• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-12 18:08:38    
Ханиаднаас сэргийлэн засах арга...

CRI

      Хятад оронд ойрын өдрүүдэд энэ жилийн хамгийн хүйтэн өдрүүд болж байна гэсэн мэдээ саяхан дуулдлаа. Ер нь өвлийн хүйтэн орохоор ханиад хүрэх явдал аль ч газар оронд байдаг хойно, амьдралын энгийн мэдлэгийг эзэмшиж, анхаарал тавин хичээж байвал ханиаднаас сэргийлж болно. Иймээс энэ удаа маш дөхөмхөн боломжийн атлаа үр ашиг сайтай аргаас хэдийг танилцуулъя гэлээ.

     1. Хөлөө халуун бүлээн усанд дэвтээж байгаарай. Орой бүр унтахаасаа өмнө нэлээд халуун бүлээн усанд хөлөө 15 минут байлгаж, бүр улайтал нь дэвтээж байвал ханиад хүрэхээс сэргийлж болно.

     2. Сонгиныг түүхийгээр нь идэж байгаарай. Сонгиныг нарийхан хэрчээд, халаасан тосон дээр хийж, дүпүү зэрэгтэй хольж идвэл нэн сайн.

     3. Хүйтэн усаар нүүрээ угааж байгаарай. Өдөр бүр хүйтэн усаар нүүрээ угааж, хүйтэн усыг хамраараа сорж, хамрын нүхээ угааж байвал бүр ч сайн.

     4. Халуун уур сорж байгаарай. Дөнгөж ханиад хүрч эхлэх үед аяганд халуун ус хийж, өдөрт хэд хэдэн удаа халуун уур сорж байвал хамар битүүрэх байдал намждаг байна.

     5. Халуун уураар хацраа үлээлгэх нь бас тустай. Дөнгөж ханиад хүрсэн үед үсний сэнсээр цох руугаа 3-5 минутаар өдөрт хэдэн удаа үлээлгэж байвал ханиад намддаг талтай.

     Яах аргагүй ханиад хүрчихсэн байвал унтаж амарч, ус цай буюу шингэн зүйл сайн ууж байгаарай. Өнөөдөр ханиад засах олонх эм нь өвчний шинжийг намдаах л үүрэг гүйцэтгэдэг гэж зарим хүмүүс үздэг нь бас учиртай юм шүү. Тиймээс сайн унтаж амарч байвал биеийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Бас шингэн зүйл сайн ууж байвал өвчний бактерийг устгадаг зэрэг амьдралын энгийн аргууд илүү сайн үр дүнтэй байдаг.

     Үүнээс гадна, идэж уухаа зөв зохистой зохицуулж, ханиадыг түргэн дардаг ардын дунд дэлгэрсэн зарим аргаас танилцуулъя.

     1. Вино ууж ханиад засах арга: Нэг жижиг шилэн аягатай виног халааж байгаад дотор нь нэг ширхэг өндөг хагалж хийгээд, бага зэрэг зайлж хөдөлгөсний дараа хөргөөд ууна. Энэ "Өндөгтэй архи " нь ханиад засах Германы уламжлалт арга юм. Тэгвэл Францчууд халаасан винон дотроо жаахан нимбэгийн шүүс, элсэн чихэр хийж хөрсөн хойно нь уудаг байна.

     2. Цагаан архиар ханиад засах арга: 30 грамм цагаан архийг аяганд хийсний дараа жижиг тавгийг тэр архинд дүрж аваад, цээж болон дал нуруугаа улайтал нь хусна. Үүний дараа, цагаан гааг нарийн хэрчиж буцалгаад, дээр нь бурам хийж нэг аяга уугаад хөнжил нөмөрч хэвтвэл, 15 минутын дараа бүх бие хөлөрч, ханиад дарагддаг байна.

     3. Витамин C ууж, ханиад засах арга: Витамин C нь ханиаднаас сэргийлэхэд сайн төдийгүй,ханиад засахад ч тустай байдаг. Хэрэв хоолой өвдөх, нус гоожих зэрэг ханиадны анхны илрэл байвал 1-2 грамм витамин C уувал эдгээр шинж нь арилж болно. Хэрэв сайн болоогүй бол нэг цагийн дараа дахин адил хэмжээний витамин C уугаарай. Дараа өдөр нь бас л сайн болоогүй бол өдөрт 5-20 грамм витамин C-г бүр ханиадаа засартал уугаарай. Ханиад хүрсэн үед, хүмүүсийн биеийн эсэргүүцэх чадвар буурдаг тул витамин B зэрэг олон төрлийн витамины нийлмэл уувал эдгэж сайн болох нь нэн түргэн байдаг байна. \Сарантуяа орчуулан найруулав\