2002 онд байгуулагдсан "Дэдмаа" урлагийн сургууль 6 жилийн нүүрээ саяхан үзэж байгаа боловч цагаан сарын тав дахь үдэшлэгийнхээ бичилгийг хийж дуусгаад байгаа юм байна. 2 сарын хугацаа зарцуулан, 240 гаруй жүжигчин, ажилтан оролцсон 30 гаруй тоглолт бүхий энэ үдэшлэг алтан үхэр жилийн сар шинийн баяраар үзэгчид олонтойгоо золгох гэж байна.
Энэ үдэшлэгийн нэг онцлог болсон Эжинээ хошууны гурван үеийн буурал урлагчдын хамгийн ахмад нь 80 хүрч байгаа боловч зам турш ардын дуугаа дуулан 1300 гаруй километрийн аяныг хоёр өдөрт туулан Хөх-хотод ирлээ гэж баяртай ярьж байлаа.
Малчин Дулмаа, жирийн малчин, ардын дуучин болсны хувьд манай энэ насны хүн үдэшлэгт оролцох нь мөн ч азтай хэрэг шүү. Нэн ч анх удаа зурагтаар гарна гэдэг амаргүй шүү. Энэ саяхан боломжийг олгосон Дэдмаадаа баярлалаа гэж ярина.
Эжинээ хошууны улаан-мөчрийн хариуцлагатай хүн Гоо хэлэхдээ, өнөөдөр манай Эжинээ хошууны ардын дууны нийгэмлэг болон улаан-мөчрийн жүжигчид ард олныхоо ариун сайхан хүслээр Хөх-хотод хүрэлцэн ирж энэ үдэшлэгт оролцсондоо маш их баярлан бахархаж байна гэжээ.
Алшаа аймгийн орлогч дарга Бат-чулуу хэлэхдээ, хуучин жилээ үдэж шинэ жилээ угтаж байгаа энэ цагт "Дэдмаа" урлагийн сургууль болон Эжинээ хошууны намын хороо, засгийн газрын хамтран бэлтгэсэн цагаан сарын үдэшлэгт оролцоод их баяртай байна. Үдэшлэг маш гүн гүнзгий утга агуулгатай, нутгийн бууралтуудаа урин авчирч, торгууд ардын дуу болон савардан бүжиг зэрэг шинэ агуулга нэмсэн байна. Энэ нь үндэстний соёлын хөгжилд оюун санааны шинэ хөдөлгөх хүч болох нь дамжиггүй гэжээ.
Алшаа аймгийн ардын урлагчдын нийгэмлэгийн дарга Бадмаа хэлэхдээ, ахмад урлагийнхны хувиар анх удаа цагаан сарын үдэшлэгт оролцож, үзэгчид олондоо торгууд дуугаараа сар шинийн баяр хүргэлээ гэжээ.
Алдарт дуучин Дэдмаа хэлэхдээ, энэ үдэшлэгт зүйл зүсмийн нэр бодоод хамгийн эцэст нь нутгийн хайр гэж нэрлэхээр тогтоолоо. Яагаад гэвэл Эжинээ хошуу, Алшаа аймгийн ардын засгаас дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд хамгийн гол нь манай сургууль байгуулагдсан 6 жилийн турш малчин ард хүүхдээ манай сургуульд авчран мэдлэг сургах гэж ирсэн. Тэд нартаа баярлан талархаж байгаагаа илтгэхийн төлөө нутгийн хайр гэж нэрлэсэн юм гэжээ.
|