Эрдэмтэн Ван Жүнчэн хэлэхдээ, Хятад улсын анагах ухаан асар их түргэн хурдаар хөгжиж байгаад түшиглэн би амжилтад хүрсэн юм гэлээ. "Бид олон улсын тэргүүний төвшинд хүрсэн анагаах ухааны зарим шинэлэг ололт амжилтаа анагаахын салбарт нэвтрүүлж, Хятадын мэдрэлийн мэс заслын шинжлэх ухааны бүхий л төвшнийг дээшлүүлж, бүх Хятадад ялангуяа хөгжлөөр дааруухан нутаг районы өвчтөнд үр өгөөжийг нь хүртээсэн юм. Хятадын мэдрэлийн мэс заслын салаа нь үгүй байснаасаа байх болж, буурай байснаасаа хүчирхэг болж, цаашид дэлхийн анагаах ухааны тэргүүний хөгжлийн явцад орсон нь Хятад улс өнгөрсний хоцрогдонгуй байснаасаа өнөөдрийн хөгжин мандаж бий асар их өөрчлөлтөд хүрснийг бүрэн харууллаа" гэж тэр тэмдэглэжээ.
Хиймийн ухааны эрдэмтэн, 89 настай Шюй Гуаншянь бол физикь химийн болон органик бус химийн ухааны заан сургалт болон судалгаа шинжилгээний ажлыг олон жил хийж ирсэн эрдэмтэн юм.
Хятадын үндэсний шинжлэх ухаан техникийн дээд шагналыг олгох хүний тоог жил болгонд хоёроос хэтрүүлдэггүй бөгөөд түүнийг голцуу эрин үеийн шинжлэх ухаан техникийн фронтод хошуучилж чухал том амжилтад хүрсэн юм уу шинжлэх ухаан техникийн талаар шинэлэг зүйлийг бүтээх, шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг шилжүүлэн ашиглах явцад, эдийн засгийн болон нийгмийн асар их үр ашиг бүтээсэн гарамгай эрдэмтэн нарт олгодог байна. Өнөөгийн байдлаар, Хятад улсад 14 эрдэмтэн ийм шагнал хүртээд байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 9-ний өдөр болсон Хятадын үндэсний шинжлэх ухаан техникийн шагнан урамшуулах их хурал дээр хэлэхдээ, Хятад улс эрхбиш шинжлэх ухаан техникт түшиглэн хөгжиж, ирээдүйн үйл хэргээ удирдан дагуулах хэрэгтэй. Банк санхүүгийн хямралын өнөөгийн байдалд, Хятадын Засгийн газар эрдэм мэдлэг болон шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг нэн чухалд үзэж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэлээ.
"Шинжлэх ухаан болон техникийн хөгжлийн дунд урт хугацааны үндэсний хөтөлбөрийг түргэн хэрэгжүүлж, ялангуяа дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, өсөлтийг нэмэгдүүлэх өнөөгийн ажилтай 16 төрлийн чухал том төслийг уялдуулан, эдийн засаг, ниймийн хөгжлийг боогдуулж бий зангилаагийн техникийн талаар чухал ахиц хийж, шинэ хэлбэрийн аж ахуй болон бие даасан оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүнийг хөгжүүлж, хөгжлийн хэв загварын өөрчлөлт болон аж ахуйн нэгжийн бүтцийн шат өгсөхөд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй" гэж Ерөнхиий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.
9-ний өдөр шинжлэх ухаан техникийн 340 гаруй төрлийн ололт амжилт нь бас Хятадын байгалийн шинжлэх ухааны шагнал, техникийн үндэсний нээлтийн шагнал болон шинжлэх ухаан техникийн дэвшлийн үндэсний шагнал тус тус хүртжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|