• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-13 14:43:13    
Гадаадад суралцагсад—Хятад-Африкийн найрамдлын элч

CRI

      БНХАУ байгуулагдсанаас хойших 60 шахам жилд ялангуяа 1978 оноос Хятад улсын Засгийн газар өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлснээс нааш, Хятад улс болон Африкийн улс орнуудын найрсаг харилцаа түргэн хөгжиж, хоёр талын боловсролын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа нь баялаг үр дүнд хүрсэн юм. Өнөөгийн байдлаар, Хятад улс Африкийн 50 гаруй улс оронтой боловсролын солилцоо болон хамтын ажиллагааны хүрээнд олон давхаргад олон талт харилцаа тогтоосон байна. Хятад-Африкийн найрамдлын гүүр тавигч болсны хувьд, Хятад-Африкийн оюутнууд үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

      12 жилийн өмнө, Бээжингийн гадаад хэлний их сургуулийн Ази, Африкийн дээд сургуулийн профессор Сүнь Шяомин хауса хэл сурсан бөгөөд боловсролын салбар дахь солилцооны тухай Хятадын Засгийн газар болон Нигерийн холбооны Засгийн газрын хэлэлцээрийн дагуу, 2003 онд Нигерид хүрч, хауса хэл, уран зохиолын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байлаа. Жил хагас чармайн суралцаад, Сүнь Шяаомин хауса хэл, уран зохиолын чиглэлээр тэнд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Сүнь Шяомин хэлэхдээ:

     "Нигерид мэргэжил дээшлүүлсэн нь миний хауса хэлний мэдлэгийг баяжуулсан төдийгүй, нэн чухал нь харааг тэлж, Нигери цаашлаад бүхий л Африкийн тухай надад цоо шинэ мэдлэг олгосон явдал юм. Энэ нь надад онцгой чухал ач холбогдолтой юм. Хауса хэл сурсан бид шиг хятад хүмүүс нь Хятад-Нигерийн найрсаг харилцааны хөгжлийн элчийн хувиар хоёр орны соёлын салбар дахь ойлголцлыг гүнзгийрүүлэхийн үндэс суурь нь болж байна" гэлээ.

      Сүүлийн жилүүдэд Сүнь Шяомин шигээр Африкийн улс орнуудыг сонгож мэргэжил дээшлүүлж бий хятад хүн улмаар олширч байгаа бөгөөд Африкийн түүх, соёл болон үг хэлний талаарх тэдний ойлголт танилт нь Хятад-Африкийн олон салбар дахь ирээдүйн солилцоо, хамтын ажиллагаанд бат бэх үндэс суурь тавьж өгчээ. Нигериэс Хятадад суугаа элчин сайд Хятад-Африкийн боловсролын салбар дахь иймэрхүү солилцоог нотолж өндрөөр үнэлсэн байна.

     "Хятад-Африкийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг дорвитой эрчимжүүлэх ёстой, зөвхөн Кунзын нэрэмжит дээд сургуулийн талаар л бус, цаашид үг хэл, улс төр болон бусад талд хүртэл өргөтгөх ёстой гэж би үзэж байна" гэж энэ элчин сайд тэмдэглэжээ.

      Өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлснээр, их олон хятад оюутан Африкт суралцах замыг сонгож, Африкийн нэн олон оюутан Хятад улсад ирж суралцах болсон байна. Ганагийн Фолорэнтинна гэдэг оюутан өнөө Бээжингийн хэл, соёлын их сургуульд хятад хэл сурч байна. Тэр хэлэхдээ, Хятадын өнө эртний түүх, соёлыг би маш их сонирхдог болохоор, Хятад улсад суралцаж бий энэ тохиолыг маш эрхэмнэн үзэж байна гэжээ.

     "Хичээл дээр, би хятад хэлийг чармайн сурч байна. Хятадаар хичээллэх нь хятад хэл сурахын чухал зам суваг болдог юм. Хичээл буусны дараа, би байнга Хятадын телевизийн программуудыг сонирхдог. Би хятад кино, ший жүжгийг ойлгодог, одоо, Хятадын уламжлалт соёлын талаар ч нэлээд их ойлголттой болсон" гэж тэр хэллээ.

      1978 оноос нааш, ялангуяа шинэ зуунд орсноос хойш, Африкаас Хятадад ирж суралцагсад улмаар нэмэгдэж ирлээ. 2000—2007 оны байдлаар, Хятад улс Африкийн 52 улс орны оюутныг давхардсан тоогоор 20 мянга гаруй удаа хүлээн авчээ. Хятад улс нь одоо Африкийн оюутнуудын гадаад суралцахад сонгох анхны орнуудын нэг нь болоод байгаа бөгөөд бас Азид Африкийн оюутнуудыг хамгийн олон хүлээн авч байгаа орон болсон юм. Хятадын Боловсролын Яамны Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны хэлтсийн орлогч дарга Лю Баоли танилцуулахдаа, өнгөрсөн 5 жилд Хятадад ирж суралцсан Африкийн оюутнуудын тоо жил дараалан 20 орчим хувиар өсөн нэмэгдлээ гэжээ. Лю Баоли хэлэхдээ:
"Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлснээс одоог хүртлэх 30 жилд, Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн нь Хятад улсад суралцагч гадаад оюутны тоо түргэн нэмэгдсэний гол шалтгаан юм.

      Хятадын ололт амжилтыг Африкийн улс орнууд маш их сонирхож байна. Олон улс дахь Хятадын их дээд боловсролын байр суурь болон төвшин дээшилж байгаа нь үүний бас нэгэн шалтгаан болно. Хятадын бүхий л орчин ахуй нэлээд тогтвортой, амар амгалан, суралцаж амьдрах нөхцөл сайн байгаа нь гадаадын оюутнуудад таашаагдаж байгаа юм" гэлээ.

      Хятадын Засгийн газраас сургалтын тэтгэлгээс гадна, Африкийн улс орнуудын өөрийн зардлаар болон Африкийн орнуудын Засгийн газрын зардлаар суралцагсдыг хүлээн авч суралцуулж байна. Засгийн газар хоорондын зам сувгаас гадна, их дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, солилцоо ч маш чухал болж байна гэж Лю Баоли тэмдэглэжээ.