Ше Житүн бол Хятадын Жэжя мужийн Ханжөү хотын Тайваний худалдаачдын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн салбарт маш их нөлөө тусгалтай хүн юм. Тэр бол Тайвань болон эх газарт адилхан хайртай хүн аж. Тэрээр улс төрд маш их сонирхолтой боловч 30 жил худалдаа эрхэлж байгаа юм байна. Тэрээр насан сүүдэр 60 гарсан боловч сэргэлэн цогтой хэвээрээ байж, олон удаагийн хатуухан өрсөлдөөн сорилтыг ажиггүй туулж ирсэн нэгэн байлаа. Ше Житүн бол Хятадын Жэжя мужийн Ханжөү хотын Тайваний худалдаачдын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн дарга юм.
Ше Житүн 1949 онд Тайваньд төрсөн хүн. Тэрээр хар багаасаа дипломат ажилтан болохоор олон жил чармайн зүтгэж, их сургуульд элсүүлэхдээ, шалгалтаа онц өгч, Тайвань их сургуульд элсүүлж болох байсан боловч хүсэл зорилтдоо хөтлөгдөн Тайваний улс төрийн их сургуулийн гадаад харилцааны мэргэжлийг сонгосон байлаа. Гэвч суралцах явцдаа тэрээр нийгмийн байдлыг ойлгон таньж гүнзгийрсний дагуу хүсэл мөрөөдлөө өөрчилсөн байлаа. Ингээд их сургуулиа дүүргэсний дараа тэрээр худалдааны салбарт хөл тавьж, эхний нэг жил нь бусдад гэрээгээр үйлчилж, дараа нь олон улсын худалдаа хийв. Мэргэжлийн дипломатч биш ч гэсэн үйлчлүүлэгчтэйгээ харьцах, бодол саналаа итгэх, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг талд нь их сургуульд сурсан зүйл нь ихээхэн тус болсон байлаа. Олон улсын худалдаа хэдэн жил хийгээд тэрээр өөрийн аж ахуйн нэгжээ байгуулав. Эхний алхамд өөрийн бүх мөнгөн дээрээ хөрөнгө оруулалт татаж, хувцасны үйлдвэр байгуулжээ. Тэр үед цагийн байдалд тохирсон болон өөрийн хүч тавьж зүтгэсний сайнаар ажил үйлс нь маш урагштай байлаа. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлч болоход түүний Гаошюн дэх савхи ноосон эдлэлийн үйлдвэр нь анх эхэндээ 40—50 хүнтэй байснаа хөгжөөд 400—500 ажилчинтай болж, том оврын аж ахуйн нэгж болсон байлаа.
Гай газар доороос гэдэгчлэн түүний аж ахуй ирмүүн хөгжиж байтал өртөг нь харьцангуй хямд, нэн өндөр чанарын Өмнөд Солонгосын савхи ноосон эдлэл Тайваньд ихээр орж, тухайн газрын аж ахуйн нэгжүүдэд маш их өрсөлдөөн сорилт болов. Ингээд тэрээр эх газарт аж ахуй эрхэлж эхлэв. Түүний ажил үйлст туслахын төлөө Ханжөүгийн Фүянгийн орон нутгийн засгийн газар нь татвар хураамж зэргийг нь хөнгөлөх хэлтрүүлэх зэргийн олон арга хэмжээ авсан байлаа.
20 гаруй жилийн хүчин зүтгэлээр түүний байгуулсан Хуатүн компани нь асар их хүчин чадалтай корпорац болж хөгжив.
Ажил нь амжилттай болсон бөгөөд өөрөө ч хойш суулгүй шударга зүтгэсний ачаар компани нь маш их хөгжиж, тусламж тэтгэлэг шаардлагатай хүмүүсийг тэтгэж эхэлжээ.
|